Шилэн бодлогыг хэрэгжүүлэгч

2013-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч. ОЛДОХ

“Тендерийг шударга, ил тод болгоё” хэмээн манайхан  олон жил ярьсан. Тэгвэл   2011 онд  хуульд өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломж бүрдэв. Тэгэхдээ бүр иргэдийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулах хүртэл дэвшил гарсан юм. Ганц энэ ч биш цахим тендерийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан бол өнгөрсөн долоо хоногоос  “Шилэн тендер”  танилцуулгаа  хийлээ. Энэ бүхнийг гардан зохион байгуулж, шинэчлэлд хөтөлж  буй хүн бол тус газрын дарга Д.Энхжаргал юм. Гар нийлсэн хамт олон, хамтран ажилладаг байгууллагууд нь түүнийг  Худалдан авах ажиллагааны газрын “Цахим хатагтай”  гэх нь бий. Үнэхээр ч ХААГ-т нүд ирмэхийн зуур цахим шинэчлэл хийсэн. Тендерийг цахимжуулснаар авлига, хүнд суртлыг халж, ил тод,  шуурхай болгосон, хүний оролцоог багасгаж, төсөв зардал хэмнэв. Энэ бүхэнд тэрээр эмэгтэй хүний нарийн ухаан, эрдэмтэн хүний оюун сэтгэлээр ажиллаж буй. Тиймээс хэний ч  санаагүйг санаачилж, хийгээгүйг хийж богино хугацаанд их зүйл амжууллаа гэсэн магтаал сонсогддог.

Сайн, муу хоёр зэрэгцэж байдаг болохоор түүний талаар  тааруухан  үг унагах нэгэн ч бий. Тухайлбал, нэг хэсэг  нь  намтар түүх нимгэн, олны танил бус, хэн ч танихгүй  нэгэн агентлагийн дарга болчихлоо гэлцдэг. Нөгөө хэсэг нь  Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ах дүү, хамаатан садан, эсвэл танил талынхаа хүрээллээс томилгоо хийчихэв үү хэмээн харддаг.

Үүнээс үүдэн Д.Энхжаргал гэж хэн бэ, яагаад түүнийг ХААГ-ын даргаар томилов  гэх асуулт аяндаа ургах.  Шадар сайд Д.Тэрбишдагва саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Худалдан авах ажиллагааны газрын даргыг би биш Ерөнхий сайд томилсон. Д.Энхжаргал МАХН-ын гишүүн байсан уу гэвэл тийм. Одоо төрийн алба хашиж байгаа учраас намын гишүүнээс татгалзсан. Би МАХН-ын дэд дарга болсон цагаас хойш Д.Энхжаргалыг мэддэг болсон. Бидний дунд найз нөхдийн болон хамаатан садны ямар ч хэлхээ, холбоо байхгүй. Би түүнийг эрдэмтэн, эмэгтэй хүний хувьд Худалдан авах ажиллагааны газрыг зөв авч яваа. Хэл амтай энэ байгууллагыг нэг жилийн дотор авлига, хээл хахуульгүй, хариуцлагатай, ил тод болгох чиглэлээр хүчин чармайлт гаргаж, сайн удирдаж байгаа гэж үздэг” гэсэн байна. Энэ хүртэл  Д.Энхжаргалын тухай   хувь хүн талаас болоод албан хэрэгт хавсаргадаг  товч  намтар төдий мэдээлэл ч хэвлэлээр тэр бүр гарч байсангүй. Магадгүй энэ нь түүний тухай  хардлага, таамаг дагуулдаг  байж  мэднэ.

Дамдингийн Энхжаргал  инженер мэргэжилтэй. Ноолуурын чиглэлээр мэргэшиж эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн нэг. Ноос, ноолуурын чиглэлээр ажиллаж буй  компаниуд  түүний энэ салбарт нээсэн 10 гаруй бүтээлийг ашигладаг гэсэн мэдээлэл байна.  ХААГ-ын дарга болохоос өмнө  тэрээр ШУТИС-д багшилж байв. Түүний зэрэгцээ Эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирсэн.

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын эвслээс нэр дэвшигчдийн жагсаалтад 25-д бичигдэж байсан юм.  Өдгөө тэрээр Олон улсын худалдан авах ажиллагааны стандартыг Монго лд нутагшуулахын төлөө зүтгэж, тендерийг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинэ онд худалдан авах ажиллагааг  цахимжуулах  “Шилэн тендер” –ийн ажил үргэлжилнэ. Цахим тендер, цахим худалдан авалтыг шил шиг тунгалаг, ил тод, хэмнэлттэй, шуурхай, чанартай, хариуцлагатай зохион байгуулахаа тэд ингэж томъёолжээ.  

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин