Гаалийг шинэчлэгч

2013-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Гаалийн салбарт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж буй эрхэм бол О.Ганбат.  Тэрээр өнгөрсөн оны өдийд Гаалийн ерөнхий газрын даргын албыг хүлээж авч байв. Тэр үеэр цацагдсан  албан ёсны намтарт “Дундговь аймгийн харьяат, Олон улсын харилцааны дээд сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Удирдлагын академийн доктора нтур дүүргэсэн.Орос хэлний багш, нябо-эдийн засагч мэргэжилтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.  1983 онд Сүхбаатар аймагт багшийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлж тус аймгийн Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргын ажлыг эрхэлж байсан.  1997-1999 онд Нийслэлийн өмчийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажлын албаны даргаар тус тус ажиллаж байв” гэсэн товч мэдээлэл гарч байлаа. Харин өөрийн тухай өөрийн амаар сэтгүүлчдэд өгсөн товч тодруулгадаа “Би 1960 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. Гэлээ ч аавынхаа нутаг болох Эрдэнэдалай сумаар овоглож явдаг. Энэ сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн. Ээж маань Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын хүн байсан. Бага насанд эцэг, эх маань Улаанбаатарт шилжин ирсэн тул Нийслэл хүрээнд өсч торнисон” хэмээн тодотгожээ. Хэвлэлийнхний хувьд   түүнийг 2012 оны хавар Д.Сугарын оронд  Төрийн өмчийн хорооны даргаар томилуулахаар ТАЗ-аас Засгийн газарт  нэрийг нь оруулж байх үеэс андахгүй. Ярилцлага энэ тэр авах гэж хөөцөлдсөн нь ч цөөнгүй. Гэвч удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан  тэрээр ТӨХ-ны даргаар томилогдоогүй. Эрх баригч намууд улс төрийн шалтгаанаар  түүнийг хаалганы цаана үлдээсэн юм.  Энэ тухайгаа “Итгэл өгөөд энэ ажлыг хий гэвэл чадна л гэж боддог” хэмээн час хийсэн хариулт өгсөн нь  хэвлэлийн шарлаагүй хуудаст бий.  Үнэндээ  бол тухайн үед түүнийг  мэргэжлийн хувьд тохирохгүй, MCS-д ажилладаг гэхчлэн шүүмжилж ТӨХ-ны даргаар томилоогүй. Гэтэл түүнийг  Санхүүгийн зохицуулах хороонд байхад Энх болдын Ганбат гэдэг хүн Үнэт цаасны газрын даргаар ажиллаж байгаад  “Энержи ресурс”  компани руу шилжсэнтэй андуурч томилгооноос хассан нь  хожуу илэрч байлаа.

2012 оны УИХ-ын  сонгуульд О.Ганбатын нэрийг  Дундговийн МАХН-ын хорооноос дэвшүүлж байв. Сонгуулийн үр дүнгээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч засаг барихад түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон юм. Бүтэн жилийн хугацаанд  багагүй ажил хийсэн хэмээн түүнд  салбарынхан нь ам сайтай байна. “Гаалийн шинэчлэл” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлсэн нь сайн үнэлгээ авсан. Гэхдээ улсын төсөв алдагдалтай үед  тус салбарт   2013 оныг дуустал хэрэгжүүлэхээр зарласан  онц байдлын хүрээнд хойрго ажилласан гэх шалтгаанаар түүнд Засгийн газраас саяхан сахилгын шийтгэл ногдууллаа. Түүнд дургүй зарим нь үүнийг  далимдуулж   “Энэ О.Ганбат чинь  хэгжүүрхээд байна шүү, Ерөнхий сайд аа” гэхчлэн дагуулан  тонгорч байгаа дуулдана. Ийнхүү О.Ганбат амжилт, шийтгэл хоёрыг хослуулсан нэгэн оныг үдэх гэж байна. Ирэх жил энэ салбарын ажил ямар байхыг тэнд  ажиллагсдын  идэвхи санаачилга шийдэх биз ээ.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин