Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

2024-05-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /05.06/ “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгисан байна. Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн үзүүлэлтийг гол болгосныг судлаачид онцоллоо.

Сүүлийн хоёр жилд ерөнхий үнэлгээгээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Дорноговь аймгийн хувьд нэг эрэмбэ ухарч, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Харин Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгджээ.   Дархан-Уул аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо есөн оноогоор өсөхөд бизнесийн эрх зүй, боловсрол, соёлын үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлсөн гэж хэлж болно. Дөрөвдүгээрт, эрэмбэлэгдсэн Өмнөговь аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь  3,5 оноогоор буурсан. Үүнд институтын тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь голлох нөлөө үзүүлжээ. Харин 21 аймгаас Дундговь, Говь-Алтай, Завхан аймгууд хойгуур эрэмбэлэгдсэн. Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад сул байгаа гэв. 

Ерөнхий үнэлгээнээс гадна дөрвөн үндсэн бүлгийн эрэмбэ гаргадаг. Эдийн зсгийн тамир тэнхээ үндсэн бүлэгт Дорноговь аймаг нэгдүгээрт, Өмнөговь аймаг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ. 

Засаглалын үр ашиг үндсэн бүлгийн хувьд Орхон аймаг нэгдүгээрт, Дорноговь аймаг хоёрт, хамгийн сүүлд Завхан болон Дундговь аймаг орсон.Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд Дархан-Уул нэгдүгээрт, Орхон хоёрт, хамгийн бага үнэлгээг Булган, Говь-Алтай аймгууд авсан. Дэд бүтцийн хөгжил үндсэн бүлгээр Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт, Говь-Алтай, Архангай аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ. 

-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 12 жил гаргаж байна гэлээ. Энэ хугацаанд өрсөлдөх чадвартаа огцом өөрчлөлт оруулсан аймаг байгаа юу. Боловсролын төвшин хэр сайжирч байгаа вэ?

Эдийн засагч Б.Лакшми: -Судалгааг 12 жил тасралтгүй хийхэд тогтмол хойгуур эрэмбэлэгддэг таван л аймаг байгаа. Жил бүрийн судалгаагаар байр нь жаахан солигдоод байж байдаг.  Эдгээр таван аймгаас Булган сүүлийн хоёр жилд бусдаасаа харьцангуй сайжирсан. 21 аймгаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 19-д, 2023 онд 18-д эрэмбэлэгдсэн.

Боловсролын хувьд нэг багшид ногдох сурагчийн тоо, хоёрт цэцэрлэгийн хамрагдалт зэрэг үзүүлэлт ордог. Аймгийн өрсөлдөх чадварын судалгааг хийж байхад ажиглагдсан зүйл нь орон нутагт бага ангиа төгстөл суралцаж байгаад дунд ангид ороход сурагчийн тоо эрс багасдаг үзүүлэлт гарсан. Аймаг, суманд амьдарч байгаа ээж аав нь хүүхдээ дунд ангид шилжин суралцах болоход нь Улаанбаатар хот болон суурин газар луу шилждэг зүй тогтол ажиглагдсан. Тэгэхээр орон нутагт зургадугаар ангиас нь боловсролын түвшинг сайжруулах шаардлага байгаа гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

2 цаг 33 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

2 цаг 33 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

17 цаг 24 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

17 цаг 28 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 8 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

22 цаг 11 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16