Оюутолгойн хэлэлцээ энэ сард дуусах уу?

2014-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.Цог

Оюутолгойн хэлэлцээг цаг алдалгүй дуусгах шаардлагатай хэмээн гадаад, дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь хэлэлцээ удаашрах тусам Оюутолгойн гол түүхий эд болох зэсийн үнэ биржүүдэд унасаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн үнэ 6700 ам.доллар болж сүүлийн дөрвөн сарын хамгийн бага төвшинд хүрээд байна. Өнөөдөр Улаанбаатарын 11.17 цагийн байдлаар 6497 ам.долларын ханштай байлаа.

    Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хүлээгдэж буй Оюутолгойн хэлэлцээ сунжирсаар өнөөдөртэй золгож байгаа билээ. Тус хэлэлцээнд Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн өнгөрсөн оны сүүлд хийсэн мэдээлэлдээ шинэ оны эхний сард багтаан асуудлыг шийдэх байх гэж мэдэгдэж байсан юм. Энэ талаар Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу “Нэмэлт санхүүжилтийн асуудлаар бид арванхоёрдугаар сар гаргаад хамтарсан шийдвэр гаргах ёстой. Үлдээд байгаа тулгамдсан асуудалдаа арванхоёрдугаар сараас өмнө харилцан ойлголцолд хүрнэ. Монголын талын эрх ашиг, төслөөс хүлээж байгаа үр өгөөжийг аль болохоор бууруулахгүй хадгалах, улмаар өсгөх талын хэлэлцээрүүд амжилттай болж дуусах байх гэсэн итгэлтэй байна” гэж ярьсан нь бий. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гэрээг энэ сард багтаан дуусгах тухай яригдаж байна. Гэвч энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөөгүй байна.   

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 49 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 10 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 10 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 10 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин