“Жонш” хөтөлбөр батлахын өмнө

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлд  эрдэс баялгийн салбараас оруулсан орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос  590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөнг өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм.  Зөвхөн уул урхайгаас төсөвт  хоёр  тэрбум 622 сая төгрөг  төвлөрсөн байна. Үүнээс нүүрснээс хамгийн их буюу нэг тэрбум 210 сая, алтнаас 116.84 тэрбум, жоншноос 34.82 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь 27.8 хувиар өсчээ.  Харин жоншний экспорт  дангаараа өмнөх  оноос 18 тэрбум 48 сая төгрөгөөр нэмэгдсэн нь алт болон нүүрснийхээс  113 хувиар өссөн нь анхаарал татаж байлаа.  Өөрөөр хэлбэл алт, зэс, нүүрсний орлогын араас жин дарах ашигт малтмал бол яах аргагүй сүүлийн хоёр жилд өсөлттэй байгаа жонш юм. Хөдөө орон нутагт ялангуяа жоншний орд төвлөрсөн Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгуудад бичил уурхайчид энэхүү үнэт жоншийг олборлож амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Тиймээс төмрийн хүдрийг хайлуулахад өргөн ашигладаг жоншийг хүдрийн баяжмал болгож нэмүү өртөг шингээн экспортловол манай эдийн засагт улам өгөөжөө өгөх юм.   Жоншний экспортын орлого өмнөх оноос 19 орчим тэрбум төгрөгөөр  өсчээ   Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын жоншний экспорт хоёр дахин өсч 25 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2019 оны эцсээр 34.82 сая төгрөгөөр өссөн байна. Жоншний үнэ уурхайн амнаас тонн тутамд агууламжаас шалтгаалж дунджаар 190 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 92 хувийн агууламжтай нь 800-900 мянган төгрөг болж өсчээ. Харин хятад ченжүүд олон улсын зах зээлд хоёр нугалж үнэ хүргэдэг аж.  Одоогоор жоншний экспортын дундаж үнэ 306 ам.доллар болсныг статистик мэдээ харуулж байна. Монгол Улс ОХУ-д төлөх өрөө жоншний экспортоор барагдуулж байсан гэдэг. Одоо ч БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолж байна. Дийлэнх буюу  74.7 хувийг ОХУ руу, 25.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолжээ.  Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 135.9 мянган тонноор нэмэгдсэн байна. Цаашид хоёр улсад төмрийн хүдэр хайлуулахад өргөн хэрэглэдэг хүдрийн баяжмалын хэрэгцээ нэмэгдэхийг шинжээчид хэлээд байгаа. Тиймээс жоншний нөөцөөрөө дэлхийн орнуудаас эхний тавдугаарт жагсдаг манай  улс жоншний үнэ ямар байхаас шалтгаалж  ордуудаа хайхрахгүй орхиж болохгүй санагдана. Өнгөрсөн хугацаанд хайлуур жоншний баяжуулах үйлдвэрийн бааз болж байсан Дорноговь аймгийн Айраг сум дахь болон  бусад ордуудаа  хаяснаас болж Хятадын хөрөнгө оруулагчтай үйлдвэр нэртэй балгасууд нэг суманд гэхэд дөрөв, таваараа шавааралдан байрлаж байгаль экологид халтай үйл ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчиж байгааг иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжилдэг. Жоншний нөөцийн 70 орчим хувь нь Дорноговь аймгийн Айраг, Өргөн, Их хэт сум болон  Хэнтий, Дундговь, Өмнөговь  аймгуудад байрладаг гэдэг. Социализмын үеэс жоншний баяжуулах гурван том үйлдвэрийн эхтэй Айраг суманд  2006 оноос эхлэн уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн болон баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлсэн. 2017 оноос жонш, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрүүд илүү төвлөрөн ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, Айраг сумын төв дотор дөрөв, нийт зургаан баяжуулах үйлдвэр баригдан ажилласаар байна. Эдгээр уул уурхайн үйлдвэрүүд нь 4000 гаруй хүн ам төвлөрсөн суурин газарт хэт ойр ажилласнаар их хэмжээний тоосжилт, химийн бодисын үнэр тогтмол гарч, агаарын чанарт мэдэгдэхүйц сөрөг нөлөөлж байгаагаас гадна, химийн бодистой хаягдлаа сумын ахуйн хог хаягдлын цэгт хаядагаас сумын төвийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг урт хугацаанд ноцтой зөрчиж байгаа тухай “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа ярьж байна. Алт, зэс, нүүрсэндээ анхаарлаа хандуулж суух зуурт жоншний үнэ  ийнхүү өсч буйг анзаарч стандартын шаардлага хангахгүй баяжуулах үйлдвэрүүдийг цэгцлэх цаг болсныг нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг суманд одоогоор “Янтай уул”, “Хэрлэн импекс” зэрэг таван үйлдвэр нэг дор ажиллаж байна. Хэдийгээр бичил уурхайчид жоншний олборлолтоос амьдарлаа залгуулж байгаа ч Бичил уурхайн эрхлэх журмын дагуу тэдэнд давуу боломж хязгаарлагдмал байгааг ч хэлж байна. Тиймээс 2014 оноос хойш яригдаж буй “Жонш хөтөлбөр”-ийг батлах нь чухал аж. Гэхдээ батлахаас өмнө дүрэм, журмаа стандартын дагуу шинэчилж бэлтгэх ажлаа сайн хангах талаар судлаачид сануулсан. Учир нь “Алт” хөтөлбөрөөс “Жонш” хөтөлбөр онцлогтой тул уг хөтөлбөрийн дагуу явуулж болохгүй. Нөгөөтэйгүүр Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 151 дүгээр журам жоншний олборлолтод тохирохгүй байгааг ч хэлж байна. Уул уурхайн яамнаас “Жонш хөтөлбөр” батлагдах ажлын явц ахицтай байгаа ч иргэний нийгмийн байгууллага болон бусад холбогдох газраас ирсэн санал, хүсэлтийг харгалзан батлах тухай ярьж байна. Айраг сумын иргэд ч хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж саналаа хүргүүлсэн аж. Ингэснээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг боловсруулан уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийн харилцааг зохицуулж, үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж байгаа юм байна. Нутгийн иргэдийн зүгээс сум орон нутагт үр өгөөжөө өгөхгүй байгаа эдгээр үйлдвэрүүдийг зогсоож  оронд нь стандартын шаардлага хангасан техник технологийн шинэ шийдлийг нэвтрүүлсэн төрийн өмч, хувийн хэвшил хосолсон 1-2 үйлдвэр байгуулахыг тус хөтөлбөрт тусгаж өгөхийг хүсч байгаа юм билээ. Ингэснээр сум орон нутгийн эдийн засаг сэргэж, ажлын байр нэмэгдэж ядуурлаас гарах зорилт хангагдана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 11 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин