Шинэ засгийн хуучин хүн

2014-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Засгийн эрх өөр намд шилжсэн үеэс яам, агентлагийн дарга нар бүгд өөрчлөгдсөн. Хаа нэгтээ мэр сэр хуучин хүн үзэгдэх нь бий. Тодруулбал, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнг нэрлэж болно. Түүнийг МАН-ын гишүүн гэж эртнээс  л ярьдаг, бичдэг байлаа. Учир нь АН-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр учир Г.Өлзийбүрэнгийн ажил, амьдралын намтар олны өмнө ил байсан хэрэг.

МАН-ыг нэрээ солиогүй байх үеийн гишүүн нь тэр мөн. Г.Өлзийбүрэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурал болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Хожим нь буюу засаг төр солигдохын өмнөхөн Газрын тосны газрын дэд даргаар томилогдож, Шинэчлэлийн Засгийн газрын томилгоогоор газрын дарга болон дэвшсэн түүхтэй.

Хэдийгээр МАН-ын гишүүн ч гэлээ одоогийн Засгийн газрын бүтцэд багтаж томоохон агентлагийн дарга болсон түүхийг түүний нөхөр УИХ-ын гишүүн С.Одонтуяатай холбож ойлгох нь бий. Угаас гэр бүлийн хүн нь төрийн түшээ болсон учир дэмжлэг ч байсан л биз.

Г.Өлзийбүрэн “Улаанбаатар төмөр зам” төрийн  өмчит компанийн Хангамжийн албаны даргаар ажиллаж байсан. Нэг хэсэг түүнийг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирал болох гэж байгаа тухай хэвлэлээр мэдээлдэг байв.

Г.Өлзийбүрэн ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Түүний гэр бүл “Сентоза” нэртэй хувийн компанитай.

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан. Тодруулбал, Г.Өлзийбүрэн даргын удирддаг газрын дагаж мөрдөх гол хууль юм. Уг хуулиас газрын тостой холбоотой үйл ажиллагааны 33-аас доошгүй хувийг үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр заасныг хассан юм.Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгийн тайлбарласнаар, газрын тосны салбарт ажиллах өрөмдлөгийн монгол инженер цөөн байдаг аж. Тиймээс ийм ажлын 33 хувийг Монголын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ гэсэн заалт амьдрал дээр биелэхгүй гэж эрхэм гишүүдэд ухуулж байлаа.

Ийм ажил, амьдралын товч бөгөөд тодорхой намтартай Газрын тосны газрын даргыг “Хэн нь хэн бэ” буланд онцлов.

 

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин