Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Өнгөрсөн баасан гаригт алтны үнэ нэг унци нь 1400 ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр цэгт хүрлээ. Энэ нь ам.долларын ханшийн уналт, бондын өгөөжийн бууралт, геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны элдэв хоригтой холбоотой хэмээн “Mining.com” мэдээлэв. Нэг унци алтны наймдугаар сард биетээр хүргэгдэх үнэ Нью-Йоркт хамгийн өндөр буюу 1415 ам.долларт хүрсэн юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн ханшаас бараг 50 ам.доллараар өссөн үзүүлэлт боллоо. 2013 оны есдүгээр сард анх удаа энэхүү шар металлын ханш ийн өсч байсан удаатай билээ. АНУ-ын Мэрилэнд мужид төвтэй “Adrian Day Asset Management”-ийн ерөнхийлөгч Адриан Дэй “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Дараагийн 12 сарын хугацаанд энэ металлын үнэ 1500-1600 ам.долларт хүрэх магадлалтай” гэжээ. “Рио тинто”-гийн тээвэрлэлт буурах төлөв Хятадын төмрийн олборлолтыг нэмэв “Рио Тинто” групп Бразиль дахь Брукуту төмрийн хүдрийн уурхайгаа дахин шинэчлэхээр төлөвлөж байгаа мэдээлэл гарсны дараа өнгөрсөн пүрэв гаригт Хятадад төмрийн хүдрийн олборлолт эрс өсчээ. Цаашид хэсэг хугацаанд “Рио Тинто”-гийн Австралийн Пилбара руу хийх төмрийн хүдрийн тээвэрлэлт багасах урьдчилсан төлөв гараад байгаа юм. Дэлхийн төмрийн хүдрийн №1 олборлогч Бразилийн Вэйлээс энэ мэдээлэл гараад хэдхэн цаг болж байхад урд хөршид ийнхүү олборлолт өсөх таамаг ажиглагдсан байна. Есдүгээр сард биетээр хүргэгдэх төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь Хятадын Liaoning муж дахь Далиан барааны биржид 3.9 хувиар өсч, 831 юань буюу 121.01 ам.доллар болжээ. Арилжаа дуусахаас өмнө ханш 837 юань болтлоо өссөн байна. Энэ бол Хятадын биржүүд дэх 2013 оноос хойшх хамгийн өндөр үнэ гэж үзэж болохоор байгаа юм. (нэг ам.доллар 6.8673 юаньтай тэнцэж байна) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.25  МЯГМАР  №128  (6095)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин