“Б.Билэгтийн үед...”

2014-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Өнгөрсөн оны сүүлчийн хэдэн өдрийн хамгийн завгүй хүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт тодорчээ. Цагдаагийн хурандаа цолоо амжиж авах гэсэн дэд хурандаа нар Б.Билэгтийг өрөөнөөс нь ч цухуйлгалгүй “дарсан” сурагтай.

Б.Билэгт өмнө нь Тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Ширүүн дарга байсан гэж байгаа. Цагдаад ч гэсэн нөгөөх л ширүүнээрээ л үзэж байгаа гэсэн. Ер нь түүний амьдралын түүхийг харвал эрс шийдлүүд ихээхэн харагддаг. Түүний ажлын гараа Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогчоор эхэлсэн. Улмаар “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга гээд л үргэлжилнэ. 

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Э.Бат-Үүл нартай мөр зэрэгцэн жагсч тэмцэж, Монголд ардчиллыг авчирсан алтан хараацайнуудын нэг гэдэг юм. Энэ утгаараа өдгөө АН-ын МоАХ хэмээх фракцад харьяалагдаж буй.

Б.Билэгтийг ЦЕГ-ын дарга болоход, улс төрийн томилгоо боллоо, цагдааг мэдэхгүй хүнийг томиллоо  гэх яриа гарч байсан нь нууц биш. Б.Билэгт энэ албанд очиж, улмаар генерал болж авсан. Тэрээр анхны ам дамжсан яриа шиг зүгээр нэг сул дарга болсонгүй. Нөгөөх л ширүүнээрээ, бас шинэчлэл ярьчихсан. Цагдаагийн даргаар томилогдсон даруйдаа “Би энгийн байхыг хүсч байна. Цагдаа гэхээр айдаг биш иргэд хайрладаг, ханддаг байгууллага  болох ёстой. Цагдаад шинэчлэл дутаж байна” гэж мэдэгдсэн. Б.Билэгтийг дарга болсноос хойш цагдаа нар анх удаа иргэнээсээ уучлалт гуйж байлаа. Хэрэв та санаж байвал одоогоос жилийн өмнө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгэн тасгийн хамт олон албан хаагч нь зүй бусаар харилцсаны төлөө иргэнээс уучлалт гуйсан. Энэ бол яахын аргагүй шинэ үзэгдэл байв. Үнэхээр ч тэр шинэчлэл хийж яваа. Цагдаагийн хуучин дарга нарыг зоригтой өөрчилж оронд нь шижигнэсэн залуусаар хүч сэлбээд байгаа юм. Үүнийг нь зарим хүн “Цагдааг өөрийнхөө хүнээ дүүргэлээ” гэж шүүмжилж л байна. Гэвч тэр үүнийг огт тоохгүй, эмзэглэхгүй.

Харин хэрэгжиж эхлээд гуравхан хонож байгаа Цагдаагийн албаны тухай шинэ хууль Б.Билэгтээр цагдаа дахь шинэчлэлийг хийлгэх нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь энэ хууль цагдаагийн албан хаагчдын эрх мэдэл, зэрэг зиндааг үгүй хийсэн учраас таатай хандах хүн ховор байгаа гэх. Ямартаа л хурандаа цолоо авчихвал хувь заяа мэдэг гэсэн үг гарахав. Тэр утгаараа Б.Билэгт  дарга байсан энэ үед Монголын цагдаагийн түүхэнд тааруухнаар тэмдэглэгдэж үлдэх магадлалтай.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин