Өрөнд баригдсан тавантолгой

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ӨНӨР

Гурван жил дамнан олсон зөөснөө өрөндөө “тавьж туусан” Тавантолгой дахин өрөнд орсон талаар гэрээт компаниуд нь хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани хятадуудад төлөх өрөө барагдуулж дуусч одоо л нэг ашиг орлого олохын даваан дээр дахин өрөнд унасныг тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрөв. Төсвийн багагүй хувийг бүрдүүлж,  гадаад зах зээлд гаргах баялгийн ихэнхи хувийг олборлодог энэ орд Чалкод төлөх 130 сая ам.доллар дээрээ нэмээд 50-60 тэрбум төгрөгийн өрөнд унасан аж. Энэ удаад тэд гадныханд биш дотоодын компанид өртэй болжээ. Тус ордын Баруун Цанхийн олборлолтыг “Монгол уурхайчин” нэгдэлийн “Хишиг Арвин Индустриал” компани гүйцэтгэдэг. Олборлолтын ажлын төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” сар бүр төлдөг юм байна. Гэтэл он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” хүнээр ажил хийлгүүлчихээд хөлс хүчийг нь үнэлээгүй аж. Үүнийгээ тэд “Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт, эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас болж нүүрсний борлуулалтад саад тулгарсан. Үүнээс болж тус компанид төлөх олборлолтын төлбөрийг өгч чадаагүй юм. “Хишиг Арвин Индустриал”, компанийнхан ажлын төлбөр болох 50-60 тэрбум төгрөгөө нэхэж байгаа” хэмээн тайлбарлав. Харин Тавантолгойгоос авах ёстой мөнгөө авч чадаагүйгээс болж гэрээт компаниуд ажилчиддаа 2-3 сар цалинг нь өгөөгүй байна. С.Батболдын Засгийн газрын үед “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан “Эх орны хишиг” нэрээр иргэдэд сар бүхэн  тараасан 21 мянган төгрөгийг өгөхийн тулд  Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж 350 сая ам.долларыг  Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр болох “Чалко”-гоос зээлсэн юм. Үүнээс одоо 130 сая ам.долларын өр үлдсэнийг ирэх зургадугаар сард төлж дуусгана гэдгээ удирдлагууд нь амалсан. 2008-2012 оны хооронд Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө  “Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ 800 сая ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тараачихсан. Үүний балаг одоо болтол үргэлжилж байгаа. Хятадад өр төлж дуусах хугацаа аль хэдийнэ дууссан. Дэлхийн эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал, Монголын төмөр замын асуудлаас болж өр төлөх хоног өдрүүд хойшилсон байдаг. Өрөө цагтаа төлөөгүйгээс болж зээлийн хүү өсч, хятадуудын хувьд Монголоос авах  нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Яг үүнтэй адилхан “Хишиг Арвин Индустриал” компанийн ажлын төлбөрийг төлөөгүйгээс болж тус компани зээлээр авсан тоног төхөөрөмждөө алдагдал хүлээж байгаа аж. “Хишиг Арвин Индустриал” Баруун Цанхийг олборлох зарим техник, тоног төхөөрөмжийг банкны зээлээр авчээ. Үүнийгээ цагт нь төлөхгүй бол алданги тооцно гэдгээ банк тэдэнд сануулжээ. Харин тус компани “Эрдэнэс Тавантолгой” хийлгүүлсэн ажлын төлбөрийг цаг тухайд нь өгсөн бол ийм байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолж байна.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 36 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 46 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 58 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин