“РИО”-д илгээсэн захидлын хариу хэзээ ирэх вэ?

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

“Рио тинто”-д Монгол Улс өнгөрсөн пүрэв гаригт хоёр дахь удаагаа захидал илгээжээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 19-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг захидал илгээсний маргаашаас л валютын ханш чангарсаар өнөөдрийг хүртэл 400 төгрөгөөр нэмэгдээд байна. “Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан. Цаг нь болохоор захидлыг задалж болно” хэмээн тэрээр ярьж байв.

Төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар бус УИХ шийднэ гэж захидалд дурдсанаас “Рио Тинто” далд уурхайн ажлаа зогсоож, мөнгөний урсгалаа хаасан гэх яриа бий. Гэвч үүнийг тухайн үедээ хэн ч батлаагүй, захидлын эзэн ч, Засгийн газар ч тоймтой тайлбар хийгээгүй. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд удаах захидлыг “Рио тинто”-гийн тэргүүн Сэм Уолшт илгээснээ өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн юм.

“Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулагдсан цагаасаа Оюутолгойн гүний уурхайг ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн.  Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай захиаг “Рио Тинто”-гийн том захиралд бичсэн. Харин хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа тал байна” хэмээн Н.Алтанхуяг ярьсан юм.

Өнгөрснийг сөхвөл, 2011 онд Монгол Улсын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувиар өссөн нь Оюутолгойгоос ундаргатай их мөнгөний урсгалтай холбоотой байв. Энэ ордын алт, зэс манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг дангаараа бүтээх хэмжээний үнэ цэнэтэй. Иймд хөрөнгө оруулагчид ч гэрээ байгуулагдсан цагаас эхлэн Улаан­баа­тарыг зорих хандлага нь эрчимтэй өссөн. Үү­ний баталгаа бол өн­гөрсөн ганц жилийн дотор тэмээн сүргийн говиор нэрээ гоёсон австралиудын “ногоон”-ы чимээ сулрахад тэднийг дагаж ирсэн гадаадынхан ч нүүрээ буруулсан явдал юм. Уршгаар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан билээ.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон орны хэвлэлүүд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хэрхэн шийдэгдэхийг чих тавин чагнаж байв.  Тухайлбал “Синхуа” агентлаг “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-г далд уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар төслийн санхүүжилтийн саналыг буцааснаар “Рио тинто” бүтээн байгуулалтаа түр зогсоосон” хэмээн дамжуулсан юм.

Оюутолгойн ил уур­хайн оператор “Тур­койз Хилл” компани “Арилжааны 15 банк­наас далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх санал хүлээн авсан. Тэдний саналын хүчинтэй хугацаа 2014 оны гуравдугаар сарын 31-нээр дуусна” хэмээн удаа дараа мэдээлж байлаа. Гэвч өнгөрсөн сард банкуудын баталгаа дуусч, хоёр тал ойлголцохгүй байсаар Оюутолгойн санхүүжилт дахин хойшлох нь тодорхой болсон юм.

Энэ удаад Ерөнхий сайд захидал илгээсний цаана ямар учир шалтгаан, үр дүн байгаа бол. Хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл бол 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тухайн үед валютын ханш анх удаа 1700 төгрөгт хүрч байлаа. Улаанбуудай, шатахууны үнийн хөөрөгдөл гээд эдийн засаг элгээрээ мөлхөж байсан үе. Ийм л цаг үед Монголын төр Оюутолгойн гэрээг байгуулж, урьдчилгаа 250 сая ам.доллар авч түүгээрээ хувь, хишиг тараасан. Дараа нь  орж ирсэн их мөнгөний чимээнээр 2009 онд хасах 1.3 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг 6.1, 2011 онд 17 хувиар тус тус “өгссөн” байдаг. Үүнтэй харьцуулбал өнөөдөр Монголд 2009 он давтагдаж байна. Ам.долларын ханш 1700 биш 1800 хүрч, улаан буудайгаа гадаадаас импортолж, шатахууны хувьд гадаадаас хараат хэвээрээ байна. Гэрээ байгуулаад таван жил өнгөрчихөөд байхад өөрчлөгдөөгүй Монголын эдийн засаг “Рио тинто”-д дахин захидал илгээх шалтаг, зангилаа нь болжээ.

Захидлын үр дүн хэзээ гарах, тэр нь ирээдүйд ямар нөлөө үзүүлэх талаар тоймтой тайлбарыг албаны хүмүүс өгсөнгүй. Харин зарим эдийн засагч, шинжээч өөрийн бодлоо бидэнтэй хуваалцсан юм.  Тухайлбал, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав “Рио тинто”-той зангарагтай харьцах цаг нь болсон. Бид тэдэнд энэ төслийг өөрсдөө санхүүжүүлэх эрх, хууль эрх зүйн бүх боломжийг нь нээгээд өгчихлөө. Ерөнхий сайд уг нь захидалдаа Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг дурдаад, бид та бүхэнд маш том давуу эрх өгсөн. Үүнийг ашиглаад та бүхэн төслөө урагшлуул” гэж хэлэх ёстой. Түүнээс биш гуйж царай алдах хэрэг байхгүй” гэж ярилаа.

Үүнээс өмнө ч Монголын талаас “Рио тинто”-д албан бичиг хүргүүлсэн байдаг. Далд уурхайн хэтэрсэн хөрөнгө оруулалтыг авч хэлэлцэн гэрээнд өөрчлөлт оруулж төслийг урагшлуулахаар нэг бус удаа хандаж байсныг УИХ-ын гишүүн Д.Ганбатын Засгийн газарт илгээсэн асуулгын хариултад тодорхой дурдсан нь бий. Засгийн газраас илгээсэн албан бичгийн хариад “Рио тинто” “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Монгол Улсын Засгийн газар, Монгол орны эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирна” гээд, хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсан “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалтыг бамбай болгосоор иржээ. Анхнаасаа хуудуутай гэрээ хийж, ТЭЗҮ-ээ батлаагүй байж гэрээг нь нотолж хамгаалснаараа Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-д барьцаалагдчихжээ. “Ийм байхад Ерөнхий сайд захидал илгээж, царайчилж байгаа нь туйлын буруу. Хамгийн түрүүнд “Рио тинто”-г гэрээнд заасан хө­рөнгө оруулалтын хэм­жээг хэтрүүлснийхээ хариуц­лагыг хүлээхийг шаардах ёстой байсан юм“ гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярилаа.

Ийнхүү Ерөнхий сайдын илгээсэн захидлыг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Нэгэнт эзэндээ хүрсэн энэ зурвасын хариулт хэзээ, ямар мэдээ дагуулсаар ирэхийг хүлээх үлдэж байна.

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

13 цаг 46 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

15 цаг 49 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

15 цаг 55 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

15 цаг 57 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

15 цаг 57 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

15 цаг 58 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

16 цаг 0 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

16 цаг 1 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

16 цаг 3 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

16 цаг 4 мин