Амтат чихрийн санаа 40 сая долларын бизнес болсон түүх

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Английн ВВС агентлаг долоо хоног бүр “The Boss” цувралаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүр дэх бизнесийн санаачлагчдыг танилцуулдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор Канадын чихрийн бизнесийн эзэн Тара Бош уригдсан байна. Тэрээр чихрийн бага агууламжтай амттан бүтээх “Smart Sweets” санаагаа амьдрал дээр хэрэгжүүлж өдгөө 40 сая ам.долларын үнэлгээтэй бизнесээ удирдаж байна. Тарагийн хэлснээр тэрээр өмнө нь “чихрийн мангас” байжээ. “Би чихэрт ухаангүй дуртай нэгэн байлаа. Өдөрт 7-11 ширхэг модон чихэр идэх нь энүүхэнд. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам чихэр миний биед хэрхэн нөлөөлдгийг бодож эхэлсэн. Чихрийн агуулга өндөр байх тусам түүнийг дахин идэх хүсэл төрүүлж, өөрийгөө удирдах чадваргүй болж байгаагаа мэдэрсэн” хэмээн 25 настай босс ярьж байна. Дөрвөн жилийн өмнө түүнд нэгэн хачин зүйл мэдрэгдэж эхэлжээ. Тэрээр чихэр идсэн ч аз жаргалтай болохгүй эрүүл мэнд нь улам дордож буйг анзаарчээ. Ингээд Тара чихэр идэхээ шууд зогсоосон байна. Ийнхүү чихэрнээс холдоход яг л цэвэр агаарт гарсан мэт нэг л тавтай, биед ч таатай байсан ч амттан идэх хүсэл нууц хэвээр түүнийг дагасаар байв. Энэ санаа нь түүнийг өөртөө зориулан чихрийн агууламж багатай амттан бүтээх анхны алхам байсан. Канадын Ванкувер дэх гэртээ гал тогоондоо яг л өөрийнх нь хүссэн тэр амттан бүтсэн билээ. 2015 оны зун энэ хүслээ зүгээр л ингээд орхих биш хүмүүсийн эрүүл мэндэд тустай амттан бүтээх, мөрөөдлөө бизнес болгохоор зориг шулуудав. Хэд хэдэн удаагийн амталгаа ч явуулж. Колумбын их сургуулийн уран зургийн ангийн гуравдугаар дамжааны оюутан байсан болохоор ч тэр үү түүнд бизнесээ хөрсөн дээр буулгах хүсэл улам бүр оргилж байв. Дөнгөж 21 удаагийн зээлийн түүх үүсгэсэн түүнд бизнесээ эхлэх хангалттай хөрөнгө зургаан жилийн өмнө авсан Хонда машинаас нь өөр байсангүй. Гэсэн ч тэр гар хумхилгүй зүтгэсээр нэг л мэдэхэд 105 мянган канад доллар босгож чадсан байв. Харин өнөөдөр Ванкувер дэх түүний “ Smart Sweets” компанийг энэ оны орлого хэдийнэ 50 сая канад доллар буюу 40 сая ам.доллар даваад байна. Канад болон АНУ-д чихрийн бага агууламжтай амттаны эрэлт хурдтай өсч байгаа нь Тарагийн амжилтад бүр ч их хамаатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.30  ЛХАГВА  №215  (6182 )  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 49 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

3 цаг 0 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

3 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

3 цаг 11 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

11 цаг 21 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

11 цаг 21 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

11 цаг 21 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин