Америкчуудын хуримтлалын сонирхолтой статистик

2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Өрхийн амьжиргааны төвшний судалгааны “Bankrate” төвийн хийсэн судалгаагаар дундаж америк өрх банкинд 8863 ам.долларын хадгаламжтай байгааг онцолсон талаарх нэгэн нийтлэл АНУ-ын санхүүгийн мэдээллийн CNBC агентлагийн цахим хуудаст тавигджээ. Түүнчлэн өрхийн гишүүдийн наснаас хамааран хадгаламжийн хэмжээ ч өөр өөрийн онцлогтой байдаг аж. Жишээ нь, хүүхэдгүй залуу хос дунджаар 4727 ам.долларын хадгаламжтай байгаа бол ганц бие хүүхэдгүй залуус дунджаар 2729 ам.доллар цааш нөөцөлжээ. 35-44 насны, хүүхэдтэй өрхүүдийн хувьд хадгаламж нь ихэнхдээ дунджаар 10399 ам.долларт хүрсэн байв. Харин 45-54 насны хүүхэдтэй айлуудын хувьд хамгийн өндөр хэмжээний хадгаламж буюу дунджаар 15589 ам.доллар банкинд хадгалчихсан байдаг аж. 65 нас хүрсэн, хүүхдүүд нь хэдийнэ тусад орсон хосуудын амьдрал илүү тухтай байдаг бололтой. Доорх хэсэгт нас насны америкчуудын хадгаламжийн хэмжээг дундажлан харуулжээ. Үүнд: 34 настнууд буюу идэр залуусын хадгаламж: -Хүүхэдтэй ганц бие залуус: 1350 ам.доллар -Хүүхэдгүй ганц бие залуус: 2729 ам.доллар -Хүүхэдтэй хос: 3682 ам.доллар -Хүүхэдгүй хос: 4727 ам.доллар 35-44 насныхан: -Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 2422 ам.доллар -Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 3693 ам.доллар -Хүүхэдтэй хос: 10399 ам.доллар -Хүүхэдгүй хос: 5306 ам.доллар 45-54 насныхан: -Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 4163 ам.доллар -Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 5763 ам.доллар -Хүүхэдтэй хос: 15589 ам.доллар -Хүүхэдгүй хос: 11483 ам.доллар 55- 64 насныхан: -Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 6911 ам.доллар -Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 6786 ам.доллар -Хүүхэдтэй хос: 17587 ам.доллар -Хүүхэдгүй хос: 15722 ам.доллар 65-74 насныхан: -Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 6652 ам.доллар -Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 7292 ам.доллар -Хүүхэдтэй хос: 13164 ам.доллар -Хүүхэдгүй хос: 15297 ам.доллар  

“Bank of America” зөвлөж байна: Мөнгөө хадгалах энгийн зуршлууд

  Мөнгө хадгалж сурна гэдэг заримдаа маш хэцүү зүйл байдаг. Тэгвэл АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон банк “Bank of America”-гаас мөнгөө хуримтлуулах хялбар зургаан зуршлыг танд санал болгожээ.   1.Мөнгө хадгалахын тулд та хэдий хэмжээний мөнгө үрдэг вэ гэсэн асуултандаа хариулж чаддаг байх ёстой. Кофе уухдаа, гэрийн тавилгандаа, автобус унаанд хэчнээн мөнгө үрдгээ бүгдийг нь тэмдэглээрэй. Утсанд чинь банкны мэдээлэл ирдэг бол бүр ч сайн. Ингэснээр та зарлагаа мэддэг болж, өөрийгөө хэт их мөнгө үрэх аюулаас хамгаалж чадна.   2.Нэгэнт сар сард юунд мөнгө үрдгээ мэддэг болчихвол та төсвөө өөрөө зохиож чаддаг болно гэсэн үг. Та юунд хэдийг үрдгээ мэддэг болсон юм чинь одоо тэр хэмжээгээрээ төсвөө зохиож, түүндээ захирагдана гэсэн үг. Ингэхдээ тухайн зохиосон төсвийнхөө хил хязгаарыг давж болохгүй гэдгээ сайн анхаараарай.   3.Төсвөө зохиочихсон бол одоо та мөнгөө хадгалах аргаа боловсруулах ёстой. Орлогынхоо 10-15 хувийг л цааш хадгалахад хангалттай гэж үздэг. Таны зарлага хэтэрхий өндөр учраас мөнгөө хуримтлуулахад хэцүү гэж бодож байгаа бол яг одоо зарлагаа бууруулах хэрэгтэй. Ингээд л танд цааш хадгалах боломж гарна. Үүний тулд үзвэр үздэг цагаа цөөлөх, кофе шопт өнгөрөөдөг зарлагуудаа ч хасна гэсэн үг.   4.Хуримтлалтай болох шалгарсан аргуудын нэг ямар нэг зүйлийн төлөө хуримтлуулах. Та ямар нэг сайхан зүйлс, жишээ нь хуримандаа зориулан одооноос мөнгөө хадгалж болох юм. Эсвэл зугаалга, аялал юу ч байж болно.   5.Бараг бүх банк танд данснаасаа автоматаар хуримтлал үүсгэх үйлчилгээг санал болгодог. Харин та үүнийг сонговол хэдий хэрийн мөнгийг сард хэдийд данснаасаа автоматаар хуримтлуулах вэ гэдгээ шийдэхэд л болно. Энэ бол таны оролцоогүйгээр хийгдэх учраас маш сайн хадгаламжийн хэрэгсэл болно.   6.Сар бүр таны хадгаламж хэрхэн өсч буйг харж ажиглаарай. Энэ нь таны хувь хүний хадгаламжийн төлөв­лөгөөнд нөлөөлөхгүй ч санхүүгийн аливаа асуудлыг нааштайгаар шийдэх, бодитоор, өөдрөгөөр төсөөлөхөд тань туслах болно. Улмаар та зорилгодоо илүү хурдтай хүрэх болно.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.24  ЛХАГВА  №146  (6113)  
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

7 цаг 14 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

15 цаг 40 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

19 цаг 32 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 32 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23