Шимтгэл нэмэгдсэнээр тэтгэврийн санд 540 тэрбумын ачаалал үүснэ

2019-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР 2020 оны төсвийн төсөлд тусгаснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ажил олгогч нэг, ажилтан нэг хувиар нийгмийн өөр даатгалын шимтгэл нэмж  төлөх болж байна. Энэ нь төсөвт болон тэтгэврийн санд 540 тэрбум төгрөгийн ачаалал авчирна. Ингэснээр өмнөх онуудад нэмэгдүүлсэнтэй  нийлээд 26-28 хувиар  нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болов. Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас  2017 онд баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд  нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийт таван хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ эрх баригчид ийнхүү энэ дөрвөн жилд хэрэгжүүлж байгаа нь тэтгэвэр, тэтгэмжийн санг  ажилтан  таны цалингаас нөхөж байгаа юм. Энэ хэр оновчтой шударга бодлого вэ гэдэгт иргэд эргэлзсээр байна. Цаашид залуу үе ирээдүйд авах тэтгэврийнхээ төлөө өнөөдөр цалингаасаа шимтгэл төлөх нь үр дүнгүй гэсэн хандлага өмнөх үеийн маань тэтгэврийнхэний одоо авч буй тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, тэтгэвэрийн нас хойшилсоор байгаагаас үүдэлтэй.   Ажил олгогчийн төлөх шимтгэл багасч, даатгуулагчийнх нэмэгдсээр
Хүн амын орлогын албан татвар болох 10 хувь нэмэгдэнэ. Иргэн та 840 мянган төгрөгийн цалинтай бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 105 мянган төгрөгийг, ажил олгогчтойгоо нийлээд 218400 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө. Дээр нь хүн амын орлогын албан татвар болох 10 хувь буюу 73750 төгрөгийг төлснөөр гар дээрээ 663750 төгрөгийн цалин авна.
Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон шалтгаанаар шимтгэлийг нэмэгдүүлжээ. Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  нэг  хувиар нэмэгдсэн.  Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдсон. 2020 онд мөн хоёул нэг, нэг хувиар нэмж төлөхөөр боллоо. 2008 оноос өмнө Цалин хөдөлмөрийн хөлснөөс ажил олгогч 13.5 хувийн, даатгуулагч 5.5 хувиар нийтдээ 19 хувийн шимтгэл төлдөг байсан. Харин 2017  оноос ажил олгогч 9.5 хувь, ажилтан 9.5 хувь нийтдээ эргээд 19-21 хувиар төлдөг болгоод зохицуулсан. Энэ зохицуулалтаар 2018 онд 23, 2019 онд 24-26, 2020 онд 26-28 хувиар төлөхөөр болж байна. Бусад орны туршлагаас үзэхэд ажил олгогчийн төлдөг шимтгэл өндөр, даатгуулагчийнх харьцангуй бага байдаг. Гэтэл манайд ажил олгогч нар шимтгэл төлөхөөс эсэргүүцэж, тэтгэвэр авах гэж байгаа даатгуулагч нь төлнө биз дээ гэсэн хандлага гаргаж байгаа нь даатгуулагчийн төлж буй шимтгэл нэмэгдэхэд нөлөөлж байна гэдгийг зарим эдийн засагч шүүмжилж байгаа юм. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд ажил олгогчийн төлдөг байсан дөрвөн хувийн шимтгэл даатгуулагч руу шилжсэн гэж харагдаж байна. Ажил олгогч илүү төлдөг туршлага олон улс оронд бий. Манай хойд хөрш ОХУ гэхэд даатгуулагч нь шимтгэл төлдөггүй. Ажил олгогч нь нийгмийн даатгалыг нь 100 хувь төлдөг. Гэхдээ даатгуулагч нь өөрөө төлөөд явах жишиг ч бий. Тэнцүү төлөөд явах жишиг ч бий.  Иргэд нийгмийн даатгалыг татвар шиг ойлгож болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэл нь эргээд өөрт нь тэтгэвэр болж очиж байгаа. Бусад олон улс оронд нийгмийн даатгалын шимтгэлээ хэдэн хувьтай төлж байснаас шалтгаалж тэтгэврийн хэмжээ өсч буурдаг. Манайх өндөр шимтгэлтэй улс орны тоонд ордоггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг аажимдаа тэнцвэржүүлээд явах ёстой байсан талаар эдийн засагч Г.Бурмаа хэлсэн байдаг.   Тэтгэврийн сангийн алдагдлыг ажилтны цалингийн шимтгэлээр нөхөх нь зөв үү?   Тэтгэврийн сангийн алдагдал гэж 1995 оноос  иргэд шимтгэл төлж эхэл­сэнтэй холбоотой. Угтаа бол алдагдал биш. Нийгмийн даатгалын харилцаа бол төр иргэний хоорондын харилцаа. Энэ харилцааг сангаар дамжуулан хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр, ажил олгогч, ажилтан гуравуулаа байснаар санг бүрдүүлдэг.Тиймээс Засгийн газар “Тэтгэврийн сан алдагдалтай байна. Алдагдалыг Засгийн газар санхүүжүүлэхгүй” гэж буцах ёсгүй. Үүнийг алдагдал гэж нэрлэж буйг судлаачид хэлдэг. Угтаа алдагдал биш аж. Өнөөдөр  шимтгэл огт төлж байгаагүй хүн ч, тав аравхан жил төлсөн хүн ч одоо тэтгэвэр аваад явж байна. Энэ санхүүжилт уг нь төрөөс гарч байх ёстой аж. Сайн дурын даатгал хийлгэх гэж байгаа хүмүүс нь хувийн тэтгэврийн даатгал хийлгээд явах ёстой. Харин манайд хувийн даатгалын тогтолцоо бүрдээгүй байна. Үүний үр дүнд тавхан жил өндөр дүнгээр сайн дураараа шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр тогтоолгоод, хорь гучин жил шимтгэл төлсөн хүмүүс тэтгэврийн доод хэмжээнд авч байна. Мөн нөхөн тооцоо хийж 1990-2000 онд нийгмийн буруугаас болж ажил эрхлээгүй хэмээн ган­загын наймаанд явж байсан болон төрд ажиллаагүй хүмүүсийг төрд ажилласан хэмээн бүртгэж тэтгэвэр олго­сон. Үүний ачааллыг одоо тэт­гэв­рийн сан үүрч байгааг МҮЭХ-ний ХНХБ төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа хэлсэн юм. Нөгөө талаар дундаж наслалт ихсэж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо цаашид нэмэг­дэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэх учир 2020 он хүртэл шимтгэлийг ийнхүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.11  ДАВАА  №223  (6190)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 49 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2 цаг 59 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

3 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

3 цаг 11 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

11 цаг 20 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

11 цаг 20 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

11 цаг 20 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин