“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Эрдэнэс Тавантолгой”- IPO гаргах  асуудал хүлээгдсээр энэ онд багтаж гаргах эсэх нь эргэлзээ төрүүлсээр байсан юм. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компани гадны хөрөнгийн биржид хөрөнгө босгоно гэдэг нэлээд цаг хугацаа шаардлагатайгаас гадна олон улсын стандартыг хангахгүй гэдэг нь тодорхой гэдгийг мэргэжлийн экспертүүд өмнө нь  ярьж байсан. Тэгвэл энэ ажил нааштай болж  бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Харин охин компани байгуулах шаардлагатай болжээ. Тиймээс ирэх баасан гарагт Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргах нь цаг хугацаа болон стандартын шаардлага хангахад тохиромжтой гэж үзсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Түүнчлэн  Казахстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Тиймээс бид охин компани байгуулах шаардлагатай байна хэмээн тодотголоо. Мөн энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжинд цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад, үүгээр дамжин IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд, охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна” гэлээ. Төрийн өмчийн компанийн дэргэд охин компани байгуулснаар нөөцөө авч үлдэх давуу талтайг онцолж байсан юм. Хэрэв охин компани байгуулах санал дэмжигдвэл IPO хийх ажлыг гүйцэтгэж байгаа одоогийн баг тус компанид шилжин ажиллах учраас ажил хүлээгдэлгүй урагшлах болно гэж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин