Гэрийн даалгавраа дуусгахад 10 жил үлдлээ

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Яг таван жилийн өмнө дэлхийн 193 орны төрийн тэргүүд санал нэгтэйгээр нэгэн хөтөлбөрийг баталсан байдаг. Тэр бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж дуусгах ёстой гэрийн даалгавар. Ядуурлыг арилгах, эрх тэгш боловсролыг эзэмшүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах гээд дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог хүндрэл бэрхшээлийг хамтдаа арилгахаар НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилго бүхий хөтөлбөрийг баталсан нь энэ билээ.   Дэлхийн ДНБ-ий 2 хувийг зарцуулна Ирээдүйдээ энэ дэлхийгээ хэвээр нь үлдээж, хойч үеийнхээ боломжоос хулгайлахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангах нь тогтвортой хөгжил юм гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн өнөөдөртөө амьдрахгүй бөгөөд аз жаргалтай, эрүүл, сайн сайхан дэлхий ертөнцийг энхтайван, шударга хүртээмжтэй нийгэмтэй нь цуг үр хүүхдүүддээ өвлүүлж байхын тулд одооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бодлогын төвшинд тодорхойлсон нь энэ юм. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, инноваци болох дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далай тэнгиисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын экосистемийг хамгаалах, энхтайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх гэсэн 17 зорилгыг хэрэгжүүлэхдээ 169 зорилт тавьсан байдаг. Энэ бүхнийг улс орон бүр өөрт тохирсон үзүүлэлтээр хэмжиж тодорхой хугацаанд тайлангаа гаргаж байдаг. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүгдийг биелүүлэхэд хөрөнгө санхүүгийн хувьд асар их болох нь ойлгомжтой. Сонирхолтой судалгаа өгүүлэхэд зөвхөн ядуурлыг арилгахад 175 тэрбум ам.доллар хэрэгтэй, харин 17 зорилгыг бүгдийг нь хэрэгжүүлэхэд дэлхий нийтийн ДНБ-ий хоёр хувийг зарцуулах шаардлагатай гэсэн эдийн засагчдын тооцоо байдаг аж.   Нэг хүнд ногдох орлогыг 17500 долларт хүргэнэ НҮБ-ын гишүүн орны хувьд манай улс ч өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд гаргасан байдаг. Үзэл баримтлалд зааж өгснөөр бид 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэж ерөнхий агуулгаар тодорхойлсон байдаг. Үүнийг дахиад нэмээд тодруулбал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд:
  1. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ.
  2. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.
  3. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.
  4. Орлогын тэгш бус байдлыг арилгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.
  5. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.
  6. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.
  7. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.
  8. Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.
  9. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.
  10. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэжлийн тогтвортой засаглал төлөвшсөн байна гэж тодорхойлжээ.
Энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ сургуулийн анги дүүргэлт, дундаж наслалт, амьгүй төрөлт, жуулчдын тоо гэх мэт салбар бүрийн төвшинг тогтоодог 20 үзүүлэлтээр хэмжиж яваа юм. Хэдийгээр улс орны тусдаа статустай боловч нэгэн бөөрөнхий цэнхэр гариг дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнд бүгдэд нь эдгээр тогтвортой хөгжлийн асуудлууд чухал хамаатай. Хогоо ангилан ялгах гэх мэт та бидний өчүүхэн жижиг алхам ч тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд оруулж байгаа хувь хүний нэмэр тус болох юм. Түүнчлэн эх орон нь ямар зорилго тавьсан, түүндээ хүрэхийн тулд юу хийж байна, зорилгоо биелүүлж чадах уу, чадахгүй юу, ямар шалтгаан байна вэ гэдэг мэдээллийг авч байх хэрэгтэй. “Зууны мэдээ” сонин энэ мэдээллийг танд үргэлжлүүлэн цувралаар хүргэсээр байх болно. Хэдийгээр улс орон бүр санал нэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг баталсан ч ямар нэгэн хууль, журмаар үүрэг хүлээдэггүй, зөвхөн хийхийн төлөө бүхий л нөөц боломжоо ашиглана гэж амлалт өгсөн. Ирээдүйг таамаглахад хэцүү ч 2030 онд бидний гаргасан үзүүлэлт дэлхий нийтэд дүнгээ тавиулах учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.2  ДАВАА  №238  (6205)
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

8 цаг 28 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

8 цаг 54 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

8 цаг 57 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03