Эсэргүүний хүү, “тэрслүү” дарга

2014-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

 Төрийн өмчийн хороо гэгч  байгууллага  анх байгуулагдсан цагаасаа л  хэл ам таталж ирсэн. Тус газрын дарга хэн болохоос эс хамаарч  хэвлэлийн баатар болдог уламжлалтай. Тэгвэл  ТӨХ-ны даргын суудлаас сугардаггүй  Д.Сугар, Ерөнхий сайдаас давж шийдвэр гаргадаг Н.Нанзаддорж нарын халааг авсан одоогийн дарга нь  нам дотроо  “эсэргүү, тэрслүү” гэж нэрлэгддэг Дашнамжилын Цогтбаатар юм. Ганц Д.Цогтбаатар ч биш, ер нь тэднийхэн удмаараа  “эсэргүү”  нэртэй, түүхэнд ч тэрхүү  мөрөө үлдээсэн  хүмүүс. Эсэргүү, тэрслүү гэдэг нь шударга гэсэнтэй агаар нэг байх л даа.

Түүний аав А.Дашнамжил  агсан намын хурал дээр  Төв хорооны дарга нарыг  шүүмжлээд 1964 онд “Намын эсрэг бүлэг”  гэгч хилс хэрэгт холбогдож, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэрт нормчноор, нагац ах  Н.Гунгаажав нь Хөвсгөлийн Цагаан нуурт загасчнаар цөлөгдөж байв. Долоон настай Д.Цогтбаатарын  сургуулиас хөөгдөж,  сурч боловсрох  эрхээ хасуулж, цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирох зам  ч  мөн тэндээс эхэлсэн түүхтэй. “Тэрслүү” болох  зан  төлөв ч  тэр үеэс  нь төлөвшсөн байж мэднэ. Ямартаа ч Өмнөговь, Дорнод аймагт “Эсэргүүний хүүхэд” нэртэй явсан тэрээр эцэст нь  аав,ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймагт  арван жилийн дунд сургуулиа дүүргэж, Уралын политехникийн дээд сургуулийг  барилга, усан хангамжийн инженерийн мэргэжлээр төгсчээ.  Ажлын анхны гарааг “Эрдэнэт”  үйлдвэрээс эхэлж, тэндээсээ цэргийн албанд мордож, улмаар офицер болж, армид байхдаа гэр бүл зохиож, өрхийн тэргүүн болсон зэргээр намтар түүхээ зузаалжээ. 

1990-ээд онд ардчилал үүсч хөгжихөд  тэрээр удмынхаа замналаар ардчиллыг сонгожээ. Ингээд Барилгын цэргийн төв штабын төлөөлөгч байхдаа Ц.Лоохууз тэргүүтэй Ардчилсан холбооны төлөөлөгчдөд цэргийнхэнтэй уулзах зөвшөөрөл олгосон хэргээр бэлтгэл хошууч цолтой цэргээс халагдсан байна. Цөөнгүй жил лааз өшиглөсний эцэст   мэргэжлээрээ ажиллах боломж олдсоноор Улаанбаатар хотын Ус суваг ашиглалтын газрын орлогч дарга хүртэл  дэвшин ажиллажээ.

2004-2008 онд Сангийн яаманд  Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар  ажиллаж, сонгуульд төрөлх нутаг Сүхбаатартаа нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон”. Гэвч тухайн үед төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол  зургаан сарын өмнөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг  байх ёстой гэсэн жишгийг эхлүүлж, шударга зарчимч хэмээн нэр хүндээ өсгөөд авсан. Түүнээс хойш “Хүний эрхийг хамгаалъя” ТББ байгуулж, тэр­гүү­­нээр нь хэсэг ажил­ласан. Монголын хэл­мэгдэгсдийн холбооны тэргүүн, Цагаатгах ажлыг зохион байгуулах  комиссын даргаар  тус тус ажилласан. Монголын хэлмэгдэгсдийн холбооны даргаар  өмнө нь түүний аав А.Дашнамжил агсан ажиллаж байв. Ийм  түүх намтартай, удмын “тэрслүү” нэгэн  өдгөө ТӨХ-г удирдаж   байгаа юм. Очсон даруйдаа албан тушаалтнуудыг дураараа халж сольсон, ажилтнаа алгадсан ч бил үү, нэг тийм битүү сураг хэвлэлээр  гараад замхарсан. Хэний нь  буруу байсныг ч тэр бүр тодруулаагүй. Харин ч  ТӨХ “тэрслүү” даргын удирдлагад байх ёстой гэсэнтэй агаар нэг үгийг  Ерөнхий сайд  унагасан дуулдсан. Тэгэхээр шударга нь  л дэндчихгүй   бол  Д.Цогтбаатар гэгч эрхэм Д.Сугар шиг сугарахгүй, Н.Нанзаддорж шиг гэнэдэхгүй  ТӨХ-ны даргын суудалд нэг хэсэгтээ л тэсэх  биз ээ.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин