Улсыг аюулаас хамгаалагч

2014-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Өмнөх Засгийн газраас Шинэчлэлийн Засгийн газарт үлдсэн бас нэгэн агентлагийн дарга бол Г.Алтансүх. Тэрээр Ашигт малтмалын газрын даргаар 2012 оны тавдугаар сараас хойш ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөхөн томилогдсон дарга гэж хэлж болно. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр зэрэгтэй юм байна.

Ажлын намтраас нь үзвэл тэрээр төрийн албанд тасралтгүй 28 жил, үүнээс 10 гаруй жилд нь удирдах албанд ажиллаж буй  туршлагатай нэгэн. Г.Алтансүх Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

Г.Алтансүх Ашигт малтмалын газрын дарга болохдоо Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад одоогийн албандаа нэр дэвшиж байсан юм.

Тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан Ашигт малтмалын газрын даргаар томилсон гэдэг.  Ашигт малтмалын салбар хоёр жилийн өмнө эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгссөн энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүнийг томилж байгааг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн онцолсон удаатай.

Ашигт малтмалын газар нь төрөөс геологи, уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна. Эрдэс баялгийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа.

 Ийнхүү эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг зангиддаг байгууллагыг удирддаг Г.Алтансүх даргыг “Хэн нь хэн бэ?” буланд онцлов.  Тэрээр төрийн албанд 28 жил тасралтгүй ажиллаж байгаа тул хувийн бизнес, ажил амьдралтай нь холбоотой мэдээлэл төдийлөн байдаггүй. Харин түүний эхнэр Д.Мөнхтуяа нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилладаг юм.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 36 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 58 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин