Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Өмнө нь манай улс Австрали болон Тайланд улсын Банконгт хоёр удаа саарал жагсаалтад орох эсэх талаар хийсэн ажлын тайлангаа тавьсан. Саарал жагсаалтад орох эсэхийг эцэслэх энэ удаагийн хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай юм. Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ. Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гарагт буюу энэ сарын 18-нд гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл дамжуулна гэв. Одоогоор Парис хотноо тус байгуулагад хамтын ажиллагаатай орнууд , саарал жагсаалтад орох бусад орнууд болоод Монгол Улсад үнэлгээ хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар АНУ, Австрали зэрэг орон манай улсыг саарал жагсаалтад оруулна гэдэг байр суурьтай байсан байна. Гэхдээ хамтын ажиллагаатай бусад орнууд мөн байр сууриа илэрхийлснээр эцэслэгдэнэ. Монголбанкны зүгээс манайх өмнө нь Австрали, Банконгт болсон APG-ийн шалгуураар 40 үзүүлэлтээс 35-ийг нь хангасан гэсэн үнэлгээ авсан. Энэ үнэлгээгээр бол саарал жагсаалтад орох ёсгүй гэлээ. Тус хуралд манай улсаас Монголбанкны ерөнхийлөгч тэргүүтэй гурван хүн оролцож байна гэсэн мэдээллийг Төвбанкны дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн өгч буй ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон цахим орчинд Монгол Улсыг саарал жагсаалтад орсон хэмээн мэдэгдээд байна. С.Эрдэнэ “Дөнгөж сая Францын Парис хотод болсон ФАТФ-ийн хурлаар Монгол Улсыг санхүүгийн “саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гарсан гэх мэдээлэл надад ирлээ. Саарал жагсаалтад орсон шалтгаан арилжааны банкуудын активын асуудал. Саяхан ОУВС-аас арилжааны банкнуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд банкны активыг 700 тэрбумд нэмэгдүүлсэн юм билээ. Манай улс үүний 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан. Гэвч 500 тэрбумын эх үүсвэрийг нотолж чадаагүй. Терроризм, хар тамхитай тэмцэхэд чиглэсэн үндэсний зөвлөл гэж байдаг. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалдаг. Тэрбээр ФАТФ-ийн удаа дараагийн шаардлага, сануулгыг хангахад чиглэсэн бодит ажил огт хийж чадаагүй. Энэ нь биднийг саарал жагсаалтад орох хэмжээнд хүргэлээ. Иймд Монгол Улс яаралтай энэ жагсаалтаас гарах тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ. Харин энэ тухай FATF-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй гэж Төвбанк мэдэгдэв.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 48 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2 цаг 59 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

3 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

3 цаг 10 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

11 цаг 20 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

11 цаг 20 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

11 цаг 20 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин