ЖДҮХС-гаас зээл хүсэгчдийг сонгон шалгарууллаа

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тэгвэл энэ жил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамруулах, уян хатан болон хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн гурван багц зээлийг гаргасан байна. Нэгдүгээр багц буюу том зээл нь 300 саяас нэг тэрбум, хоёрдугаар багц буюу жижиг зээлд 100-300 сая төгрөг. Харин гуравдугаар багц буюу бичил зээлд 20-100 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Нийт жижиг, дунд үйлдвэрлэлд 26 мянган тэрбум төгрөг олгох юм байна. Тэгвэл өчигдөр төслийн сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн зээлийн сонгон шалгаруулалт явагдсан юм. Сонгон шалгаруулалтад 101 иргэн, аж ахуйн нэгж 12.6 тэрбумын зээл хүссэнээс  төслийн нэгдүгээр шатанд 87 иргэн, аж ахуйн нэгж тэнцсэн байна. Түүнээс ЖДҮХС-гийн нарийвчилсан судалгаа болон хэрэгжилтийн явцын шаардлага хангасан 59 иргэн аж ахуйн нэгж 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий төслийн сүүлийн шатны шалгаруулалтад оролцлоо. Шалгаруулалтын үеэр “Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчдийн ажлын байран дээр нь очиж танилцан цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой” гэж албаны хүмүүс хэлж байлаа. Мөн сонгон шалгаруулалтыг youtube channel сувгаар шууд дамжуулсан бөгөөд оролцож буй иргэд нэгнийгээ хянаж байсан юм.  

Б.Алтангэрэл: Оноог интернэтэд байршуулсан нь зөв

  Сонгон шалгаруулалтад оролцож буй “Монгол дээл” салоны захирал С.Бадамханд “Энэ жилийн шалгуурын хувьд нээлттэй мөн оролцогчдод нэг нэгнээ хянах боломж олгож байгаа нь сайшаалтай. Энэ жил анх удаа оролцож байгаа ч гэсэн өмнөх жилүүдийн сонгон шалгаруулалтыг судалсан. Гэхдээ энэ жилийн хувьд юм хийж чадаж байгаа хүмүүсээ дэмжин ажиллаж байна гэж харж байна. Манай байгууллагын хувьд үндэсний хувцасны худалдаагаар оролцож байгаа. ЖДҮХС-гаас  80 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. Түүгээрээ тоног төхөөрөмж болон ажлын байр бий болгох зорилготой” гэсэн юм. Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Алтангэрэл  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл хүссэн. Эко зуух болон байшингийн дулаалгын чиглэлээр зээл хүссэн. Зуухыг ямар нэгэн байдлаар өөрчлөлтгүйгээр хий болон цахилгаанд холбосон байгаа. Манай төсөл хүмүүст үр өгөөжөө өгсөн, хөрсөн дээр бууна гэж бид үзэж байгаа. Шалгаруулалтын тухайд оролцогчдод нэгнээ ажиглах мөн оноо тус бүрийг интернэтэд байршуулсан нь зөв болсон” гэсэн юм.  

Б.Батцэцэг: Хариуг утсаар мэдэгдэж байгаа

  ЖДҮХС захирал Б.Батцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эздийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн олон улсын рейтингийн үнэлгээг ашигласан. Урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэлх онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэлх онооны системээр үнэлж эрсдэлийн үнэлгээг хийсэн. Мөн иргэн аж ахуйн нэгж бүр цахим дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон. Нөгөөтэйгүүр, үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мессеж илгээн мэдээлж байгаа” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.16  БААСАН  №163  (6130)  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

3 цаг 46 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

3 цаг 56 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

4 цаг 8 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

12 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

12 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

12 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин