Вавилоны хамгийн баян хүн танд ингэж зөвлөх байсан

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Энэ зуун хүртэлх хугацаанд Вавилон хэмээх эзэнт гүрний агуу бүтээн байгуулалт элсэн далайн дунд бүртийх зүйлгүй ууршин одсон ч эртний домогт түүх нь салхины хээтэй хамт эцэс төгсгөлгүй үргэлжилсээр… Христийн тооллоос өмнөх XVIII-VI зуунд хамаарах энэхүү бие даасан хот улс одоогийн Иракийн газар нутагт оршин тогтнож байж. Гол мөрөн, үр шим сайтай хөрс гэсэн хоёрхон төрлийн байгалийн баялагтай байсан хэр нь дэлхий дээрх хамгийн тансаг орд харш, бийлэг чинээгээрээ бүхнээс дээгүүрт орох баячуудаар энэ хот түүхэн цаг хугацаандаа шагшигдан үлджээ. Вавилончууд хэрхэн ийн түнтгэр хэтэвчээр гангарч чадсан нууцыг ойлгохыг хүсвэл, ер нь л мөнгө ямар дүрмээр ажилладгийг ойлгохыг хүсвэл 1926 онд хэвлэгдсэн “Вавилоны хамгийн баян хүн” /The Richest Man In Babylon/ номыг уншихыг эдийн засагчид санал болгодог юм билээ. Номын зохиолч Жорж Самуэл Клэйсон /George Samuel Clason/ 1874 оны арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Луизана мужид төржээ. Тэрээр эртний вавилончуудын зарчмуудыг судалж, эдгээрээс санхүүгийн сахилга бат болоод ариг гамтай амьдралын арга ухааных нь талаар тайлж бичсэн нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй ном хэвээр байгаа юм. Энэ номоос уншигч танд хэрэгтэй байж мэдэх чухал мессежүүдээс товчлон хүргэж байна.   Эхний хичээл: Та мөнгөтэй болсныхоо дараа юу боддог вэ?   Энэ бол номын хамгийн чухал хэсэг юм. Морьт сүйх тэрэг насаараа урласан Баншир хэмээх эр амьдралынхаа ихэнхийг халуун наранд шатаж, мод сийлж өнгөрүүлсэн ч хэтэвч нимгэн хэвээр. Эндээс л тэрээр бусад хүн баяжаад, харин өөрөө гар хоосон хэвээр байгаагийнхаа хариултыг хайж эхэлнэ. Түүний асуултын эхний хариулт нь Вавилоны хамгийн баян хүн болох Аркадын зөвлөмжөөс улбаалан ирдэг. Хэн нэг нь баяжихын тулд юун түрүүнд хэр их хэмжээний мөнгө олж байгаагаасаа бус түүнийг хэрхэн захиран зарцуулж буйгаа ойлгох хэрэгтэй аж. Жишээ нь, Аркад бага залуугаасаа баяжих ухаанд суралцсан нь түүний эргэн тойрныхон болоод найз нөхдийнх нь анхаарлыг татсаар уджээ. Хүмүүс цалин нь буухад, эсвэл гэнэт их хэмжээний мөнгө өвлөн авах, шагнал урамшуулал хүртсэнийхээ дараа хамгийн түрүүнд юунд үрэх вэ гэж боддог нь нууц биш. Аркадын найзуудын хувьд энэ тохиолдолд шинэ байшин бариулах, сүм дугана босгох, тэр бүү хэл бурханд зориулан шинэ барилга бариулах эсвэл гадаад улс орноор зорчих шийдлүүдийг шууд л шүүрч аваад хэрэгжүүлж орхино. Нэг ёсондоо олдсон мөнгөө “царцаах” аргыг тэд хамгийн түрүүнд сонгодог байлаа. Харин Аркадын хувьд тэс ондоо аргыг сонгодог байжээ.   Хоёр дахь хичээл: Шунал ба мөнгөний харилцааг ойлгох нь   Энэ бол “Вавилоны хамгийн баян хүн”-ий танд өгөх хамгийн чухал зөвлөгөө байх болов уу. Та цалингаа авсныхаа дараа өр зээлээ төлөх, шинэ тавилга авах, чамин цүнх худалдан авах талаар бодож байгаа бол энэ тухайгаа түр хойш тавьсан нь дээр. Яагаад гэвэл та мөнгөө “хөлдөөх” гэж байна. Шинэ цүнх үүрээд явахад сайхан ч цүнх танд мөнгө олж өгөх нь юу л бол. Та хэчнээн ч ихийг үрсэн үргэлж өсч байдаг мөнгөтэй баймаар байгаа биз дээ. Тийм бол шунал ба мөнгөний харьцааг маш сайн ойлгох хэрэгтэй болно. Жишээ нь, цалингийнхаа хэрээр зардал гаргаад байгаа бол та хэзээ ч баяжиж чадахгүй. Та сард нэг сая төгрөгийн цалин авдаг боловч зарлага чинь нэг сая бол танд юу ч үлдэхгүй. Энэ бол таны шунал таны мөнгийг “идэж” буйн илрэл. Таны зарлага ямагт орлогоос чинь бага байх ёстой. Тухайн зарлагыг орлуулна уу, хэмнэнэ үү энэ таны хэрэг.   Гурав дахь хичээл: Таны мөнгө үргэлж үржиж, өсөх ёстой   Та мөнгөтэй болсныхоо дараа юу хийхээ шийдэх, үүний дараа шунал ба мөнгөний харьцааг багахан гадарладаг болчихвол та санхүүгээ удирдахад илүү амар болно. Үүний дараа ойлгох ёстой сүүлийн чухал зүйл бол таны мөнгө үржих ёстой. Таны мөнгө малчны хотон дахь хонин сүрэг шиг л өсөх учиртай. Малчин мах, сүү, саалиар тасардаггүй хэр нь сүргийнх нь тоо цөөрдөггүй, харин ч өссөн хэвээр байдаг. Яг л үүн шиг таны мөнгө бол таны “хонин сүрэг”. Малчин хүн хонин сүргээ хэрхэн арчилж, төллөх цагаар нь хөлсөө дуслуулан хөдөлмөрлөдөг шиг л та мөнгөө үржүүлэх ёстой. Жишээ нь, та мөнгөө хадгалж болох юм. Гэхдээ банкинд таны мөнгө маш удаанаар бас бага хүүгээр, татварт суутгагдан “царцах” болно. Тэгэхээр энэ тийм ч оновчтой сонголт биш болов уу. Үүний оронд та бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх замыг сонгож болох юм. Хамгийн эрэлттэй үйлдвэр, бүтээгдэхүүний хувь эзэмших, эрэлттэй хувьцаа худалдан авах, тасралтгүй дээш цойлж байдаг графикаар хэмжигдэх мөнгөний эргэлтэд мөнгөө байршуулах нь танд хэтэвч нимгэрэх зовлонгүй амьдрахад туслах аж. Мөнгө бол бодитой зүйл биш. Энэ бол санаа. Санаа бол мөнгө. Харин зөв санаагаа сонгож, баячуудын бийлэгжүү амьдралыг сонгож яагаад болохгүй гэж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.18  ЛХАГВА  №250  (6217)  
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

14 цаг 46 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

18 цаг 5 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

22 цаг 20 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

22 цаг 20 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

22 цаг 20 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18