“Саарал жагсаалт” хүн бүрт хамаатай

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх ажлаа хэр хийж байгаагаа манай улс ирэх сард олон улсад үнэлүүлнэ. Тодруулбал, ирэх сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагын хурлаар Монгол Улсын тайланг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хурлаас манай улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэх гэнэ. Хэрэв бид саарал жагсаалтад орчихвол эдийн засгийн хувьд томоохон эрсдэлд орох талаар өнгөрсөн долоо хоногт болсон Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм. Манай улс 2013 онд энэ саарал жагсаалтад ороод 2014 онд гарч байжээ. Тухайн үед эдийн засгийн хувьд харьцангуй жижиг байсан тул компаниудын үйл ажиллагаа, иргэдийн хэтэвчинд төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн гэж Монголбанкны Санхүүгийн албаны дарга Х.Батчулуун хэлж байлаа. Харин одоо Монгол Улс дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрсэн, жижигдэхгүй тоглогчийн хэмжээнд байгаа тул нөхцөл байдал огт өөрөөр эргэж болохоор байгаа аж. Хэрэв саарал жагсаалтад орчихвол тухайн улс мөнгө угаахтай тэмцэхгүй байна гэсэн ойлголтыг олон улсад өгч байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд харилцагч улс орнууд санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөдөг байна. Жишээлбэл, гадаад, дотоодоос хийх гүйлгээнүүдэд тавих хяналт чангарч, нэмэлт мэдээллүүд шаардаж эхэлнэ. Бусад улс орон бохир мөнгөнөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хяналтаа чангатгана. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалтуудад саад учрах эрсдэл үүсч болдог байна. Манай улсын хувьд 2016 онд үнэлгээ хийлгэж байхад мөнгө угаах гэмт хэргийн талаар болон түүний хор нөлөөг ойлгохгүй байна гэсэн хандлагыг олон улсад төрүүлчихжээ. Учир нь тухайн үед тодорхой хугацааны мэдээллүүдийг нэгтгэхэд мөнгө угаахтай холбоотой нэг ч хэрэг шүүхээр ороогүй байсан байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцдэггүй юм байна гэсэн ойлголтыг өгсөн аж. Ер нь энэ чиглэлийн мэдээлэл огт сонсогддоггүй нь энэ жилийн үнэлгээний хурлын үеэр дээрх байдал давтагдахыг үгүйсгэхгүй болчихож байгаа юм байна. Олон улсад бол мөнгө угаахын эсрэг хяналтыг сул хийсэн банкууд маш өндөр торгуульд унадаг. Хувийн компани байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээнд ноцтой авч үздэг байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь тогтолцооны асуудал хэдий ч компани, байгууллага, хүн бүрт хамаатай асуудал гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, та санхүүгийн аль нэг байгууллагаар дамжуулан үйлчилгээ авч байгаа бол шаардсан бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн өгч байх нь энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд оруулж байгаа хувь нэмэр болно гэсэн үг. Манай улс тогтолцоо болон зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх зорилгоор хэд хэдэн ажлыг хийсэн байна. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөлийг байгуулсан. Төрийн 16 байгууллагын төлөөлөл багтаж байгаа гэв. Мөн хууль сахиулах байгууллагуудын хувьд санхүүгийн шинжээч хэмээх нарийн мэргэшсэн хүмүүсийг хөлслөн авах үйл ажиллагаа явагдаж байгаа. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албыг олон улсын стандартад нийцсэн программ хангамжтай болгох хүрээнд АНУ-ын Сангийн яамтай хамтарч, олон улсад хэрэглэгддэг программыг  худалдан авах ажлыг эхлүүлсэн гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.29  ДАВАА  №149  (6116)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

3 цаг 46 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

3 цаг 56 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

4 цаг 8 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

12 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

12 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

12 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин