Буцаад очсон “Бэрэн”-гийн босс

2014-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын дарга А.Хүрэлшагайг олон нийт “Бэрэн групп”-ийн захирал гэдгээр нь илүү мэднэ. Сүүлийн арваад жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан энэ компани Монголын барилгын салбарт сайн ч, саар ч нэрийг дуулсаар ирсэн юм.

Захирал нь гэнэт агентлагийн даргаар дэвшихэд хартай нэг нь “Харав уу, өнөөх Бэрэнгийн Хүрэлшагай чинь авлига өгөөд албан тушаалд оччихлоо...” гэж байлаа. Мөн А.Хүрэлшагайн намтарт төрд ажилласан түүх ховор... гээд л бичицгээж байв. Харин тэрээр “амьдрал” дээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт шинэ хүн биш ажээ.

Тэрээр 1979 онд аравдугаар ангиа төгсөөд Дарханы политехникумд инженерийн геологийн мэргэжлээр суралцсан. Сүхбаатарын нэрэмжит цалинтайгаар онц төгсөөд Москвагийн Геологи Хайгуулын дээд сургуульд элсэн суралцаж,  инженер геологи, гидрогеологи мэргэжлээр, төгсчээ. Энэ мэргэжил бол эрдэс баялаг олборлох, хот байгуулах зэрэг эдийн засгийн томоохон төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ тухайн газар нутгийн гео системийг иж бүрэн судалж, зүй тогтол, горимыг тодорхойлдог үүрэгтэй гэж өөрөө тайлбарлажээ. А.Хүрэлшагайг 1988 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд ардчилсан хувьсгалын салхи сэвэлзээд эхэлчихсэн, үндсэндээ зах зээлд шилжиж эхэлж байсан гэсэн. Ирээд Барилгын зургийн институтэд ажиллажээ. Энэ нь сүүлд “Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл шинжилгээний институт” гэсэн нэртэй болоод хувьчлагдсан байна. Тэр үед мань хүн “Байгаль орчны хяналтын улсын хороо”-ны даргад өргөдөл гаргаж хэдэн сайн инженер залуу цуглуулж аваад Монголын анхны Геоэкологийн хүрээлэн байгуулсан гэж байгаа. Гэсэн ч 1995 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөөд Геоэкологийн институт татан буугдаж Шинжлэх ухааны академийн харъяанд дахин шинээр байгуулагджээ.

Тэгж явсаар 2004 онд Барилга хот байгуулалтын яамны Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт дэд даргаар хэсэгхэн хугацаанд ажиллаж. Тэр үед 40000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэх гээд бөөн ажил байсан. Энэ ажилд гар бие оролцсон гэж байгаа.  Дараа нь металлург, хүнс, хөдөө аж ахуй, барилга үл хөдлөх хөрөнгө гэсэн гурван үндсэн чиглэлээр ажилладаг өнөөх “Бэрэн групп”-ээ байгуулжээ.

Түүнээс хойш “Бэрэн групп”-ээ удирдаж ажилласаар дэд дарга нь байсан ГХГЗЗГ-таа жил гаруйн өмнөөс жинхэнэ даргаар нь ажиллаж буй аж.

А.Хүрэлшагай дарга хэл аманд орооцолдохгүй. Хэрүүл тэмцэлд оролцохгүй. Нэг тийм чимээгүйхэн шиг ажиллах... Тэгэхдээ түүний хариуцсан газар төсөв хөрөнгө сайтай, басхүү өөрсдөөсөө тендер зарладаг гэж байгаа. Аргагүй газар, хот төлөвлөлт гэдэг өнөөдрийн Монголын  хамгийн эрэлттэй, хэрэгцээтэй асуудал болоод байхад. Өөрийнх нь хэлснээр ...Газар бол эдийн засгийн үндсэн хэрэгсэл. Ёстой нөгөө алга дарам газрын амтыг үзэж, Эрнандо дө Сото хэмээх агуу эдийн засагчийнхаар бол “Капиталын нууц”-ыг нээх цаг эхэлж байна шүү дээ...

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин