С.Бат-Эрдэнэ: Дуурь ухаантай, мэдрэмжтэй байхыг шаарддаг урлаг

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдаанд III байр эзэлсэн УДБЭТ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнийг урилаа. -Казахстаны Алма-Ата хотод болсон олон улсын тэмцээнд III байр эзэлсэнд баяр хүргэе. Энэ тэмцээнд  дэлхийн шилдэг 60 гаруй дуучин оролцсон гэсэн? -Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. 90 насныхаа ойг угтан зохион байгуулсан тэмцээндээ өөрөө ерөнхий шүүгчээр ажилласан нь онцлог байлаа. 10  дахь удаагийн  уралдаанд 60 гаруй дуучин оролцсоноос III байрт орлоо. Олон улсын тэмцээний шагналын сан дуучдын анхаарлыг татдаг. Энэ тэмцээний шагнал өндөр байсан учраас Итали, Хятад, ОХУ-ын театраас сайн дуучид ирсэн. -Өнгөрсөн онд зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт  Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” улсын уралдаанаас тэргүүн байр хүртсэн. Монголдоо чансаа өндөртэйд тооцогддог уралдаан байх аа? -Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт  Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрыг өнгөрсөн жил хүртсэн. Монголын хэмжээнд мэргэжлийн 40 гаруй дуучин оролцоно гэдэг том уралдаандаа тооцогдоно. I шатандаа “Халуун элгэн нутаг”, II шатандаа Б.Шарав гуайн хөгжим Б.Лхагвасүрэнгийн үг “Хувь заяа минь  дээ”, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, Ардын уран зохиолч, Төрийн хошой шагналт Ц.Дамдинсүрэнгийн шүлэг “Хэрлэн” дууг төгөлдөр хууртай дуулж түрүүлсэн. Тэр гайхалтай хүнээс нутгийн зон олных нь өмнө тэргүүн байрын шагнал хүртээд, сүүлийн удаа урмын үг сонсох сайхан байсан. “Миний хүү мундаг байна. Би энэ шагналыг 2-3 жилийн өмнөөс чамд өгөхийг хүсч байлаа. Олон улсын ямар ч уралдаанд оролцсон “Сэрсэн тал” уралдааны тэргүүн байр хүртэж байсан гэдгээ заавал танилцуулгадаа бичиж байгаарай” гэж захисан. Өмнө нь Б.Шарав гуайн нэрэмжит “Ари романс” олон улсын уралдаанд нь хоёр удаа орж IV байрт шалгарч байсан. -Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Сүхбаатарын талбайд тоглоход Балганы дүрд дуулж, 10 сая төгрөгийн шагналын эзэн болж байсан? -Тэр үед ОХУ-ын Красноярск руу явж А.Бороди “Игор Ван” дуурийн Кончакыг дуулчихаад шөнө хотод ирээд өглөө нь дуулсан. Үндэснийхээ сонгодог урлагийн брэнд болсон дуурийг 12 мянган хүний  өмнө эзэн Чингис хааныхаа талбай дээр дуулахад сэтгэл их хөдөлдөг юм билээ. Өмнө нь нэг, хоёр удаа Балганд дуулчихсан байсан ч гэсэн сайхан мэдрэмж төрсөн. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн сонгон шалгаруулалтын уралдаанд тэргүүн балган О.Хүрэлбаатар ах, дэд Балган нь би болж байсан. -Театрт тоглогддог бүх дуурьд дуулсан байх. Тэдгээрээс онцолдог хайртай дуурь, дүр гэж бий юу? -Монгол, гадаадын 50 гаруй дуурийн ихэнхэд дуулсан. Дуулаагүй 1-2 дуурь бий.  Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Базилиод дуулахад сайхан мэдрэмж төрдөг. Ж.Верди “Риголетто” дуурийн Спарафучилед дуулаад үзчих юмсан гэж боддог. Басын хоолойнд нэлээд хүнд дүр. Гэхдээ ирэх оны хоёрдугаар сард манай театр “Риголетто” дуурийг тоглохоор Спарафучилед заавал дуулна. -Дуурийн дуучны хоолой байгалиас заяасан байдаг. Гэхдээ амжилт гаргахад хоолойноос гадна хичээл зүтгэл, мэдрэмж шаардана биз? -Хүмүүс “Чиний хоолой 100 хувь бурхны бэлэг шүү” гэж хэлдэг. Амжилт гаргахын тулд хоолойны цар хүрээнээс гадна эрүүл мэнд маш чухал. Монгол хүн дэлхийн ямар ч улсад очоод дуулахад өөр, сонсголонтой, тослог тембртэй байдаг. Хаана ч очсон Монголын дуучид дэлхийн дуучдаас илүү гарна уу гэхээс дутах зүйлгүй. Үүгээр их бахархдаг. Дуурь бол ганц хүний биш багийн урлаг. Нэг дуурийн бүх дүрийг 5-6 солистиуд аваад 1-2 цаг нэг хүн шиг амьсгалж, нэг хүн шиг мэдэрч дуулдаг. Ер нь дуурь дуучнаас бодолтой, ухаантай, мэдрэмжтэй, формтой байхыг шаарддаг хэцүү урлаг. Гэхдээ олон улсын тэмцээнд Монгол Улсын УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ гэж зарлуулаад эцсийн шат хүртэл яваад шагнал авахдаа дуурийн дуучин болсноороо бахархдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.29  МЯГМАР  №214  (6181)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06