Бид хэзээ шилэн данстай болох вэ?

2014-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Шилэн дансны тухай хуулийн төсөл багтсан. Үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгож, дарга, төсвийн мөнгөөр гадаад, дотоодод аялж зугаалагчид болоод татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагчдыг байх, суух газаргүй болгоход энэ хууль чиглэжээ. Хууль хэрэгжвэл яамд, Тамгын газраас өгсүүлээд төсөвт байгууллага бүхэн иргэдэд данс, тооцоогоо тэг ч үлдээлгүй тайлагнаж, эргэлзээ гэдэг зүйл үгүй болох юм гэсэн.

Энэ хуулийг ярьж эхлэхээс өмнө Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөх зүйл их байна. Төсөв, мөнгөний зарцуулалтаа тайлагнадаг байгууллага манайд ховор. Даатгалын компаниуд болоод хэдэн банк л компанийн засаглалыг хэрэгжүүлж, харилцагчдадаа тайлангаа улирал бүр хүргэдэг юм билээ. Үүнийг эс тооцвол төсвийн, эсвэл хувийн хэвшлийнхний дотор “Таны мөнгийг ингэж зарцуулсан. Ийм ийм хөрөнгө оруулалт хийлээ” гээд бариад ирдэг цаас үзсэн хүн байхгүй л байх. Хамгийн энгийн жишээ гэхэд, иргэдийн татаас, хураамжаар санхүүждэг сууц өмчлөгчдийн холбоод, орон сууцны конторууд гэх тусгаар тогтносон хаант улсуудын хэрэм хаалт улам зузаарч байхад хууль хэрхэн хэрэгжих нь анхаарал татаж байна. Өнгөрсөн жилийн турш сууц өмчлөгчдийн холбоодын дарга нарын идсэн, уусан тухай маргаан бишгүй л гарсан. Уг нь хамгийн түрүүнд СӨХ-дод энэ шилэн данс гээч зүйл хэрэгжиж байж дараа нь улсын төсвийн том том байгууллагад үр дүнгээ үзүүлэх учиртай. Одоо хүртэл СӨХ-д нь төсвийн зарцуулалтынхаа талаар оршин суугчдадаа тарааж чадахгүй сууж байхад яам, Тамгын газрын дарга нар идсэн ууснаа цахим хуудастаа зураг хөрөгтэй нь дэлгээд тавих уу. Ёстой гонжийн жоо байлгүй. Жижгээсээ том хүртлээ шилэн биш ширмэн данстай явж ирсэн Монголд дээрх хууль батлагдлаа гээд олигтой өөрчлөлт гарах нь бас юу л бол.

Мөрөөдлийн чанар­тай, уриалгын шинжтэй гэж зарим хүн Шилэн дансны тухай хуулийг тайлбарлаж байна. Наанадаж иргэдийн нийг­мийн даатгалд төлсөн шимтгэл юунд, хэрхэн зарцуулагдаж байгаа талаар мэдээлэл алга. Хоёр их наяд орчим төгрөг энэ санд байх ёстой ч улсын төсөвт цутгачихсан талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэлгэн тавьж байлаа. Миний төлсөн мөнгө хэн гэдэг даргын өдрийн хоол, унах унаа болоод явж байгааг мэдэхгүй байхад шилэн дансны тухай үлгэр аргагүй л хол сонсогдож байна. Өнгөрсөн жил авлигатай, хөөсөрсөн төсөв гэж Засгийн газар баахан шоудсан. Барилгын тендерийг будлиулдаг, дундаас нь монждог хэргийн эздийг илрүүлнэ гэсэн яриа анх гэнэт гарсан шигээ гэнэт нам гүм болчихсон. Ийм байхад шилэн данс гэдэг ойлголт хөрсөн дээр буух цаг ойрхон гэхэд эргэлзэхээр.

Нээлттэй нийгэм форумаас Төсвийн ил тод, нээлттэй байдлын шуурхай мониторингийн тайланг өнгөрсөн оны хоёрдугаар сард тайлагнажээ. Ингэхдээ Засгийн газрын 29 тусгай сангийн 26-г нь сонгон авч судалжээ. Ингэхэд сангуудын цахим сайт, харгалзах яам, газруудын цахим сайтад тэдгээр сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг 2011 оноос хойш нэг ч тавиагүй байжээ. Эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын яамдын төрийн нарийн бичгийн дарга, эсвэл бие даасан ажлын албатай бол сангийн захирлуудад шууд хандаж 2011-2012 оны эхний хагас жилийн төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар хуульд заасан хугацаанд бичгээр өгөхийг тус форумаас хүссэн байна. Гэтэл ихэнх нь санхүүгийн тайлангаа өгсөн ч задаргаагаа өгөөгүй байх юм.

Ийм байхад Шилэн дансны тухай хууль батлагдлаа ч ойрын тав арван жилдээ хэрэгжинэ гэдэг юу л бол. Гадаад улсуудад иргэд нь төл­сөн татварынхаа зарцуулал­тыг аль ч яамны цахим хуудаснаас түвэггүй олж харж байна. Төлсөн даатгалын шимтгэл нь ч хэн нэг даргын гарын салаагаар урсаагүй гэдгийг баталсан олон хуудас санхүүгийн тайлан, задаргаа гэрийн хаягаар нь хүргэгдэж байна. Ийм жишиг Монголд тогтсон цагт л шилэн данс хэрэгжинэ найдъя.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин