Хүнд гар

2014-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Бөхчулууны Пүрэвдорж гэж том толгойтой төрийн албан хаагч нэг бий. Хүн зодчихно, хүнд сурталтай гэдгээ олны өмнө зарлачихна. Үнэхээр том дарга. Энэ бүхний эцэст Ерөнхий сайдаас сахилгын шийтгэл авч, Ерөнхийлөгчөөс “ухамсрын шанаа” хүртсэн хүнд гар даа. 

Өнгөрсөн оны сүүлд Б.Пүрэвдоржийг төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалын цалинг нь зургаан сарын хугацаанд  20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг Засгийн газраас ногдуулсан юм. Тодруулбал,  үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтныг зодсон хэргийн эзэн Б.Пүрэвдорж юм. Тэрээр албан тушаалын давуу байдлаа ашиглан, зүй бус авирлаж танхайрсан гэдэг.  Зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байж хөөрөх гэж байсан онгоцонд сууж баахан томорсон тухай өнгөрсөн намар шуугисан. Энэ асуудлыг хэвлэлээр олон удаа мэдээлсний эцэст задарсан даргад Засгийн газар арай гэж шийтгэл ногдуулж цалинг нь хассан хэрэг. Энэ  ч багадана гэх яриа Төрийн ордноор нэг тарсан. Энэ талаар сэтгүүлчид Ерөнхий сайдаас тодруулахад “Эхлээд сануулна, дараа нь арга хэмжээ авна, гурав дахь тохиолдолд ажлаас халдаг” гэсэн юм. Б.Пүрэвдорж сануулгатай явж байгаад хүн зодож сахилгын арга хэмжээ авсан нь энэ. Тэр гурав дахиа танхайрвал ажлаас нь халах ёстой. Одоо түүнд алдах эрх байхгүй гэсэн үг. Нэг л алдаа гаргавал зөөлөн суудлаасаа бууна.

Тэр ч бүү хэл Б.Пүрэвдоржийн дээрх асуудлыг УИХ-ын төвшинд байнгын хороогоор хэлэлцэх саналыг Ж.Батзандан нарын гишүүд гаргаж байлаа. Б.Пүрэвдоржийн хэргээс улбаалан Ардчилсан намын дэргэдэх жигүүр намынхаа ёс зүйн дүрмийг биелүүлэх, шинэчлэх өөрчлөх санаачилгыг хүртэл гаргаж байв. Б.Пүрэвдорж мэтийн залуус намын нэрээр төрийн өндөр албанд оччихоод  хөөрцөглөж буйг харсан жигүүрийнхэн туршлагатай, ёс зүйтэй хүнийг төрийн албанд томилдог байх саналыг намын даргадаа хүргүүлж байлаа. Ийм л дуулианы эзнийг “Хэн нь хэн бэ?” буланд онцолж байна.

Түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл бий. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нэг телевизийн нэвтрүүлгээр орохдоо “Би гурван зүйл дээр хүнд суртал гаргана” гэж ярьсан нь шуугиан тарьсан. Төрийн албан хаагч хүнд сурталгүй ажиллахыг дээрээс үүрэгдсээр байтал агентлагийн дарга ингэж томордог байх гэж.  Гэтэл тэрээр Төрийн ордонд “Хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө албан ёсоор уучлал гуйя”  гэсээр хээвнэг сууж байв. Ийм л хүнээр  Засгийн газар нэг агентлагаа удирдуулсаар байна.

Б.Пүрэвдоржийн боловсрол, ажил байдлын намтар гэвэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгссөн. 1995-2010 онд Гаалийн ерөнхий газарт гаалийн байцаагч, албаны дарга, 2010-2012 онд “Баруун Монгол интернэйшл” компанийн гүйцэтгэх захирал,  2012 оны есдүгээр сараас  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин