Байгалийн хаягдлаар баялаг бүтээгчид

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР БОАЖЯ-наас 21 аймгийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн сарын 29-ноос энэ сарын 1-нийг хүртэл зохион байгууллаа. 21 аймгийн 254 нөхөрлөлийн 390 гаруй хүн уг үзэсгэлэн худалдаанд оролцож, байгальд ээлтэй өөрсдийн гараар хийсэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ иргэдэд танилцууллаа. Тус үзэсгэлэнд бүрэн сийлбэртэй гэрээс эхлээд, түлхүүрийн оосор, цагаан идээ, хүнсний органик бүтээл, малын гаралтай арьс, шир, эсгийгээр урласан бүтээгдэхүүн болон монгол хувцас, модон эдлэлүүд, аймаг тус бүрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн юм. Мөн хаягдал мод, боргоцой, үндэс зэргээр урласан гоёмсог чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьсан лангуунууд байрлаж байв. Баян-Өлгий аймгийн хоёрдугаар багийн иргэн Ж.Бадбас голын усанд унасан улиас модыг ухаж хийсэн айраг цэгээний сав, унанги буга, аргаль, янгирын эвэр бариултай чинжаал зэргийг худалдаалж байлаа. Айраг цэгээний модон сав, тавагны тухайд зөвхөн голын усанд унаад удсан улиас модоор л хийдэг тухай казах үндэстний төлөөлөл болсон Ж.Бадбас гуай хэлсэн юм. Тэрээр “Голын усанд олон жил хэвтсэн унанги модыг ухаж, ийм сав хийдэг юм. Нэг жилээс дээш хугацаагаар усанд байсан улиас модыг л ашиглахгүй бол өөр төрлийн мод хагараад болдоггүй юм” гэлээ. Тус савны тухайд хэлбэр хэмжээнээсээ хамаараад 150-300 мянган төгрөгийн үнэтэй байв. БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Эрдэнэбулган “Засгийн газрын-2020 ны үйл ажиллагаанд нөхөрлөлүүдийг төрөөс дэмжинэ гэж заасны дагуу энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээ хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжөе уриан дор байгальд хаягдал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаагаараа өмнөх жилүүдээс илүү онцлогтой бөгөөд илүү өргөн цар хүрээтэй болж байна” гэдгийг хэллээ. 1600 гаруй нөхөрлөл байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэсэн ерөнхий нэр дээр явдаг. Үүнээс 1330 орчим нь ойн санд үйл ажиллагаа явуулж байгаа ойн нөхөрлөл байдаг аж. Нөхөрлөлийн малчид болон бусад өрхүүд нь мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ төрсөн нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг хамгаалах, экологид ээлтэй бүтээгдэхүүн борлуулах замаар бусдаас хараат бусаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгддэг аж. Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, “эзэнтэй” болж байгаа аж. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Д.Энх-Амгалан “Баянбулаг нөхөрлөл маань байгуулагдаад хоёр жил болж байна.Энэ үзэсгэлэнд сур суран эдлэлээр оролцож байна. Үнэгүйдээд байгаа үхрийн ширийг худалдаж аваад 6-7 дамжлагаар хазаар,ташуур, бугуйл, хуйв, чөдөр, түлхүүрийн оосор зэргийг гараараа хийж, аймгийнхаа төвд борлуулдаг. Анх удаа Улаанбаатарт ирж, үзэсгэлэн худалдаанд оролцож байна” гэдгийг хэллээ. Энэ мэтээр эх орныхоо өнцөг булан бүрээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, эко системийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн нөхөрлөлүүд ажил хөдөлмөр, дадлага туршлагаа нэг нэгэндээ дэлгэн үзүүлсэн юм. Ургаа модыг огтлохгүйгээр ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан хэчнээн олон төрлийн бүтээгдэхүүнийг урлаж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас харах боломжтойгоос гадна аймаг бүрийн бренд болсон органик хүнсний бүтээгдэхүүнийг ч бас үзэсгэлэнгээс худалдан авах боломж гарсан юм. Мөн нөхөрлөлийн гишүүд олсон орлогыг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах цаашдын үйлсэд зориулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

8 цаг 30 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

8 цаг 57 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

8 цаг 59 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03