Ноолуур ам.долларын ханшийг бууруулж хүчирсэнгүй

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Өнгөрсөн оны сүүл­чээр буюу хүүхнүүд гоёлын даашинз, туфлиэ бэлт­гэн, хүүхдүүд гацуур модны доорх гоёмсог хүүдийнд юу байгааг тааж ядан байх зуур хэнд ч таалагдаагүй нэг “бэлэг” ирсэн нь эдийн засгийн хүндрэл байлаа. Өөрөөр хэлбэл, энэ л үеэс эдийн засгийн хүндрэл эхэлсэн юм. Үүнийг тийм ч хурдан арилахгүй гэдгийг эдийн засагчид сануулсаар байв.

Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ч их хувирамтгай буюу олон ааштай авгай шиг байсан нь татварын орлого тасарч, валютын ханш өсөхөд нөлөөлсөн гэдэг гаргалгааг тэд хийж байгаа. Гадаадаас орж ирж буй хөрөнгө, мөнгө ч татарсан. Төвбанк үүнийг дотоодын мөнгөний бодлогоор нөхөх гэж оролдсон билээ. Гэхдээ зарим эдийн засагч үүнд ихэд болгоомжтой хандаж, “Монголбанк ийм бодлогыг олон жил үргэлжлүүлж болохгүй. Цаашид дотоодын зах зээлд төгрөгийн илүүдэл үүсч, ханш нь улам унаж болзошгүй” гэж учирлаж байгаа юм.

Юутай ч цаг эргэж, хавар болдгоороо л болж, ноолуур гардгаараа л гарав. Энэ үеэр иргэдийн нүдэнд жаахан ч гэсэн итгэл найдварын оч ассан нь ам.долларын ханш буурч магадгүй гэдэг хүлээлт, горьдлого байв. Харин одоо “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр “Юу болоод өнгөрөв өө” гэж гайхширч сууна. Жил бүрийн хавар ноолуур гарах үеэр юань, ам.долларын ханш буурдаг бичигдээгүй хуультай байв. Энэ нь түүхий эд авах гэсэн өмнөд хөршийн иргэд зах зээлд ихээхэн хэмжээний юань нийлүүлдэгтэй холбоотой байсан юм. Гэвч энэ хавар кг ноо­луур 85000 төгрөгөөс эхэлж 93000 төгрөгт хүр­сэн ч валютын ханш буур­сангүй. Үүнийг эдийн засаг­чид “10 жилийн өмнө гуравдугаар сард ноо­луур авах мөнгөний ний­лүүлэлт байнга хийгд­­дэг байсан. Тэр үед төг­рөгийн ханш чангарч, ам.долларын ханш 100 төг­рөгөөр тогтмол унадаг бай­лаа. Харин одоогийн энэ өсөлт том тоон дээр явагдаж буй бууралт учраас ханшийн өсөлтөд нөлөөлж чадахгүй” гэж тайлбарлав.

Өөрөөр хэлбэл, энэ удаа­гийн ам.долларын хан­шийн өсөлт нь манай улсын эдийн зас­гийн эрчтэй өсөлтийн буу­рал­тын үед таарч бай­гаа аж. Тиймээс энэ нь ноо­луурын хэдэн төг­рөгөөс шалтгаа­лахаар­гүй болчихсон. Бизнес эрхлэгчдэд ч  өнөөдрийн нөх­­цөл байдалдаа зохи­цо­хоос өөр сонголт үл­­дээ­­гүй. Өөрөөр хэлбэл, ам.дол­ларын ханш 1800 төг­рөг хэвээрээ үлдэх нь тодорхой болов. Ойрын хоёр жилд ам.долларын ханш энэ оны улсын тө­сөвт баталснаар 1384 төг­рөг болж буурахгүй гэд­гийг эдийн засагчид хэлж байна.

“Говь” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Манай улсын эдийн засагт өмнө нь ноолуурын эзлэх хувь их байсан. Сүүлийн 10 орчим жилд эдийн засаг өсч томорлоо. Үүнтэй харь­цуулахад ноолуурын салбар нь жижигхэн болж байгаа илрэл нь энэхүү эдийн засагт үүссэн нөхцөл болов уу. Түүнээс биш хэн нэгэн этгээд ам.долларын ханшийг бууруулахгүй, зориудаар зохион байгуулаад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, манай нийт эдийн засаг 10 тэрбум ам.доллар гэж тооцвол ноолуурын сал­бар 600 саяыг нь эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо ноолуур биш уул уурхай гэхчилэнгээр бусад салбар томорчих­сон. Өмнө нь манай нийт эдийн засаг гурван тэрбум ам.долларт л эргэлдэж байлаа шүү дээ” гэв.

Тус компани кг ноо­луурыг 89000-93000 төгрөгөөр авч буй юм байна. Тэдний гол өрсөлдөгчид нь БНХАУ, Итали. Эдгээр улсын үйлдвэрүүд нь “Говь” компаниас 2-3 дахин бүтээмж сайтай байдаг. Тус компани бүтээмжээ сайжруулбал дэлхийд өрсөлдөх боломжтой. Харамсалтай нь урт хуга­цаа­тай, бага хүү­тэй зээл олддоггүй гэх яриа цухалздаг. Тий­мээс “Чингис” бон­доос ноолуурын үйлд­вэрүү­дийг дэмжиж эр­гэл­­тийн болон тоног тө­хөөрөмжийн хөрөнгө оруу­лалтын зээлийг удаан хугацаатай, харьцангуй бага хүүтэй олгожээ. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэл­­сэн. Нүсэр тоног төхөөрөмжийг захиалс­наас хойш жилийн дараа бэлэн болдог тул 2-3 жилийн дараа л бодит үр дүн харагдах нь.

Ноолуурын “сезон” ам.долларын ханшийг бууруулж хүчрээгүйн учгийг ийнхүү тайлцгааж байна.   

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин