“Хямралыг давах гарц нь цомхотгол биш”

2014-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Үйлдвэрлэх чадваргүй дээрээ үрэлгэн, тансаг хэрэглээтэй Монгол Улс валютын ханш савлах бүрт бүдэрч байгааг эдийн засагч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд шүүмжилж байна. Тэд өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд цуглаж “Нийгэм, эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, шийдвэрлэх асуудлууд”-ыг хэлэлцсэн юм. Ингэхдээ хямралаас гарах, өнөөгийн нөхцөл байдлыг зөөллөхөд Засгийн газарт эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах ойрын болон урт, дунд хугацааны бодлогыг олон нийтийн оролцоотой батлах, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн зорилтуудыг шуурхай зохион байгуулах, хямралаас гарах төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг нийгмийн түншүүд хамтран гаргаж хэрэгжүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд тавих хяналтыг чангатгах, ажилчид цалингаас гадна орлогын өөр эх үүсвэртэй болоход дэмжих зэрэг асуудлыг хүргүүлэхээр боллоо. Хямралаас үүдэн цомхотголд өртсөн ажилчид Үйлдвэрчний эвлэлийн хороонд төдийгүй Хөдөлмөрийн яаманд хандаж, энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр зарим хүний байр суурийг сонссон юм.

 

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатар: КОМПАНИУДЫН 50 ХУВЬ НЬ АЖИЛЛАЖ БАЙНА

-Нийт 70 гаруй мянган компани бүртгэлтэй байдаг. Одоо үний 50 хүрэхгүй хувь нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Өнөөгийн нөхцөл байдалд компаниудад ажилчдаа цомхотгох, урт хугацаагаар амраахаас өөр гарцгүй болоод байна. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд ажилчдадаа цалин өгч чадахгүй гэдгээ хэлэхээс аргагүй. Ажилгүйдэл өөрөө нийгэм, эдийн засагт үүссэн хамгийн таагүй үзэгдэл. Өнөөгийн энэ хүнд байдлаас гарах гарц аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэх байна. Аж ахуйн нэгжүүд банкны зээлээр ашиг олно гэдэг үлгэр болсон. Манай банкны зээл өндөр. Орлогынхоо 20 хувийг банкинд өгнө гэхээр цаана нь ажлаа үргэлжлүүлэх орчноо бэлдэх, ажилчидаа цалинжуулах боломжгүй. Тэгэхээр эхлээд жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих байна.

 

Үндэсний статистикийн хорооны газрын орлогч дарга Б.Саранчимэг: АРВАН ХҮНИЙ ТАВ НЬ ЯДУУ БАЙНА

-Статистикийг улс төржихөд биш эдийн засгаа сайжруулахад хэрэглээсэй

Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн эсрэг, ажлын байр нэмэгдүүлэх талаар нэлээд ажил хийж байгаа. Гэвч ажилгүйдлийн статистикт ахицтай үзүүлэлт гарахгүй л байна. Хотод 10 хүн тутмын гурав нь ядуу  байгаа бол хөдөөд 10 хүний тав нь ажилгүй, ядуу байна. Статистикийн тоог уг нь улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүмүүсийн амьдралд ашигладаг. Гэвч манайд зорилгод нь ашиглахаас илүү улс төржүүлэх байдал давамгайлах боллоо.  

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: ХЯМРАЛЫГ ДАВАХ ГАРЦ ЦОМХОТГОЛ БИШ

-МҮЭХ нийгмийн түншлэгч гурван байгууллагын нэг гэдэг үүднээсээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад саналаа хэлэх үүрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор ажилчдаа цомхотгож байгаа тухай гомдол манай дээр өдөр бүр ирж байна. Ажил олгогчид ажилчдаа цомхотгож хямралыг давах хамгийн хялбар арга гэж үзэж байна. Эсрэгээрээ олон хүн ажилгүй болсноор нийгэмд улам хүнд байдал бий болно. Олон улсад компаниуд энэ нөхцөлд ажилчдадаа хувьцаа эзэмшүүлэх замаар байдлыг даван гардаг. Өөрөөр хэлбэл, ажилчдадаа хувьцаа эзэмшүүлснээр тэд тогтвортой, бүтээмжтэй ажиллаж, илүү ногдол ашиг хүртэхийг эрмэлздэг. Үүнийг манайд ХАС, “Голомт” банк зэрэг томоохон байгууллага хэрэгжүүлж байна.

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн эрхлэгч Р.Саранцэцэг: ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

-Манай улсын эдийн засгийн бүтэц сул байна. Эдийн засаг өнгөрсөн хугацаанд өрөөсөн хөлтэй явж ирсэн. Зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбараасаа хараат байсаар ирсэн. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүн гадаад зах зээлийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байдаг. Тэнд үнэ унахад энд эдийн засаг хямардаг. Үүнд эдийн засгийн хөгжлийн яам тодорхой шийдэл гар­гаж, санаа тавьж ажил­лах хэрэгтэй. Цаг сай­хан бай­хад олсноо та­раагаад дуусгахын оронд урт хуга­цаанд ир­гэдийн­хээ тогт­вортой амьд­ралын ба­талгааг хангах, тогт­вортой ажлын байр бэл­дэхэд зарцуулах байсан юм.

 

Азийн хөгжлийн банкны Төслийн багийн зөвлөх Д.Даваасамбуу: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА

-Өнөөгийн нөхцөл байдлыг хямрал гэхээсээ илүү сүүлийн хоёр жил нүүрс, алт, зэсийн ханш дэлхийн зах зээлд буурсантай холбоотойгоор үүссэн хүндрэл гэж харж байна. Монгол Улсын эдийн засаг цаашдаа өсөх боломжтой. Гэхдээ нэгэнт л томоохон үйлдвэрүүд байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаа бол хоёр хөрштэйгөө худалдан авах нөхцлийг сайжруулах та­лаар ярилцах хэрэгтэй. Ту­хайлбал, ма­найх уул уур­хайн түүхий эдээ баяжуулж боловс­руулаад гаргая гэхээр өндөр татварыг цаад талдаа төлдөг. Харин бид манайхаас түүхий эд авах гэж байгаа бол түүний тодорхой хувийг Монголд боловсруул гэ­сэн болзол тавьж бол­но шүү дээ. Өөрөөр хэл­бэл, Монголоос им­пор­толдог төмрийн хүд­рийнхээ 15 хувийг тэнд нь боловсруулж, тэнд тодор­хой ажлын байр бий болгож иргэдийг нь орлогтой болго гэсэн шал­гуурыг тавьж болох юм. Ингэснээр манайд үйлд­вэрлэл хөгжинө, хүмүүс ажилтай болно.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 49 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 10 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 10 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 10 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин