Хуулийн салбараас төрсөн Засаг дарга

2014-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Энэ удаа НИТХ-ын Тэргүүлэгч, Баянгол дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоог онцоллоо. Тэрээр хуульч мэргэжилтэй. Хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Ер нь тэднийх гэр бүлээрээ хуульч хүмүүс юм билээ. Түүний аав Дэмбэрэл эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хүн байжээ. Мөн төрсөн дүү нар, гэргий нь ч гэсэн хуулийн байгууллагад ажиллаж байна. Тэрээр 2001 оноос Мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн чиглэлээр Олон улсын болон Монгол Улсын хэмжээний томоохон төслүүд дээр ажиллаж байсан юм. Тэр өөрийн мэргэжлийн чиглэлээрээ удахгүй докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа гэсэн.  2004-2005 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд “Монгол 999” Үндэсний нэгдэл компанийн Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр, мөн үндсэн хуулийн Цэцийн дарга, Академич Ж.Амарсанаагийн удирдлагад Хууль зүйн үндэсний төвд таван жил эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байсан юм.  2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж, Захиргааны хэрэг, хүний нэр төр, алдар хүнд, гүтгэх доромжлохтой холбоотой хэргээр дагнан мэргэшсэн байна. Түүний үүсгэн байгуулсан хуулийн фирм салбартаа нэр хүндтэй, одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.  JCI Монгол ТББ-ын JCI Лидер байгууллагын 2012 оны ерөнхийлөгч зэрэг олон ажил амжуулж ирсэн шинэ залуу улс төрч юм байна. Тэр бүр олны хараанд өртөн “Хэвлэлийн баатар” болоод байдаггүй ч энэ эрхмийн талаар сонирхох хүн олон. “Шударга, хөдөлмөрч нэгэн” хэмээн хүрээнийхэн нь их л ам сайтай байдаг юм билээ.  Хуулийн хүрээнд, нямбай, шударга, тууштай  ажиллахыг гол зарчмаа болгодог нь түүний мэргэжилтэй холбоотой байх.  Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдоод удаагүй ч гэлээ өнгөрсөн онд дүүргээ хөгжүүлэх цогц хөтөлбөрийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй дүүрэг гэсэн  таван дэд зорилт, 72 заалт бүхий 230 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ. Энэ ч дүүргийн иргэдэд хүрч, Баянголчууд Засаг даргадаа ам сайтай байдаг нь харагддаг. Мөн 2013 онд Баянгол дүүрэгт сүүлийн 4-5 жилийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний буюу 103.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, зам гудамжаа шинэчлэх, сургууль, цэцэрлэг барих, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  Ер нь Д.Оросоог нэр  цэвэр яваа улс төрч гэх нь ч бий. Мөн  түүний хийсэн жагсаал цуглаан хийх эрхийн эрх зүйн үндэслэл, судалгааны ажлын үр дүнгээр Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан хийх эрх нээлттэй болж, бүртгэх зарчмаар жагсаал цуглаан хийх боломжийг бүрдүүлсэн байна. Тиймээс Д.Оросоог Монголын улс төрийн эрх, эрх чөлөөний хөгжилд хувь нэмэр оруулсан хуульч гэдэг юм билээ.

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

3 цаг 19 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

3 цаг 19 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

15 цаг 1 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

23 цаг 26 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин