В.Путин: Хятадын салхийг атгах цаг ирлээ

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

“Өрнөдийнхөн Оросын эсрэг хөдлөхөд В.Путин Азийг ониллоо” гэсэн нийтлэлийг “Ройтерс” нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг хүргэж байна. 

Украин болоод Крымын асуудлаас үүдэлтэй өрнөдийнхний Кремльд хаягласан хориг арга хэмжээний дүнд ОХУ нефть, хийн бизнесийнхээ шинэ орон зайг Азид төвлөрүүлэх бололтой. Өнгөрсөн сарын сүүлчээр Оросын хар алтны “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин дорнын улсуудад айлчлал хийж, төрийн удирдлагуудтай нь уулзсан явдал энэ бүхнийг улам тодотголоо. Олон жилийн яриа хэлэлцээний дүнд Москва Хятадтай байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулахад тун дөхжээ. Ирэх тавдугаар сард В.Путин Хятадад айлчлахдаа энэ гэрээг баталж чадвал дэлхийн эрчим хүчний хэрэглээг хангах орос зах зээл өрнийн нөлөөллөөс ангижирч дорно зүгт хүчээ авна.

Өнгөрсөн сарын 15-нд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Крымыг ОХУ-д нэгтгэх талаарх тогтоолыг хүчингүй болгох санал асуулга явуулахад Хятад татгалзсан санал өгсөн билээ. Түүгээр ч үл барам Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин Москватай хэчнээн дотно холбоотойгоо өнгөрсөн сард Өвлийн олимпийн нээлтэд оролцсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болсноороо илтгэсэн билээ.

Оросын төрийн өмчит хийн фирм болох “Газпром” Хятадад 38 тэрбум шоо метр багтаамж бүхий хийн хоолой тавина хэмээн найдаж буй. Энэ ажил биеллээ олбол дэлхийн хамгийн том хэрэглэгчид зах зээлээ хүргэх нэн том үүдийг тэд нээх юм. Энэ гэрээг хэзээ байгуулах бол гэсэн сэтгүүлчдийн асуултад “Газпром”-ын төлөөлөгч “Тавдугаар сард байх гэж бид төлөвлөж байна” хэмээн хариулжээ. Түүнчлэн тус фирм дэх нэгэн эх сурвалж “Ирэх тавдугаар сард В.Путин Ерөнхийлөгч Хятадад айлчлах үеэр энэ гэрээг ярилцах байх” гэсэн нь тохиолдлын хэрэг биш байж мэднэ. Гэвч одоогоор хоёр тал үнээ тохирч чадаагүйтэй зэрэгцээд Орос өрнөдийн харилцааны хүйтрэл Хятадын байр суурийг улам чангатгахад нөлөөлж байна. Учир нь Оросын аж үйлдвэрлэлийн салбар дахь эх сурвалж “Бээжин Орост Европоос хямд үнэ санал болгохоор зорьж байгаа. “Газпром”-ын орлогын тэн хагаст эргэлдэх хэмжээний мөнгийг тэдний төлбөр бий болгодог” гэжээ.

ОХУ бол Европын хийн гуравдагч  томоохон нийлүүлэгч. Өнгөрсөн жил тэд Европын холбоо болоод Туркт 162 тэрбум шоо метр хий нийлүүлснээрээ дээд амжилт тогтоосон юм. Харин Хятад улс өдгөө Оросын хар алтны худалдан авалтаар Германыг ардаа орхижээ. Ингэхдээ “Роснефть”-ийн Зүүн Сибирь-Номхон далайд болон Казахстаныг дайруулан тавих дамжуулах хоолойгоор нефтийн нийлүүлэлтээ нэмэх гэрээ нь ихээхэн нөлөөлсөн байна. Уг нь Хятад Оросын бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ихээхэн сонирхолтой. Москва стратегийн үйлдвэрлэлийн салбартаа тэдний хөрөнгө оруулалтыг нөөцлөхөө больбол энэ нь улам хүчээ авах нь мэдээж.

Хятад-Оросын худалдааны эргэлт өнгөрсөн онд 8.2 хувиар өсч, 8.1 тэрбум ам.долларт хүрсэн юм. Ингэхдээ Хятадын хувьд ОХУ долоо дахь томоохон экспортлогч нь хэвээр байсан ч импортлогч хамгийн том 10 орны тоонд багтаагүй байлаа.

“Роснефть”-ийн ерөнхийлөгч И.Сечиний айлчилсан Вьетнам, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улс нь В.Путины хувьд хамтран ажилладаг гол түншүүд нь бөгөөд Ерөнхий сайд байх үеэсээ л тэдгээртэй холбоогоо зузаатгаж амжсан. Тэгвэл И.Сечин Токиод айлчлах үеэрээ Оросын газрын тос, хийн хөгжилд илүү ихээр хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон юм. “Роснефть” наран улсын компаниудтай хэдийнэ хамтарсан төслүүдэд ажиллаад эхэлжээ. Бүр тодруулбал, Токио Ерөнхий сайд Ш.Абэгийн удирдлаган дор газар нутгийн маргаанаа ч үл харгалзан Москватай сайн хамтрахаар хичээж буй. Үүний дүнд ОХУ дараагийн 20 жилийн турш Ази дахь нефть, хийн нийлүүлэлтээ хоёр дахин нэмнэ хэмээн төлөвлөж байна. Ингэхдээ ихээхэн хэсгийг нь японууд худалдан авах бөгөөд 2011 онд байгалийн гамшгийн улмаас унтраасан цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ орон зайг уламжлалт түлшээр нөхөх төлөв бий болжээ. Мөн Оросоос авах хар алтны импорт нь өнгөрсөн онд 45 хувиар өсч, нийт хэрэглээнийх нь долоон хувийг хангаж байгаа юм. Ийнхүү Ази тийш хараагаа бэлчээсэн оросууд шинэ зах зээлийнхээ тулгын чулууг тавихаар яарч байна. Үүний гол хэсэг болсон Хятадын орон зайг ч В.Путин хангалттай үнэлж байгаа билээ. Тэрээр “Манай эдийн засгийн далбаан дээр эргэлдэж буй Хятадын салхийг атгах цаг нь ирлээ” хэмээгээд “ОХУ дэлхийн томоохон хэсэг хэвээрээ байх ёстой. Хэн нэгэн нь биднийг салган бутаргахыг бид хүсэхгүй, бас зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин