Бизнес эрхлэгчдэд шинэ түнш, шинэ боломжийг олгосон чуулган болно

2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Туул "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ыг бүтээн байгуулах үйл явцыг түргэтгэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих зорилгын хүрээнд Хятад, Орос, Монгол гурван улсын залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын анхдугаар чуулган есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Манжуур хотноо болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Инноваци хөгжилтэй саруул ирээдүйд хамтдаа” гэсэн сэдвийн дор өрнөх бөгөөд чуулганаар бизнес эрхлэгч залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарцыг хайх, цаашид гурван орны бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилготой юм байна. Мөн Хятад Орос Монгол гурван улсын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, залуучуудын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах зорилготой бөгөөд Хятад, Орос, Монголын эдийн засгийн интеграцчлалын дэмжих талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Залуу бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө Манжуур бол хөрш зэргэлдээ улс оронтойгоо авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, эдийн засаг, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот. Тиймээс БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд  энэ ажлынхаа хүрээнд хөрш улс оронтой хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг болсон. Манай улсын хувьд, хилийн хамтын ажиллагаа сайжирч Манжууртай хиллэдэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудын худалдаа, бизнес эрхлэгчдийн хамтарсан  арга хэмжээ, хурал чуулган, худалдаа үйлчилгээ, гурван улсын хамтарсан үзэсгэлэн яармагууд олширч, бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг нээж өгч байгааг эзийн засагчид болоод бизнес эрхлэгчид онцолдог. Тэр утгаараа бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулганыг БНХАУ-ын Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ,ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс , Манжуур хотын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. Бизнес эрхлэгчдэд олон боломжийг олгосон хурал хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг болно Уг чуулганыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд анхдугаар чуулганыг Манжуур хотноо хийж, цаашид Хятад, Орос, Монгол гурван улс ээлжлэн зохион байгуулах болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байв. Мөн энэ чуулган бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх бөгөөд цааш цаашдаа чуулганы цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, Манжуур- Забайкальск боомтын давуу талыг ашиглан Хятад, Орос, Монголын “Өргөтгөсөн боомтын эдийн засгийн хамтын ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн чуулганы үр дүнг итгэл төгс тодорхойлж байна. Манжуур хотноо анх удаа зохион байгуулагдах энэ чуулганд Хятад, Орос, Монгол гурван улсын бизнесийн салбарын акулууд, улс төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тэд энэ үеэр өөрсдийн туршлагаа хуваалцаж, санал бодлоо нэгтгэх, мэдээллийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцааны сувгийг жигдрүүлэх, бизнес эрхлэгч залуучуудын дуу хоолойг сонсох, тэднийг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдэд инноваци, бизнес эхлүүлэхэд зориулсан нээлттэй хэлэлцүүлэг, солилцооны платформ өгөх гээд залуу бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг олгосон хурал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм байна.  Тухайлбал, энэ үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгчдийн уулзалт, Хятад Орос Монголын залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы төсөл танилцуулах уулзалт,  төсөлд гарын үсэг зурах ажиллагаа болно. Мөн Хятад Орос Монголын залуучуудын ажил үйлс бүтээх инкубатор паркын  нээлтийн ажиллагаа ,Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Чуулганы төгсгөлд, , Хятад Орос Монгол гурван улсын залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы тунхаглалыг хэлэлцүүлэг хийж батлах аж. Эх сурвалж: www.polit.mn
ДЭМБ Эболагийн дэгдэлтийг олон улсын онцгой байдал гэж зарлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдээд буй Эб

3 цаг 54 мин
Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

9 цаг 5 мин
"Мега төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн"

Улаанбаатар хотод  хэрэгжиж байгаа том төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ хэлсэн

9 цаг 10 мин
Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

9 цаг 51 мин
Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозамын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжи

12 цаг 27 мин
Трамп-Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалт Орос, Украинтай хэрхэн холбогдож байна вэ?

Украины хямралыг Москва, Вашингтон шийдвэрлэх ёстой гэсэн то

12 цаг 32 мин
Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна.

18 цаг 14 мин
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп технологийн томчуудаа дагуулан БНХАУ-д төрийн айлчлал хийж

18 цаг 14 мин
Н.Учрал: Орон сууцжуулалтын банк байгуулна

Орон сууцжуулалтын банк байгуулна

2026-05-15
М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

2026-05-15