400 мянган тонн буудай авахаар төлөвлөжээ

2014-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Тариалалт энэ сарын сүүлчээр эхэлнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлаа төлөвлөжээ. Энэ онд нийт 373.5 мянган  талбайд тариалалт хийх юм байна. Үүний 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах аж. Үүнээс 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо, 25.9 мянган тонн малын тэжээл, 19.2 мянган тонн тосны ургамал хураан авахаар төлөвлөөд байна. Энэ нь өнгөрсөн онд хураасан ургацаас буудайг 100 гаруй мянган тонн, 30 гаруй мянган тонн төмс, 20 гаруй мянган тонн хүнсний ногоо,  мянган тонн гар тэжээл ахиу авахаар хаврын тариалалтад тусгажээ.   

 

ДОТООДЫН ҮРИЙН ҮНЭ ИМПОРТЫНХООС 200 МЯНГААР ХЯМД

Энэ хаврын тариалалтад нийт 48 мянган тонн буудайн үр шаардлагатай. Үүний 26 мянган тонныг тариаланчид, 1.2 мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан нөөцөлсөн ч тариалалтад 20 орчим мянган тонн нь үр дутсан. Үүнийг Засгийн газар импортоор авч нөхөхөөр болсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13.2 мянган тонн буудайн үр нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн онд буудайн хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьсан ч 6800 мянган тонн үрийг гаднаас аваад байна. Тариалалтын үрийн үнийг импортын нэг тонн элит үр 880 мянган төгрөг, нэгдүгээр репродукцын үрийн үнэ 830 мянган төгрөг, дотоодын үрийн үнэ 680 мянган төгрөг байхаар тогтоожээ. Буудайн үрийг тариаланчдад 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгох юм байна. Мөн хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг 120 сая төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн үр, төл сонгины булцууг нийлүүлэхээр болжээ. “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд 125 мянган ширхэг бичил булцуу үйлдвэрлэж хаврын тариалалтад гаргахаар болсон байна.

 

АЛСЛАГДСАН БҮСҮҮДЭД ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХ БАРИНА

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тариалангийн алслагдсан бүс нутаг болох Дорнод аймгийн Халхгол, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол, Булган аймгийн Хутаг-Өндөр, Увс аймгийн Баруунтуруун суманд 91 мянган тонны багтаамжтай агуулах барихаар болжээ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулахаар болсон. Энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан 33 аж ахуйн нэгжээс 16 нь ажлаа эхлүүлжээ.

 

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫГ ЗЭЭЛЭЭР ОЛГОНО

Энэ онд хөдөө аж ахуйн салбарт ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг тогтоох тухай холбогдох яамдын тушаалд тариаланчид болон салбарын  байгууллагуудын саналыг авч баталгаажуулжээ. Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургамал хамгааллын бодист раундап гербицид 300 тонн, фенизан таван тонн, фумасупер 15 тонныг хуваарилжээ. Тариаланчид үүнийг 30 хувийн урьдчилгаа төлж зээлээр авч болох аж. Мөн салбарын яам баруун болон зүүн бүсийн тариаланчдын тариалангийн талбайд хөнөөлт организмын тархалт болон  хөнөөлийн судалгааг хийж,  устгах заавар зөвлөмжийг боловсруулсан байна.

 

ТАРИАЛАЛТАД ЗҮТГЭХ ТЕХНИКИЙН 70 ХУВИЙГ БЭЛДЖЭЭ

Энэ жилийн хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах юм байна. Техникийн 70 гаруй хувийг бэлэн болгожээ. Эдгээр техникийн хүчээр тариалалтыг  20 гаруй хоногт багтаан дуусгах боломжтойг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах зорилгоор бага оврын трактор, түүнд нийцсэн төмсний үрлүүр, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, сийрүүлүүр, хураагчийг тариаланчдад 20 хувийн урьдчилгаагаар зээлээр өгч байгаа аж.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин