“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг дөрөв дахин өсчээ

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ 96480 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болжээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгох юм. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.   Д.Сумъяабазар: Цаашид нэгж хувьцааны ногдол ашиг өснө   -“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл одоо хуралдаж байна. Эхний хэлэлцэх хурлаар ТУЗ-ийн тогтоол албажаад гараад ирсэн. 2010 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Засгийн газрын хэд хэдэн тогтоолоор компанийг үүсгэн байгуулсан байдаг. 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа компанийн тухай хуулийн заалтуудыг үндэслээд хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Энэ бол анх удаагийнх бөгөөд хуулийн хүрээнд ногдол ашиг тараахаар боллоо. Энэ бол бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг огт биш. Энэ бол хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилж байгаа юм. Өнгөрсөн жилээс хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын төвшинд хүргэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажил, мөн олон дагалдах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингээх ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Зүүнбаянгийн төмөр зам болон Тавантолгойн төмөр зам, кокосын үйлдвэр, бусад тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайн хүчин чадлын шинэчлэлийг нэмэгдүүлж байгаа. Жилийн өмнө бид нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1072 ширхэг хувьцаанд 26 мянган төгрөгийг хуваарилж байсан. Төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхэлсний дараа Тавантолгойн борлуулалт, худалдан авалт өмнө нь байгаагүйгээрээ нэмэгдсэн. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох төгрөгийг тооцоолоод 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг бүтэн хувьцаанд 96 480 төгрөг хуваарилахаар болсон. 25 болон 90 төгрөгийн хооронд дөрөв дахин нэмэгдэж байгаа. Цаашид бүтээн байгуулалтын ажил хийгдээд, дагалдах төслүүд эхлэхээр нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ өснө. Бүх талаас нь бодолцож энэхүү шийдвэрийг гаргаж байна.   Б.Ганхуяг: Нийт 2.5 сая хүнд ногдол ашиг олгоно   -Компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 674 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Иргэддээ анх удаа ногдол ашиг олгох гэж байна. 2.5 сая хувьцаа эзэмшигч ба төрд ногдол ашгийг нь олгоно. 1072 хувьцаатай нэг сая 82 иргэн, 96480 төгрөгийг тус бүр авна. 750 ширхэг хувьцаатай байгаа 667 мянган иргэн тус бүр 67500 төгрөг, 741 хувьцаатай 334 мянган хүн 66 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Өнөөдөр ногдол ашиг шууд дансанд орохгүй. Эхлээд бүртгүүлнэ. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сард болно. Хурлаар өнөөдрийн энэ шийдвэрийг танилцуулснаар энэ эрх нээгдэнэ. Тэгээд шийдвэрийг баталснаар тавдугаар сараас өгч эхэлнэ. Ногдол ашиг олгох талаар нэг цонхны мэдээллийг өгч ажиллана. “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс даваа гараг бүрт иргэдэд мэдээлэл өгнө. Мөн бүртгэгдсэн иргэдийн талаар мэдээлэл өгнө. Онлайнаар бүртгэх боломж бүрдүүлж өгсөн. Төвлөрсөн хадгаламжийн төв дээрх хувьцааны мэдээллийн дагуу нэг арилжааны банкны мэдээллийг өгнө. Бүртгүүлсэн банкаар дамжин орох тул иргэд олноороо цуглахгүй байхыг анхааруулж байна” гэлээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм байна.  Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.  Энэ тухай мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн вэб сайт, пэйж хуудас, “Эрдэнэс Тавантолгой” аппликэйшн, “1072” пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагт  “Эрдэнэс Тавантолгой” компаниас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.18  МЯГМАР  № 34, 35 (6259, 6260)  
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

13 цаг 38 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

16 цаг 57 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

21 цаг 12 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

21 цаг 12 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

21 цаг 12 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18