Б.Лхагважав: Ирэх оны төсвийг татварын мөнгөөр нөхөх нь бодит төсөөлөл биш

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн төсөлд тусгасан багцад анхаарал татсан хөрөнгө оруулалт болон зардлыг цувралаар хүргэж байна. Энэ удаа эдийн засагч Б.Лхагважавын байр суурийг хүргэж байна. -Сонгуулийн өмнөх жилийн төсөв эрх баригч намын сонгуулийн сурталчилгаанд зориулагддаг гэдэг. Ирэх оны төсөвт энэ байдал илүү ажиглагдаж буйг эдийн засагч, улстөрчид шүүмжилсээр байна. Тэгэхээр энэ байдал  үргэлжилсээр байх уу. Үүнийг яаж засах вэ? -Нийтийн өмчийг хамгаалсан механизм төрд байхгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчид гарын салаагаараа цацах нөхцлийг бүрдүүлж байна. Төсвийн татварын орлогыг НӨАТ-ын буцаан олголтоор ил болгож байгаа ч энэ хуулийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй. Уг нь төр НӨАТ-ын буцаалтаа 100 хувь авбал авлига байхгүй болно. Одоогийн хуулиар  100 хувь авч чадахгүй байна. Бүх зүйл  НӨАТ-ын баримтаар ил болох учиртай. Энэ системийг бүрэн хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.  Саяхан НӨАТ-ын хуульд нэмэлтээр өөрчлөлт оруулах гээд чадаагүй. Тендерийн тухайд нийтийн, төрийн мөнгөөр хийж байгаа нийтийн үйлчилгээний салбарыг хариуцах арга замыг дэлхийн бусад орон амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тодруулбал, тухайн тендерийг хэрэгжүүлэхдээ 15 хувийг хяналтын компанид өгдөг. Хяналтын компани хяндаг. Буцаагаад ашгийг нь 0 байлгаад, зөвхөн ажилчдын цалин хоёр дахин илүү байдаг зарчимтай. Өөрөөр хэлбэл, цалинг ердийн цалингийн ажилчдын фондоос олгох хуультай. Ингэснээр авлига арилсан байдаг. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын хуулиа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийг  батлууснаар 2011 оны хямралын үед манайх энэ хуулиа барьцаалж Чалко-гоос 250 сая ам.долларын зээл авсан. Гэхдээ уг хуулийн үндсэн механизмыг энэ хуульд тусгаагүй.  Өрийн хэмжээ 40-45 хувь болбол төсвийн хөрөнгө оруулалтыг зогсоодог. Ажилчдын цалинг дараа жилд нэмдэггүй. Манайх энэ мэт хэрэгтэй заалтуудыг нь хуульдаа тусгалгүй баталсан юм. Өнөөдөр  өрийн тааз 50-60 хувь болсон. Энэ мэтээр хуульдаа гадныхны заавал тусгасан хэрэгтэй заалтуудыг хасч билэгдлийн чанартай хууль баталдагт асуудал нь байна. Нөгөөтэйгүүр үүнийг батлуулах гэж буй хүмүүсийн мэдлэг чадвартай холбоотой. Сайханбилэгийн Засгийн газар гурван тэрбум төгрөг зээлж 3000 км зам тавьсан. Сүүлийн хоёр жилд манай төсвийн орлого, хоёр их наяд төгргөөр давуу байгаа. Гэвч 240 км зам тавьж чадахгүй байна. Дархан, Налайхын замаа харчих.  Энэ юуг хэлж байна вэ гэвэл “мөнгөтэй байлаа гээд ажил хийх  сэтгэлтэй, менежментгүй хүмүүст хэчнээн их мөнгө байгаад нэмэргүй гэдгийг харуулж байна. Гэтэл нэг нь зээл аваад 3000 км зам тавьж чадаж байхад нөгөөх нь өнөөдөр 240 км зам тавьж чадахгүй 300 хүнээ зам тээврийн ослоор алчихаад сууж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Зам, тээврийн сайд хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой. Тэгэхээр мөнгөтэй байлаа гээд хийж чаддаггүй Засаг байдаг юм байна. Чаддаг хүмүүст нь хувийнханд энэ ажлаа өг. Тэгээд өөрсдийнхөө төсөвт тавьсан зардлаа багасгаад яваач ээ. Хэрэв НӨАТ-ын системийг дахин сайжруулах эрх олдвол би үүнийг хийнэ ээ. Ингэснээр төсвийн орлого бүрдүүлэлтийг хянах боломжтой. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийг татварын багц хуулийн хэрэгжилтээр орж ирэх мөнгөөр нөхнө гэдэг бодит төсөөлөл биш. Аливаа хуулийн үр дүн амьдралд хэр нийцэж буй эсэх нь дор хаяж 6-12 сарын дараа л  харагддаг. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 47 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2 цаг 57 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

3 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

3 цаг 9 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

11 цаг 18 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

11 цаг 18 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

11 цаг 18 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин