Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Цахим тооцоо, гүйлгээний шийдлүүд улам хялбар болсоор байгаа орчин үед цаасан мөнгө хэтэвчинд явах нь ховор үзэгдэл болоод байна. Хүүхэд байхад аав, ээжийнхээ дэлгүүрээс авсан хариулт, шинэ жилийн гацууран дээр цугласан мөнгөнүүдийг шилэн гахайндаа хийчихээд дүүрэхээр нь баяртай нь аргагүй хагалдаг байж билээ. Одоо хүүхдүүддээ, өөртөө мөнгөний гахай худалдан авсан ч түүндээ хийх бэлэн мөнгө тэр бүр байдаггүй болж. Гар утас л байхад банкны карт хүртэл хэрэглээнээс гарах шахаж байгаа шуурхай шийдлүүдийг яалтай ч билээ. Хаа нэг дэлгүүрээс бэлэн мөнгөөр юм худалдаж аваад хариултанд нь ирсэн 500, 100, 50, 20-тын дэвсгэртүүдийг энд тэнд халаасандаа хийгээд мартаад угааж орхино, эсвэл хөглөрүүлсээр алга хийчихнэ. Тэгвэл хариулт бутархай мөнгөө орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн дансандаа хуримтлуулах боломж бидэнд байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний гахайгаа цахим хэлбэрт шилжүүлчихэж болдог болжээ. Автомат хуримтлалын санааг одоогоос хоёроос гурван жилийн өмнө гадаадын банкууд идэвхтэй ашиглаж эхэлсэн байдаг. Банкны картаараа тооцоо хийх, эсвэл хэрэглээний зээл, төлбөрөө төлөхөд таны дансан дахь мөнгийг тэгшитгэн үлдээгээд, задгай мөнгийг нь автоматаар хадгаламж руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Анх Америкад нэвтэрч эхэлсэн “Задгай мөнгөө хадгал” нэртэй энэхүү аргыг олон банк гүйлгээндээ нэвтрүүлээд байна. Харин өдөр, цаг, мөнгөний хэмжээ, орлогын хувиар тооцоолон харилцах данснаас нь хуримтлалын данс руу нь автоматаар шилжүүлэг хийдэг үйлчилгээг манай улсын бүх арилжааны банк үзүүлж байгаа. Цалингаасаа сар бүр тодорхой орлогыг хадгаламжиндаа автоматаар шилжүүлчихдэг үйлчилгээг бид өргөн хэрэглэж байна. Тэгвэл дээр дурдсан хариулт мөнгөний хуримтлал буюу задгай мөнгөө цуглуулах технологийг одоогоор Төрийн банк санал болгоод байгаа. Задгай мөнгөний автомат хуримтлалын үйлчилгээгээр таны картаараа худалдан авсан төлбөрүүд, данснаасаа хэрэглээний төлбөр хийсэн гүйлгээ болон зээл төлөлтөөр төлж байгаа бүхий л гүйлгээнээс таны сонгосон бүхэлчлэлээр зөрүү мөнгө тооцогдож таны данснаас хуримтлалын хадгаламж руу автоматаар шилждэг байна. Жишээ нь та картаар хийх худалдан авалтаасаа мянгачлах нөхцөлөөр хуримтлал үүсгэхээр сонгосон бол таны 12277 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ хийгдэхэд банк автоматаар 13000-д тэгшитгэн тооцож зөрүү 733 төгрөгийг хуримтлалын данс руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Мянгачлах, таван мянгачлах, арван мянгачлах гээд гурван сонголтоос сонгоод зөрүүгээ хадгалаад байж болох нь ээ. Үнэндээ данснаас гарч байгаа 12277 болон 13000 төгрөгийн хооронд тухайн цаг үед тийм ч их ялгаа мэдрэгдэхгүй. Харин гүйлгээ болгоны зөрүү болох бутархай мөнгөнүүд нь нийлсээр хуримтлалыг тань өсгөсөөр байх болно гэсэн үг. Дуслыг хураавал далай гэдэг дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 8 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин