Импортын цементэд цэг тавина

2014-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Манай улсын нэг жилийн цементний хэрэглээ хоёр сая гаруй тонн. Үүний гуравны хоёр буюу 1.5 сая орчим тонныг нь гаднаас авдаг байна. Дотоодод хоёр томоохон цементний үйлдвэр ажилладаг ч технологи нь хэтэрхий хуучирчээ. Манай үйлдвэрүүд нойтон аргаар цементээ үйлдвэрлэдэг бол дэлхийн орнууд хуурай технологийг чухалчилдаг аж. Хуурай арга нь нойтон аргаас 4-5 дахин бага ус ашигладаг, хоёр дахин бага түлш зарцуулдаг, эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг, тоосжилт багатай, хаягдлаа дахин ашигладаг байна. Харин Монголд ийм технологийг нэвтрүүлэх төслийг дэмжинэ гэдгээ Засгийн газар зарласан. Бондоос санхүүжилт хүссэн төслүүд дунд цементний үйлдвэр босгох хэд хэдэн төсөл бий.

 

ЖИЛД 240 МЯНГАН ТОНН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭНЭ

“Гермес гахиур” компанийн цементний үйлдвэрийн төсөлд хүсч буй зээлийн хэмжээ 35 тэрбум төгрөг.  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билгүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн, жилдээ 240 мянган тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх аж. Тэдний цементийг зам гүүр, нисэх онгоцны талбай болон хүнд даацын бетонд ашиглах боломжтойг тус компанийн удирдлагууд онцоллоо. Энгийн хэрэглээний болон тусгай зориулалтын олон нэр төрлийн цемент үйлдвэрлэнэ гэдгээ ч дуулгасан юм.

 

ЗАХ ЗЭЭЛИЙН 30-40 ХУВИЙГ БҮРДҮҮЛНЭ

Хөх цавын цемент, шохойн үйлдвэрийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх аж. Уг төслийн нийт өртөг 351.6 сая ам.доллар буюу үүний 284.2 тэрбум төгрөгийг МАК бондын санхүүжилтээс хүсчээ. Энэ үйлдвэр ашиглалтад  орсноор 700 гаруй ажлын байр бий болж, Улсын төсөвт жилд 43 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна. Мөн цементний дотоодын хэрэгцээний 30-40 хувийг хангаж, импортын цементэд алдаж байсан 120 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх тооцоог тус компанийнхан гаргасан байна. Үйлдвэрийн дэд бүтцэд зориулан 68 км урттай 110 кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугам, дэд станц, усан хангамжийн 6.4 км шугам сүлжээ болон төмөр замын Олон овоот өртөөнөөс төслийн талбай хүртэлх 1.9 км төмөр зам байгуулж, Улсын комисст хүлээлгэн өгчээ.

 

БАРИЛГЫН САЛБАРЫГ ШОХОЙН ЧУЛУУНЦАР, ЦЕМЕНТЭЭР ХАНГАНА

Алт олборлолтын “Монполимет” компанийн охин компани “Сэнж Сант” “Монцемент” үйлдвэрээ ирэх онд ашиглалтад оруулахаар болжээ. Тэ днийх “Импортыг орлох, экспортыг дэмжих” хөтөлбөрөөс 182 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсчээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлс­нээр улсын цементийн хэрэгцээний 30 хувийг хан­гаж, 500 ажлын байр бий болгох аж. Уг үйлдвэрийн хэтийн зорил­год Монгол Улсын ба­рилгын салбарыг шохойн чулуунцар, цемен­тээр хангах төлөв­лөгөө багтсан байна.

Эдгээр төсөл үйлдвэрийн бүрэн чадлаараа ажиллаж эхлэхэд хамгийн уртдаа жил гаруйн хугацаа байгаа аж. Ирэх оноос жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд үүдээ нээснээр дотоодын эрэлтийг 100 хувь хангаад цаана нь сая тонныг экспортлох тооцоог төсөл боловсруулагчид гаргаад байна.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 49 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 10 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 10 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 10 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин