Гар утасны хаягдалд сануулга өгсөн олимпийн медаль

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Япончууд “Токио-2020” зуны олимпийн 5000 ширхэг медалийг гар утасны хаягдлаар хийчихсэн. Тэд энэ медалиудыг хийхэд шаардлагатай хоёр тонн орчим алт, мөнгө, хүрлийг гаргаж авахын тулд ард түмнээсээ туслалцаа хүссэн юм. Хуучин гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудаа энэ ажилд хандивлахыг уриалсан нь 2017 оны дөрөвдүгээр сар байв. Гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудыг цуглуулах хайрцаг савнуудыг Японы төрийн захиргааны байрууд болон гар утасны дэлгүүрүүдийн үүдэнд тавьснаар иргэд нь хогоо хандив болгож эхэлсэн байна. Ингээд төслийг хэрэгжүүлсэн Японы “NTT Docomo” хөдөлгөөнт компани хоёр жилийн дотор Токиогийн олимпийн медалийг хийх 80 мянган тонн гар утас болон бусад экектрон материалыг цуглуулж чаджээ. Ойролцоогоор 6.2 сая ширхэг гар утасны хаягдал цугларсан байна. Энэ их төхөөрөмжөөс ердөө 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл, багахан зэс, цайрыг гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, бүх дэлхийн эв найрамдлын баталгаа Олимпийн наадмыг зохион байгуулахдаа бусад улс орон шиг зүгээр л уул уурхайн компаниудаас медаль хийх материалаа худалдаад авчихсангүй. Өдөр бүр хэдэн мянгаараа хаягдаж байгаа аюултай хог хаягдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах энэхүү асар том төсөлд ямар олон хүн оролцож, ямар их хөдөлмөр зарцуулсныг дээрх тооноос харж болно. Энэ төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжихээс гадна олимпийг зохион байгуулах зардлыг бууруулж, байгальд шууд хаягдах гар утасны тоог багасгаж чадсаныг зохион байгуулах хорооны дарга Кожи Мүрофүши хэлжээ. Мөн Олимпийн медалийг хийх ажилд япон хүн бүрийн хувь нэмэр орсныг онцолсон байна. Хог болгон хаясан ухаалаг гар утас, таблет зэрэг цахилгаан эд зүйлсийн дотор үнэт металл, газрын ховор элемэнтүүд, тухайлбал цагаан алт, паллади, алт, мөнгө, лити, кобальт, болон никель зэрэг нь бага хэмжээгээр агуулагдаж байдаг аж. Харин автомашин болон гэрийн цахилгаан бараа, тухайлбал хөргөгч болон агааржуулагчинд төмөр, зэс, хар тугалга, цайр зэрэг үндсэн металлууд байдаг байна. Ашигт малтмалын нөөц багатай Япон улсын хувьд хэдийгээр цаг хугацаа, хөдөлмөрийн хувьд нүсэр ажил болсон ч маш оновчтой шийдэл болсныг дэлхийн улс орнуудын удирдлагууд сайшаажээ. Дахин боловсруулалт хийдэг компаниуд хаягдал цахилгаан бараа болон үйлдвэрийн хог хаягдлыг олон тонноор нь худалдан авдаг. Хятад, Энэтхэг, Индонез зэрэг улсууд энэ төрлийн үйлдвэрлэлд тэргүүлдэг. Гэхдээ үйлдвэрлэл нь хаягдлаа гүйцэх ямар ч боломжгүй, улам их асуудал дагуулж байгааг онцолж байна. Тухайлбал, үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад ялангуяа хуучин гар утасны хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ гэдэг том асуудал болжээ. Хятадын хэрэглэгчид дунд явуулсан судалгаагаар хүн амын 50 хувь нь 18 сар тутамд гар утсаа сольдог байна. Үүний улмаас одоо тус улсад ашиглахаа больсон нэг тэрбум гаруй гар утас хог болон хөглөрч байгаа аж. Тэд дахин боловсруулалтаараа мөн л дэлхийд тэргүүлдэг ч хаягдал гар утасныхаа ердөө хоёр хувийг л дахин боловсруулж амждаг аж. Учир нь, гар утсыг дахин боловсруулах өртөг маш өндөр. Тухайлбал, “iPhone” утсыг дахин боловсруулах үнэ дунджаар 3000 юань буюу 460 ам.доллар байна. Шинэ утас худалдаж авах зардлын тал үнээр дахин боловсруулах нь асуудал дагуулж байна. “Бидний ихэнх нь гар утсыг хогийн саванд хаягүй байх ёстойг мэддэг. Утсанд олон төрлийн металууд байдаг бөгөөд тэдгээрийг нийлүүлэлтийн хэлхээнд буцаан оруулах боломжийг дахин боловсруулалт олгодог. Гэхдээ манай улсын хувьд иргэдийн маань дөрөвний гурав нь үүнийг мэддэг хэдий ч хаягдал гар утасны ердөө наймхан хувь нь дахин боловсруулагдаж байна” гэж Австралийн “Mobile Muster” дахин боловсруулах компанийн менежер Спиро Калос хэлжээ. Уг нь хуучирсан гар утасны 98-аас дээш хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг ажээ. Дэлхий даяар өнөөдрийн байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 5.8 тэрбумд хүрсэн бөгөөд жил бүр энэ тоо хоёр хувиар тогтмол өсдөг байна. Харин Монголд хамгийн сүүлд буюу 2017 онд хийсэн судалгаагаар 2.4 сая хүн ухаалаг гар утас ашиглаж байна. Энэ нь өмнөх оноосоо дөрвөн хувиар өссөн үзүүлэлт.  Монголчууд гар утасны шинэ загварыг хамгийн өргөнөөр худалдан авч хэрэглэдэг. Мөн ухаалаг утасны хэрэглээгээрээ Азийн орнууддаа эхний байруудад ордог талаар судалгаа байна. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн онд хуучин гар утасны импорт  хоёр дахин өссөнийг мэдээлж байв. Энэ их гар утас хэрэглэгчдийн гар дамжин явсаар эцэст нь хаана очдог вэ гэсэн асуулт үлдэж байгаа юм. Одоогоор хуучин гар утас худалдаж авна гэсэн худалдаачдаас өөр хог хаягдлын менежмент хийж байгаа субьект алга байна. Энэ талаарх судалгаа ч алга. Хогийн цэгт бусад хаягдалтай холилдон хаягдсаар мөнгөн ус, хар тугалга гэх мэт ямар их химийн хорт бодис хөрс усанд шингэж биднийг хордуулж байгааг таамаглах аргагүй. Бид ч эх дэлхийгээ хайрлаж тэг хаягдалтай амьдрах хариуцлагатай цаг үе ирснийг япончуудын олимпийн медаль үйлдвэрлэл харуулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.21  БААСАН  № 38 (6263)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 10 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин