Төлбөр тооцооны хэрэгслүүдийг хуулийн хүрээнд тоймловол...

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Бэлэн мөнгө түрийвчээс картанд, картнаас гар утсанд шилжээд удаж байна. Өнөөдөр бид бэлэн мөнгө, интернэт банк, төлбөрийн даалгавар нэхэмжлэл, мобайл банк, төлбөрийн карт, мөнгөн гуйвуулга, цахим мөнгө, биллинг гэсэн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн. 2017 оны байдлаар манай улсын мөнгөний нийлүүлэлтийн 6-7 хувь нь бэлэн мөнгөний дэвсгэртээр үлдсэн нь банкны компьютерт хадгалагдаж буй тоон мэдээлэл хэлбэрээр эргэлдэж байна гэсэн судалгаа байсан. Тэгвэл 2018 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн банк л төлбөр тооцооны зөвшөөрөлтэй байсан. Сүүлийн үед төлбөр тооцооны маш олон сувгууд, аппликэйшнүүд гарч ирлээ. Банкны карт ч гар утасны энэ шийдлүүдэд улам бүр шахагдсаар байна. Тэгвэл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэй төлбөр тооцооны хэрэгслүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Одоогоор Монголбанкнаас төлбөрийн хэрэгсэл буюу карт гаргах, хүлээн авах,  төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, цахим мөнгөний үйл ажиллагаа эрхлэх, клирингийн систем ажиллуулах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа гэсэн таван төрлийн зөвшөөрлийг олгосон байдаг аж. Тухайлбал, бидний сайн мэдэх төлбөрийн картыг гаргах хүлээн авах, хүлээн авах зөвшөөрлийг бүх банк авсан байдаг бол банк бус хуулийн этгээд болох “Хай пэймэнт солюшнс” компани нь төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг авсан байна. Энэ нь цахим худалдаанд түлхүү хэрэглэгдэх төлбөрийн үйлчилгээ юм байна.  
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас дараах байгууллагууд холбогдох зөвшөөрлийг авчээ. • Төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк, • Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг Хас банк, • Төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг “Хай пэймэнт солюшнс” ХХК, • Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс” ББСБ ХХК, “Худалдаа хөгжлийн банк”, “Дата бэйнк” ХХК, “ККТТ” ХХК, • Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Мобифинанс ББСБ” ХХК, • Картын клирингийн систем ажиллуулах зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банк (дэд гишүүдийн хооронд).
  Харин хэрэглэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг урьдчилж байршуулсны дагуу тухайн мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээтэй олгогдсон, зөвхөн төлбөр төлөх, шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол энэ нь цахим мөнгө юм.  Хуулинд цахим мөнгө нь хэд хэдэн шинжийг нэгэн зэрэг агуулна гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх ёстой. Тодруулбал, төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байхаар хуульчлагдсан байна. Жишээ нь 100 төгрөг нь 100  цахим мөнгөтэй тэнцэх ёстой.  Ингэж байж харилцагчийн цахим мөнгийг төгрөгөөр баталгаажуулдаг байна. Одоогоор Монголбанкнаас цахим мөнгөөр төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг “Мобифинанс” ББСБ  кэнди үйлчилгээндээ авсан байгаа. Ер нь цахим мөнгийг жижиглэнгийн төлбөрийг хурдан шуурхай  төлөхөд ашиглахад тохиромжтой бөгөөд их дүнтэй гүйлгээ хийх бол банкны дансаа ашиглах нь тохиромжтойг Монголбанкнаас зөвлөсөн байна. Банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгч банкийг сонгож хамтран ажиллах хуулийн зохицуулалттай бөгөөд одоогоор Хас банк энэхүү зөвшөөрлийг авсан байна. Банкнаас бусад байгууллага төлбөрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Монголбанкнаас тавьдаг нэг том шаардлага нь баталгааны данстай байхыг шаарддаг. Төлбөрийн хэрэгсэл гаргах ББСБ эсвэл хуулийн этгээд нь банкинд баталгааны данстай байна гэсэн үг. Иргэдээс мөнгө хөрөнгө авч түүнийх нь оронд төлбөрийн хэрэгсэл өгөх ба иргэдээс авсан мөнгийг 100 хувь банкинд дахь баталгааны дансанд байршуулж, түүнийгээ Монголбанканд тогтмол шалгуулж байх ёстой юм байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ийм зохицуулалт байхгүй тул өндөр эрсдэлтэйг санууллаа. Мөн криптовалют нь Монгол Улсын хуульд заасан шинжийг хангадаггүй тул цахим мөнгөнд тооцохгүй юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 49 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 10 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 10 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 10 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 9 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин