Төсвийг нэмэгдүүлсэн ч геологийн судалгааны үр дүн хангалтгүй байна

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай орны хувьд ашигт малтмалын  шинэ ордуудыг  илрүүлэх,  нөөцийг тогтоох, бүрдүүлэх  судалгааны  ач холбогдолыг нэмэгдүүлж  хөгжлийн шинэ төвшинд гаргах нь чухал.  Ордуудыг нээснээр эдийн засгийн эргэлтэд оруулж улмаар улс орны эдийн засаг сэргэж, улсын төсөв нэмэгдэх учиртай. Тиймээс салбар яамнаас  геологийн суурь судалгаа, залгамж чанарыг алдагдуулахгүй байх зорилгоор жил бүр “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн” хэлэлцүүлгийг хийсээр ирсэн байна. Зургаа дахь хэлэлцүүлэг өчигдөр ШУТИС-д болов. Одоогоор Монгол орны нийт газар нутгийг  зургаан дэд бүс нутагт хуваан нийтдээ 55 орчим геологийн хайгуулын сэдэвчилсэн судалгаа хайгуулын  төслийг хэрэгжүүлж байна. 2014-2019 он хүртэл  хийж буй  төслийн судалгааны үр дүн хангалтгүй байгаа талаар УУХҮЯ болон АМГТГ-аас мэдээлсэн юм.  Өнөөдрийн байдлаар Баруун Монголын цул сульфидийн хүдэржилт, хэтийн төлвийн судалгаа түүнчлэн  Монгол орны металогени, ашигт  малтмалын ордын төслүүдийн тархалт, байршлын зүй тогтол, ТЗМ-алт 2017 болон БӨМ-алт-2019 алтны хүдэржилт, голлох ашигт малтмалын хэтийн төлөв. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ-ын Хойт-Төв-Зүүн Азийн  хамтарсан төслийн IV үе шатын ажил гэсэн судалгааг хийж нийт газар нутгийн 42 хувийг хамарч байгаа юм байна. 2009-2018 онд жилд 2-9.3 тэрбум төгрөгийг геологийн хайгуулын судалгааны ажилд төсөвлөдөг ч хүрэлцдэггүй байжээ. Мөн санхүүжилт хугацаандаа орж ирдэггүй зэргээс шалтгаалж судалгаа хийгддэггүй байсан аж. Харин 2019 оноос 24.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн ч үр дүн, чанар муу байгаа тухай АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Батмөнх тайландаа дурьдсан. Үр дүн муу, чанаргүй байгаа гол шалтгаан нь мэргэжилтэй боловсон хүчний нөөц, муу салбарын бүтэц, тогтолцоотой холбон тайлбарлаж байсан юм. Тиймээс цаашид мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ахмад геологичид залуу халаагаа бэлтгэхэд нь дэмжих хэрэгтэйг онцолж байв. Мөн сэдэвчилсэн судалгааны ажлыг голлохын зэрэгцээ эрдсийн түүхий эдийн судалгаа болон шинжлэх ухааны чиглэлийн судалгааг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. С.Батмөнх “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж буй тохиолдолд үр дүн хариуцлагыг тооцох ёстой. Гэтэл тайлангаа ирүүлдэггүй, хээрийн ажил хангалтгүй, хариуцлагагүй  компанийг цаашид тендерт оруулахгүй байх хар жагсаалтад оруулах саналаа яаманд хүргүүлж байна. Тухайлбал, 2014, 2015 онд тайлангаа хамгаалах боломжтой төслүүдийг хэрэгжүүлсэн компаниуд байна. Олон нийтэд мэдээлэхгүй явсаар ирсэн. Цаашид мэдээлэх болно. Хамгийн гол нь боловсон хүчний дутмаг байдлаас болж судалгааны үр дүнтэй болохгүй байна” гэсэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн хэлтсийн мэргэжилтэн   Х.Баярхангай хэлэхдээ “Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө 24.6 тэрбум төгрөгөөр 43 төслийг санхүүжүүлжээ. Үүнээс 17 төслийг энэ онд хэрэгжүүлсэн. Гэвч тухайн жилд төлөвлөсөн ажлуудыг бүрэн 100 хувь гүйцэтгэж чадахгүй байгаагаас 800 орчим сая төгрөгийг төсөвт буцаан шилжүүлж байна” хэмээн  хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. Энэ нь төсөвлөсөн хөрөнгө хугацаандаа орж ирдэггүй, хагас дутуу гүйцэтгэснээс чанаргүй, хоцорч байгааг тэмдэглэж байв. Тиймээс геологийн судалгааны ажилтай холбоотой дүрэм журмыг нарийвчлан шинэчлэх шаардлагатай байгааг мөн хөндөж байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр” Өнөөдөр геологи хайгуулын суурь судалгаанаас илүүтэй үр дүнг хэлэлцэж байна. Жилээс жилд төсвийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна. Хамгийн гол нь хээрийн ажлын гүйцэтгэлтэй уялдаж санхүүжилт хугацаандаа орох эсэх нь шалтгаалдаг. Эдгээр хийгдэж байгаа судалгааны ихэнх нь хаалттай байгаа учраас нийтэд мэдээлэх боломжгүй. Хэрэгжиж буй 40 орчим төслийн үр дүн 2-3 жилийн дараа ил тод болж Эрдэс баялгийн санд бүртгэгдэнэ. 1990 он хүртэл хийсэн геологийн зураглал, судалгааг 1:200000 машстабтай хийсэн байдаг. Үүнийг 1:50000 машстабтай болгож илүү нарийвчлан хийж байна. Мөн ашигт малтмалын сэдэвчилсэн судалгааны ажлыг газар нутгийн хэмжээнд хийж, улам сайжруулж  байна гэж ойлгох хэрэгтэй” гэв. Цаашид судалгааг сайжруулахад салбарын тогтолцоо, боловсон хүчний нөөц,  ур чадварыг сайжруулах шаардлагатай аж. Геологийн хайгуулын судалгааг сүүлийн 30 жил орхигдуулсан. Босгож сэргээхэд тулгамдсан олон асуудал бий аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.17  МЯГМАР  №249  (6216)  
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

14 цаг 42 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

18 цаг 1 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

22 цаг 16 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

22 цаг 16 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

22 цаг 16 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18