АМНАТ нэмэгдсэнээс хойш алтны тушаалт 50 хувиар буурлаа

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Ашигт малтмалын лиценз эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олж борлуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлдөг. Харин АМНАТ-ийг бичил уурхайчид, хоршоо, нөхөрлөл, тэднээс ашигт малтмал худалдан авч борлуулсан, экспортолсон аж ахуйн нэгж төлдөггүй байв. Тиймээс тэдгээрийг төлдөг болгох мөн АМНАТ-ийг таван хувь болтол өсгөх өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулах хуулийн төслийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-д өргөн барьсан юм. Тэрээр “...Ашигт малтмал олборлож, худалддаг, худалдаж авдаг хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусган нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Мөн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Уг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин таван жил хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзсэн” хэмээв. Энэ төслийг УИХ-аар 2018 оны арванхоёрдугаар сард  хэлэлцэж эхлээд 2019 оны гуравдугаар сард баталсан.  Тэгэхдээ гишүүдийн 81.8 хувийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, АМНАТ-ийг таван хувь болгосон. Уг нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болсон Ашигт малтмалын тухай хуулийн “...Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт хэрэгжих хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ жил тутам нэмэгдсэн байдаг. Тухайлбал, өмнөх жилүүдэд нь тушаасан алтны хэмжээ оргил үедээ 18.308.200 гр хүрч байсан бол 2017 онд 20.012.530 гр, 2018 онд 21.871.515 гр болж өсч байсан юм. Харин АМНАТ-ийг таван хувь болгосны дараа Монголбанкинд тушаасан алтны хэмжээ огцом буурсан байна. Тухайлбал, 2019 он гарсаар эхний есөн сарын байдлаар 10.722.907 гр байна. Одоо үлдсэн гурван сард яаж ч илүү тушаагаад 2018 оны тушаалтад хавьтахгүй. АМНАТ-ийг таван хувь болгохоор УИХ хэлэлцэж байх үед Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “... 2.5 байсныг таван хувь болговол төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ”, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “...Аж ахуйн нэгжүүд иргэдийн алтыг худалдаж авдаг. Үүнийхээ дараа Монголбанкинд жирийн иргэний дүрээр алтаа тушааж, татвараас зугатаж байна. Тиймээс АМНАТ-ийг хамгийн багадаа таван хувиар тогтоох хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “...Алт бол ард түмний өмч. Энэ өмчийн үр ашгийг иргэдэд хүргэхийн тулд АМНАТ-ийг өндөр тогтоох ёстой” гэцгээж байв. Гэвч АМНАТ нэмэгдсэнээс хойш алтны тушаалт 50 хувиар буурлаа. Энэ чигээрээ явбал улам буурах магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23 № 210 (6177)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 48 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2 цаг 59 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

3 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

3 цаг 10 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

11 цаг 20 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

11 цаг 20 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

11 цаг 20 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин