Алс Дорнодын нүүрсний стратеги ба Монгол

2019-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Хойд хөршийн Владивосток хотноо ОХУ, Энэтхэг, Япон, Малайз, Монгол Улсын Төрийн тэргүүнүүд бүс нутгийн эдийн засгийн чухал яриа хэлэлцээг өчигдөр эхэлсэн. Онцлон уригдсан эдгээр дөрвөн улсын оролцоотой Дорнын эдийн засгийн чуулган товлогдсон цагаасаа геополитикийн өндөр ач холбогдолтой гэдгийг харуулсан билээ. Үүнийг Москвагийн давуу байдлаар илэрхийлж болно. Учир нь бөмбөрцгийн тэн хагасыг эзэлсэн Хятадын стратегийг тэнцвэржүүлэх нэг боломж нь Энэтхэг, Японы хамтрал гэж ажиглагчид үзэж байгаа. Энэ тухай “Global research” судалгааны цахим хуудаст өдгөөгөөс хоёр сарын өмнө онцгойлон бичсэн байлаа. Ази, Африкийн өсөлтийн коридор хэмээх зүйлийг байгуулах нь дээрх хоёр улсын хамтралын зорилго байх аж. Өөрөөр хэлбэл, Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгатай өрсөлдүүлэн тавих шатрын хөлөг ч гэж болно. Гэхдээ Бээжин шиг дэд бүтцийн томоохон хөтөлбөрүүд гэхээсээ боловсрол, манлайлал, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, бичил санхүү зэрэгт чиглэх юм. Өнгөрсөн оны есдүгээр сард ДУМ өгсөн зааварчилгааны дагуу Ази, Африкийн өсөлтийн коридор нь энэ бүсийн туйлын чухал хэсэг байх бөгөөд оролцогч дөрвөн улс үүнд ихээхэн ач холбогдолтой байх ёстой. Оросын хувьд хараахан бэлэн болоогүй эдгээр төсөлд уригдсан зочдоороо зөвхөн хөрөнгө оруулалт хийх нь хангалтгүй юм. Бүр тодруулбал, Хятадын худалдааны коридороос ангид байж, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монголтой холбогдох боломжийн эрэл гэж тайлбарлаж болох юм. Улмаар Владивосток Алс Дорнод дахь Оросын цонх болж асар хурдтай хөгжиж буй Азид тэнцвэрээ олоход тусална. Өнгөрсөн жил болсон энэхүү форумын үеэр 220 гэрээ, санамж бичиг болон протокол гарсан бөгөөд гурван их наяд рубль буюу 46.4 тэрбум ам.долларын өртөг бүхий хэлцлүүд хийгджээ. Нийт 60 улсын 6000 гаруй төлөөлөгч тус хотод хөл тавьж байжээ. Тэгвэл энэ жил Кремлийн цахим хуудаст тэмдэглэснээр Алс Дорнодын эдийн засгийн өсөлт бизнесийн орчныг сайжруулах, Алс Дорнод дахь Ази, Номхон далайн хамтын ажиллагаа, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэх нь. Энэ чуулганд анх удаа Энэтхэгийн Ерөнхий сайд оролцож буй. Тус улсын Ерөнхий сайд Н.Модитой хийх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний уулзалт ихээхэн анхаарал татаж байна. Хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, стратегийн хамтын ажиллагааны сэдвээр яриа өрнөх бөгөөд цэрэг-техникийн түншлэлийг ч энд дурдах учиртай. Форумын бас нэгэн чухал хэсэг нь Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Малайзийн Ерөнхий сайд Махатир Бин Мохаммад болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай хийх уулзалт байх юм.  

АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮСЭЛ

  Алс Дорнод дахь бүс нутгийн нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг Хятад бүхэлдээ эзэлж байна. Үлдсэн хэсэг нь Өмнөд Солонгост, Японд ногдож байгаа юм. Өнгөрсөн таван жилд Алс Дорнод гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон өндөрлөг болж чаджээ. Алс Дорнодын эдийн засгийн форум нь улс орнуудын тэргүүнүүд, компанийн эздийн хамгийн хүсэн хүлээсэн уулзалт хэлэлцээ болоод байна. Азийн хөрөнгө оруулагчид Оросын газрын тос, хийн салбарыг сонирхож байгаа бол ОХУ-ын бизнесмэнүүд Азийн хөдөө аж ахуйд хүч үзэхийг хүсч байна. Ингэхдээ Оросын хувийн болон улсын компаниуд Азийн хөдөө аж ахуйн төслүүд, загасчлал, металлург, усан онгоцны үйлдвэрлэлд төмөр зам, барилга, бүтээн байгуулалтад оролцохыг зорьж байгаа аж.  

АЛС ДОРНОДЫН НҮҮРСНИЙ СТРАТЕГИ

  Алс Дорнодын эдийн засгийн форумд Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд оролцохдоо төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг нааштайгаар шийдэх чухал алхам хийсэн хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Үүний дараа Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон юм. Тэгвэл Транссибирийн төмөр замыг шинэчилж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх нь оросуудын эрмэлзэж буй гол зүйл. Ингэхдээ Сибирийн ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Алс Дорнодын далайн боомтуудаар дамжуулан Ази, Номхон далайн орнууд, Хятадад хүргэх зорилготой. Цаашид энэхүү хөгжлийн суурийг дагаад энэ бүсийн нүүрсний экспорт улам өсөх төлөвтэй. Энэ оны эхний дөрвөн сард манай улсын экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч 18.2 хувиар өссөн байв. Үүн дотор алт, нүүрсний эрэлт өссөн нь ихээхэн нөлөөлжээ. Эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 963.5 сая ам.долларт хүрч 21.1 хувиар өсөв. Оросын амбицийг илэрхийлж буй Алс Дорнодын эдийн засгийн форум Монголын ашигт малтмалын салбарт ч нөлөөллөө үзүүлэх нь цаг хугацааны асуудал болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.5  ПҮРЭВ  №176  (6143)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

3 цаг 46 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

3 цаг 56 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

4 цаг 8 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

12 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

12 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

12 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин