ОБЕГ-ыг хүн төвтэй болгоно

2013-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

“Хэн нь хэн бэ” булан энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийг онцоллоо. Тэрээр тус салбарт шинэ уриа дэвшүүлж, шинэ жишиг тогтоохын төлөө ажиллаж байгаа  нэгэн юм. Тэр нь  өөрийнх нь дэвшүүлсэн “Аливаа эрсдлээс сэргийлж чадвал хохирол бага учирна”, “Бусдыг  аюул ослоос авран хамгаалахын тулд  хүнээ  халамжилж, ажлын талбарт ч, ар гэрийн амьдралд ч нийгмийн асуудлыг  нь шийдэх ёстой” гэсэн зорилтоос анзаарагдана. Түүний албан ёсны  танилцуулга буюу намтрын хуудаст  Тогоочийн  Дуламдорж 1977 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ам бүл дөрөв, эхнэр, хүү, охины хамт  амьдардаг, хуульч мэргэжилтэй. Баянгол дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан, 2008 оноос УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын зөвлөхөөр ажиллаж байв” гэсэн товч мэдээлэл байна. Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар тэрээр   МАХН-МҮАН-ын  “Шударга-ёс” эвслийн жагсаалтад 13-т  бичигдэж байсныг уншигчид санаж буй байх. Энэ ч утгаараа шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед МАХН-ын нэр бүхий  залуу гишүүдийн   хамтаар дэд сайдад дуулдаж байв. Гэвч удалгүй тэрээр Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдсон юм. Байнгын эрсдэлтэй нүүр тулж  байдаг энэ салбарт  шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр очсон нь энэ. Шинэ дарга  тэнд очингуутаа өвлийн хүйтнийг эс ажран урт замд гарсан.  21 аймаг, нийслэл хот дахь өөрийн салбар, нэгжүүдээр шуурхай явж аврагчдынхаа ажил, амьдралтай биечлэн танилцав. Богино хугацаанд олон ажлыг амжуулсан нь түүнд “Ажил  хэрэгч нөхөр байх нь”  гэсэн дүгнэлтийг авчирсан. Хамгийн гол нь салбартаа тулгамдсан асуудал, шинэчлэх гарцыг зөв олж харсанд тэрхүү дүгнэлтийг өгсөн байх. Тэр нь юу вэ гэвэл,   улс орон хөгжихийн хэрээр хүн амын төвлөрөл үүсч, түүнийг дагаад   аюулт үзэгдэл,  осол аваар нэмэгдэж, гэр хорооллын айл өрхийн гал түймрийн дуудлага буурахаа байсныг тэрээр онцолж байв. Улмаар энэ байдал нь   албаны үүрэг гүйцэтгэх хүн хүч, багаж, техник  хэрэгслийг сайжруулах шаардлагатайг харуулж байгааг тэрээр Засгийн газарт танилцуулж байв.  Үнэндээ энэ салбарын   аврах тусгай анги гэхэд л  албаны хэмжээнд багаж тоног төхөөрөмжийн хангалт нь дөнгөж 30 хувьтай байсан нь шалгалтаар илэрч байсан удаатай.  Тэгвэл энэ жил 50 хувьд хүргэхээр  ажиллаж байгаа гэнэ лээ. Олон жилийн өмнө Онцгой байдлын  салбарт  МИ-8-ын гэгддэг дуулиантай ослын үеэр ил болсон нэг зүйл бол  аврагчид хөл нүцгэн шахам, улаан гараараа осол аюултай тулалддаг явдал байв. Тэгвэл Т.Дуламдорж ажлаа аваад энэ асуудлыг цогцоор шийдэхэд анхаарчээ. Учир нь албан хаагчдынхаа хувцас хэрэглэлийг сайжруулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн  асуудлыг шийдвэрлэх зэрэг хүнд чиглэсэн ажлууд энэ салбарт өмнө нь бараг хийгдэж байгаагүй юм билээ. Тиймээс тэрээр салбартаа  шинэчлэл эхлүүлэхийн  тулд  юуны өмнө урамшуулал, ташуур хоёрыг зэрэгцүүлсэн гэж байгаа.  Тухайлбал, ажилдаа чин сэтгэлээсээ хандсан албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, нөгөөтэйгүүр ажиллах орчин нөхцлөө сайжруулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд  хойрго хандсан хүмүүст  хариуцлага тооцов. Түүний салбартаа тогтоосон бас нэг шинэ жишиг нь аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Засаг дарга нарт  гамшгаас хамгаалах, урьдчилсан сэргийлэх,  гамшиг осол болсон тохиолдолд хэрхэн ажиллах, хохирол багатай даван туулах сургалт зохион байгуулав. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд  улсын чанартай зөвлөгөөн хийж орон нутгийн эрсдэлийг үнэлж үзүүлэлтийг нарийвчилж гаргав.  Онцгой байдлын газрынхан одоо урьдчилан сэргийлэх ажлыг хэр сайн хийж чадна, хохирол бага учирна гэсэн уриатайгаар ажиллаж байна. Т.Дуламдорж энд ирэхээс өмнө  Шадар сайд Д.Тэрбишдагвын зөвлөхөөр цөөнгүй жил ажилласан.  Энэ өнцгөөс харсан зарим хүн  түүнийг “Шахааны хүн” гэхчлэн шүүмжлэх нь бий. Гэвч Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын чиглэлээр төгссөн,  хуульч мэргэжилтэй энэ залуугийн  Онцгой байдлын ерөнхий газарт   хийж хэрэгжүүлсэн  шинэчлэлийн  олон ажил  түүний  хэн бэ гэдэгт дүн тавих биз ээ.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 39 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 49 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 1 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 10 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 10 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 10 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин