Дэлхийн банк 2020 онд 30 сая долларын зээл олгоно

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, экспортыг илүү өрсөлдөөнтэй болгон төрөлжүүлэх гол арга замуудыг Дэлхийн банк энэ онд онцолж байсан билээ. Энэ хүрээнд энэ сарын 23-ны өдөр Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөс Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээл олгох гэрээнд гарын үсэг зуржээ. Уг төсөл нь 2020 оноос хэрэгжих бөгөөд малын эрүүл мэнд, бүтээмжийг дээшлүүлэх, сонгосон газар нутаг дахь зорилтот үнэ цэнийн хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах аж. Монголын малчдын 56 орчим хувь нь 200 буюу түүнээс доош тооны толгой малтай. Эдгээр  малчин махан болон сүүн  бүтээгдэхүүний орц, гарц, бүтээмж доогуур  мөчлөгийн занганд оршин байна. Мал амьтны өвчлөл, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл хангалтгүй байдалтай хавсраад махан болон сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг хязгаарлаж иржээ. Монгол Улс бүс нутаг дахь мах импортлогч хамгийн том зах зээлүүдэд ойр байгаа хэдий ч дээрх шалтгаануудын улмаас махны экспортлох боломжийнхоо дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер, суурин төлөөлөгч Андрей Микнев “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тус дэм үзүүлнэ” хэмээн онцолжээ. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газарт малын өвчлөлийг хянах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих юм. Түүнчлэн мал эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлж  сайжруулахад нь туслалцаа үзүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна уг төсөл нь бүтээгдэхүүн нийлүүлэгч болон боловсруулагч хоорондын түншлэлийг  дэмжих замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний тоог  нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээ хийх, мөн мал үржлийн болон шим тэжээлийн үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулах замаар төслийн зорилгыг ханган биелүүлэхэд хувь нэмэр оруулна. Түүнчлэн төсөл нь гарч болзошгүй хямрал, онцгой байдлын үед яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх юм байна. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлэх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 8 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин