Түрээсийн орон сууц сонирхогчдын заавал мэдэх зүйлс

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр /2019.07.03/  972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ гэж тооцжээ. , Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Түрээсийн орон сууцанд орохоор сонирхож байгаа иргэдийн мэдэж байх зүйлсийг хүргэж байна.  
  • Өрх толгойлсон эцэг, эх гэдэг хувилбарт хамгийн олон хүүхэдтэй өрхийг хамруулна. Хэрвээ адилхан тооны олон хүүхэдтэй айл байвал хүүхдүүдийн нас, амьдарч байгаа бүс, нийгмийн даатгалын төлөлтийг нь харгалзаж үзэх маягаар шалгаруулна.
  •  Квадрат метрээсээ шалтгаалаад үнэ харилцан адилгүй ч энгийн түрээсийн орон сууцын метр квадратын үнэ 6.000 орчим төгрөг байна. Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арай үнэ нь бага байх хэрэгтэй гэж үзэж яаманд санал хүргүүлсэн.
  • Өмчлөх бүрэн боломжтой. Таван жилийн дотор өмчлөх хэлбэрийг хөнгөвчилж, богино хугацаанд бага хүү төлөөд өмчлөх бололцоотой.
  • Урьдчилгаа хэдэн төгрөг төлснөөс шалтгаалан сард төлөх төлбөр нь янз бүр байна.
  • Түрээсийн орон сууцанд найман төрлийн иргэдийг хамруулна гэж журамд заасан. Харин өмчлөхгүй, түрээслэх гэрээ гурван жил тутам шинэчлэгдэнэ. Тиймээс цаашид түрээсэлж амьдрах сонирхолтой иргэд журмынхаа дагуу л гэрээгээ сунгаад явж болно гэсэн үг.
  • -Иргэд маш олон төрлөөр түрээсийн орон сууцад хамрагдах боломж нь нээлттэй.
  • Тухайлбал, залуу гэр бүл багш байвал журмын дагуу залуу "Гэр бүл" гэсэн заалтад орно. Эсвэл өрх толгойлсон багш, эсвэл тухайн багшийн гэр бүл хувиараа бизнес эрхэлдэг бол "Хувиараа бизнес эрхлэгчид" гэсэн заалтад орох боломжтой.
  • 972 айлын орон сууцын 40 хувийг нь газар чөлөөлөлөх хэлбэрээр олгоно.   Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хад, Дэнжийн 1000 гэх мэт Улаанбаатар хотод баригдаж буй зургаан дэд төвийн хүрээнд “Орлогод нийцэх ногоон орон сууц”-ын төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн хүрээнд чөлөөлөлт хийх бүрэн боломжтой.
  •  “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-д зааснаар иргэдийг дараах ангиллын дагуу сонгон шалгаруулж, хуваарилах аж.
  • Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%
  • Төрийн албан хаагч- 25 %
  • Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%
  • 18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%
  • Өрх толгойлсон эцэг, эх- 5%
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%
  • Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.
  • Харааны бэрхшээлтэй-1%
  • Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%
  • Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%
  • Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%
  • Бусад-1% 
Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

3 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

3 цаг 56 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

4 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

12 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

12 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

12 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин