ЖДҮ хулгай давтагдах уу?

2019-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР 2018 оны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх (ЖДҮХС) сангийн зээл олголтын шуугиан дарагдаагүй, иргэд аж ахуйн нэгжид очих ёстой энэ боломжийг хулгайлсан улс төрчдийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.ЖДҮ сангаас мөнгө авсан хулгай бол урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай, албаны эрх мэдлээ ашигласан, үргэлжлэн шалгагдаж байгаа гэмт хэрэг. Үүний уршгаар өнөөдрийг хүртэл ЖДҮ эрхлэгчид  санхүүгийн эх үүсвэр дутмаг, өндөр хүүтэй зээлийн хүүгээ төлж чадахгүй, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжгүй мөн  цалингаа тавьж чадахгүй байдалтай байна. Ямартаа ч хагас жил саатсаны эцэст төслийн сонгон шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр гэнэт зарлагдаж, улс орон даяар 15 хоногт багтаан жижиг дунд бизнес эрхлэгчдийн төслийг хүлээн авч дууссан.  

47 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зээл хүсэгчдийн таван хувьд хүрэхгүй байна

  ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэгийн мэдээлснээр ЖДҮ сан өнгөрсөн онд 233 иргэн, ААН-д 96.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг  олгохоор төсөвлөжээ. Үүний 21 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26 тэрбумыг нийслэл хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөхөөр  төсөвлөжээ. Гэтэл тус санд төсөвлөсөн зээлийн дүн зээл авахаар төслөө ирүүлсэн ЖДҮ эрхлэгчдийн нийт хэрэгцээний 10 хувьд ч хүрэхгүй байна. Ялангуяа Улаанбаатар хотод ЖДҮ зээл авах төслийн зээлийн дүн төсөвлөсөн зээлийн дүнгийн  долоон хувьд хүрэхгүй байна. ДНБ-ий 17.8 хувь буюу жилд ойролцоогоор 6.0 орчим их наядын баялаг бүтээдэг салбарт дөнгөж 47 тэрбум төгрөг төсөвлөнө гэдэг бол бодит дэмжлэг биш юм гэдгийг эдийн засагчид хэлж байв. Мөн улсын хэмжээнд ойролцоогоор 60000 ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. Энэ жил иргэн аж ахуйн нэгж нийлээд 2752 төсөл ирүүлсэн нь нийт ЖДҮ эрхлэгчдийн таван хувьд хүрэхгүй байна. Эндээс харахад ХХААХҮ-ийн яам ЖДҮ эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг судлаагүй, зүгээр л таамгаар төсөвлөсөн дүр зурагтай байна. Аймаг бүрт ижилхэн дүнгээр нэг тэрбум төгрөг шилжүүлсэн нь энэ таамаглалыг илүү тодотгож байна. Эхний шалгаруулалт буюу дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 149.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮ санд бүртгэгдэж сонгон шалгаруулалтад оролцоход бэлэн болжээ. Тус зээлийг энэ жил арилжааны банкаар дамжуулан олгох юм. Өнгөрсөн онд ЖДҮ сангийн нэр дээр 1031 төсөл ирснээс 498 нь зээлийн шаардлага хангасан бөгөөд эдгээрийн 134-т сангаас шууд зээл олгосон байдаг. Гэвч эдгээрийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Энэ удаа 300 саяас  нэг тэрбум хүртэлх хэмжээний зээл банкаар дамжих тул өмнө жилийнх шиг улс төрчид хувааж авах эрсдэлээс бага ч гэсэн ангижирч байгаа бололтой. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон “ТОМ” гэх тодотголтой ЖДҮ хэргийн нөмөрт аймаг орон нутгийн “жижиг ЖДҮ” гэх хэрэг дарагдаад үлдсэн билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хөвсгөл, Увс зэрэг аймагт “жижиг ЖДҮ” хэрэг гарсан гэх мэдээ гарсан ч олны сонирхолд орж чадалгүй чимээ алдарсан. Хөвсгөл аймагт мэдээллийн мөрөөр АТГ-аас холбогдох албан тушаалтныг шалгасан ч үр нь мэдээлэгдээгүй.  Энэ жилийн хувьд орон нутагт сангийн мэргэжилтэн гэх хүн бүх төслийг хянаад дэд хорооны хурлаар оруулж ирэх үүрэгтэй ажиллаж байна. Дэд хорооны санал өгөх эрхтэй долоон гишүүн төсөл шалгаруулах, дүгнэх, үнэлэх талаар хангалттай туршлагатай, энэ ажлаар сургалт авсан, мэргэшсэн гэх ямар ч баталгаа байхгүй байна. Тиймээс аймгуудын ЖДҮ шалгаруулалт улс төрийн нэг намд, тухайн аймгийн эрх баригчдад илүү үйлчлэх нөхцөл бүрдэж мэдэхээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.24  ДАВАА  №127  (6094)  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин