Иргэд өргөн нэвтрүүлгийн 20 суваг, 3 радио үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой боллоо

2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.Заяа   Монгол Улсын хөгжлийг тодорхойлох нэг салбар бол яах аргагүй мэдээлэл, харилцаа холбоо. Тиймээс тус салбарт 2017-2025 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгоно” гэсэн зорилт тавьжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Сансрын холбооны Кэй Юү (Ku) зурвасын технологи ашиглан телевиз, радиогийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” тухай тендер шалгаруулсан билээ.  Уг тендерт материал ирүүлсэн компаниудаас “Монголсат Нэтворкс” ХХК шалгарч, Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр Монгол орны 21 аймаг, 9 дүүргийн иргэд өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн 3 сувгийг 10 жилийн турш үнэ төлбөргүй хүлээн авах юм. Энэ ажлын явц ямар байгааг бид тендерт шалгарсан “Монголсат Нэтворкс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.   -Саяхан мэдээл, харилцаа холбооны салбарын хөгжлийг тодорхойлох “ICT-EXPO 2019” үзэсгэлэн болж өндөрлөлөө. Танай компани уг үзэсгэлэнд хэрхэн, яаж оролцов? -Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “ICT-EXPO 2019” үзэсгэлэн энэ жил 13 дахь удаагаа “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор амжилттай болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд оролцож буй компаниуд маш сайн зохион байгуулалттай байлаа. Манай “Монголсат Нэтворкс” компани энэ удаагийн үзэсгэлэнд шинэ үйлчилгээ болох МоТВ ОТТ технологийг олон нийтэд танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгөв. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд 1000 гаруй шинэ хэрэглэгчтэй болж чадлаа. Мөн манай компани Монгол улсын Засгийн Газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болох өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн 3 сувгийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, дуусах шатандаа орж байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Үүнээс харахад энэ удаагийн үзэсгэлэн маш амжилттай боллоо гэж дүгнэж байна. -Шинэ үйлчилгээ болох МоТВ ОТТ гэдгээ илүү тодорхой тайлбарлахгүй юу? -Энэ бол ОТТ (Over the top) буюу энгийнээр хэлбэл интернэтийн (public IP network) сүлжээгээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, бүх контент, Fm радио, видео бичлэг гээд дуу, дүрсний бүх үйлчилгээг интернэтээр дамжуулан үзүүлэхийг хэлж байгаа юм. Дээр нь бид дэлхийн шилдэг тоног, төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж байна. Тэдний технологийг авч ашигласнаар дэлхийн хэмжээний шилдэг контентуудыг телевизийн сувгийн маш сайн нууцлалтайгаар үзэгчдэд хүргэж байна. Ямар нэгэн байдлаар хуулбарлах боломжгүй, албан ёсны эрхтэйгээр үзүүлэх юм. - Үзэсгэлэнгийн үеэр танайх өдөр бүр 1000 гаруй шинэ хэрэглэгчтэй боллоо гэж байна. Санал болгож буй эдгээр үйлчилгээг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ? -Үзэсгэлэнгийн үеэр манай компаний танилцуулах хэсэг битүү хүнтэй, ачаалал ихтэй байлаа. Санал болгож буй үйлчилгээг сонирхож буй иргэд их байв. Ялангуяа гадаадад амьдардаг иргэд манай асрыг зорьж ирж, хэрэглэгч болсон нь бидэнд их урамтай байлаа. Манай нэг үйлчлүүлэгч ярихдаа “Удахгүй АНУ-ыг зорих гэж байна. Хол байхаар Монголоо их санадаг. Тиймээс танай хэрэглэгч болж, Монголдоо байгаа мэт мэдээ, мэдээлэл авч байхыг хүслээ” гэж байв. Энэ бол бидний ажлын үр дүн, хамгийн сайхан мэдрэмж. Яг үзэсгэлэнгийн үеэр бид өдөр бүр 1000 гаруй хэрэглэгчтэй болсон. Үүн дээр зөвлөгөө, мэдээлэл авч, манай асраар үйлчлүүлсэн иргэдээ нэмбэл нэлээн тоо гарна. Одоо ч гэсэн хэрэглэгчийн тоо маш хурдтай нэмэгдсээр байна. Үүнээс гадна манай компани техник, технологийн хувьд өргөтгөл хийж, нийт 130 суваг дамжуулах бүрэн боломжтой болсныг мөн хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна. -Салбарынхны хувьд энэ жил эрхзүйн шинэчлэлт хийгдсэн цаг үед энэхүү үзэсгэлэн болсон гэж дуулсан. Ер нь Монгол Улсын Засгийн газар Дижитал хөгжил, мэдээлэл, харилцаа, холбооны салбарт анхаарлаа хэр хандуулж байна вэ? -Энэ жилийн “Дижитал хөгжилд хамтдаа” форумыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл Холбооны ассоциаци хамтран маш амжилттай зохион байгууллаа. Өмнө нь бид зах зээлд шинээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулдаг байсан бол энэ удаа эдгээр шинэ үйлчилгээг яаж бүх нийтийн хүртээл болгох вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллаж байна. Мэдээлэл, харилцаа, холбооны салбарт 2017-2025 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгоно” гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Сансрын холбооны Кэй Юү (Кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” тухай тендер шалгаруулсан юм. Уг тендерт материал ирүүлсэн компаниудаас манай компани шалгарч, Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрт оршин суугаа иргэд өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн 3 сувгийг арван жилийн турш үнэ төлбөргүй хүлээн авахаар боллоо. Ийм сайхан боломжийг Монгол Улсын Засгийн газар иргэддээ бий болгож байна. Энэ бол нэг талаар төр засаг мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх нөгөө талаар хувийн хэвшлээ дэмжиж буйн илрэл юм. Үүнээс гадна харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталж, салбарын хувьд эрхзүйн шинэчлэл хийгдлээ. -Засгийн Газрын бодлогын баримт бичигт тусгасны дагуу иргэд өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн 3 сувгийг арван жилийн турш үнэ төл­бөргүй хүлээж авахаар болжээ. Энэ тендерт танай компани шалгарчээ, ажлын явц ямар байгаа вэ? -Засгийн Газрын 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 310-р тогтоолоор батлагдсан “Сансрын холбооны Кэй Юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” тухай тендерт манай “Монголсат Нэтворкс” компани шалгарч, 2019 оны 8-р сарын 27-ны өдөр гэрээгээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш сар гаруй хугацаанд Радио, Телевизийн Үндэсний Сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын нийт 370-н цэгт хүрч ажиллалаа. Гэрээнд заасны дагуу 2019 оны аравдугаар сарын 1-нээс өмнө суурилуулалт, тохируулгын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Ингэснээр Монгол орны бүх сум, суурин газрын Радио, телевизийн үндэсний сүлжээний газрын 200,000 гаруй өрх айл өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн 3 сувгийн үйлчилгээг 10-н жилийн турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүлээн авах боломжтой болж байна. 1990 оноос өмнө болон хойно Монгол улсын үе үеийн Засгийн Газрууд, Үндсэн хуульд заасны дагуу иргэдийг ижил тэгш мэдээллээр хангах, мэдээлэл холбооны салбарын үйлчилгээгээр хангах, хүргэх үүднээс өргөн нэвтрүүлгийн сувгуудыг үнэ төлбөргүй хүргэж ирсэн байдаг. Гэхдээ сувгийн тоо маш хангалтгүй байв. Энэхүү телевиз, радиогийн олон сувгийг дахин дамжуулах үйлчилгээг 2008-2019 онуудад Ддэш компани хүргэж байсан. Энэ хугацаанд  Радио телевизийн сүлжээний газрын хэрэглэгчид 8, малчин өрх бол зөвхөн ганц сувгийг үнэ төлбөргүй үзэж байв. Харин 2018 онд одоогийн Монгол улсын Засгийн Газар мэдээлэл, харилцаа, холбооны салбарын хөгжилд илүү анхаарч, иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг хангах үүднээс 20 суваг, 3 радиог үнэ төлбөргүй хүргэж буй нь Монгол Улсын цаашдын хөгжил, дэвшлийг харсан том алхам юм. Уг үйлчилгээг иргэд энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ашиглах болсон. Дэлхий ертөнц улам бүр хавтгай болж байна. Мэдээлэл, харилцаа, холбооны технологи хөгжихийн хэрээр телевизийн үйлчилгээний, хүртээмж мөн нэмэгдэж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн Газар мэдэрч чадсан сайшаалтай ажил боллоо. Сангийн яам жил бүр 200,000 өрх айлд телевиз, радиогийн олон сувгийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай урсгал зардлын мөнгийг төсөвт тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн баталж ирсэн байдаг юм билээ. Иймд энэхүү үйлчилгээ цаашид 10 -н жил тасралтгүй хэвийн үргэлжлэх ёстой. Манай компаний зүгээс уг үйлчилгээг гэрээний дагуу 10 -н жил явуулахын тулд техник технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн юм. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам бүр сайжирч, иргэд техник, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах болсонд бид баяртай байна.
SHINE OYUN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

16 цаг 12 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

19 цаг 31 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

23 цаг 46 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

23 цаг 46 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

23 цаг 46 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18