Монгол Улс жуулчдын нүдээр: Сайн, муу, муухай

2019-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Аялал, жуулчлалын салбар дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал “хөдөлгүүр”. Өнгөрсөн оны байдлаар манай гаригийн хэмжээнд аялагчдын оруулсан хөрөнгө оруулалт 8.8 их наяд ам.долларт хүрч, 319 сая хүнийг ажилтай болгожээ. Энэ салбар дангаараа олон улсын санхүүгийн эргэлтийн 10 хувийг бүтээдэг. Сүүлийн таван жилд шинээр бий болсон таван ажлын байр тутмын нэг нь жуулчдын замд бий болжээ. Тэгвэл өнгөрсөн онд манай улсад 529 мянган гадаадын жуулчин хөл тавьсныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас мэдээлж байна. Дээрх тоог 2017 оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар өссөн дүнг харуулсан байна. Хилийн чанадын энэ гийчид манай оронд 569 сая ам.долларын орлого оруулаад буцжээ. Статистик мэдээнээс “хальж”, бодит байдлыг харъя гэвэл яах аргагүй гадаадынхны нүдээр ажиглаад үзэхэд гэмгүй. “South China Morning Post” сонины нийтлэлч, аялал жуулчлалын сэдвээр дагнан бичдэг бөгөөд 100 гаруй улсад хөл тавиад амжсан Тим Пайлын нийтлэлийг энд иш татаж болох юм. Тэрээр “Хөх тэнгэрийн орны сайн, муу бас муухай талууд” гэсэн нийтлэлээ нийтийн хүртээл болгосон байв. Тэрнд юу нцолсныг уншигч танд хүргэж байна.  

#Сайн

  Токиогийн зуны олимпоос өмнө үзэх ёстой сайхан зүйлсийн нэг нь яах аргагүй Монголын үндэсний хамгийн том баяр болох наадам юм. Хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морьдын уралдаан гээд үзэх юм бишгүй бий. Олон улсын шинэ нисэх буудал тун удахгүй ашиглалтад орох гэж буй нь Монголыг чиглэсэн жуулчдын замыг улам өргөсгөж, энэ салбарыг хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь лавтай. Монгол Улс 2020 он гэхэд гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Жуулчдын энэ нутгаас үзэхийг хүсдэг зүйл нь ерөнхийдөө хөдөө нутаг. Эртний үлэг гүрвэлүүдийн мөр, чулуужсан үлдэгдлүүдийг үзэх гэж гадаадынхан улайрдаг болжээ.  

#Муу

  Зуны улирал нь ихэнхдээ бороотой. Тиймээс жуулчид цаг агаарын бэрх өдрүүдийг туулах хэрэгтэй болно. Ялангуяа, хөдөө явж байгаа хүмүүст бороо жинхэнэ асуудал үүсгэнэ дээ. Өвөлдөө тэсгим хүйтэн. Өдгөө монголчуудын тэн хагас нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатартаа амьдарч байна. Ажил хайсан орон нутгийн иргэд дулаан өвөлжихийн тулд нүүрс, хуучин дугуй түлэх зэргээр агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Иймээс өвөлдөө агаарын бохирдол нь Бээжингээс тав дахин өндөр хэмжээнд очдог. Архи бол нийгмийн шилжилтийн дунд гацсан зарим монголчуудын хувьд дулаан байх бас нэг арга зам нь болжээ. Наадмаар нэг аяга айраг уух нэг хэрэг. Гэвч коммунист засаглал унахад ажилгүйдэлд өртөж, дахин хөл дээрээ босч чадаагүй хэсэг нь хямд сархадаар өөрсдийгөө болгодог архичдын голомтыг үүсгэжээ. Ийнхүү архинд “живсэн” зарим хүмүүсийн дүр зураг нь жуулчдын аюулгүй байдалд заналхийлэх нэг эрсдэл болоод байгаа юм. Түүнчлэн говь дахь эртний үлэг гүрвэлүүдийн олдворуудыг нууцаар хил давуулан худалдах гэсэн гэмт хэргүүд илэрсээр байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард гэхэд 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг хил давуулан худалдахаар төлөвлөсөн нэгэн этгээд нийслэл Улаанбаатараас баригдаж байлаа. Зөвхөн монголчууд л ийнхүү эртний олдворуудыг худалдахыг хүсээд байгаа хэрэг биш, гадаад зах зээлд үүний эрэлт нь асар өндөр байгаа юм. Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж гэхэд эртний үлэг гүрвэлийн араг яс Монголоос худалдан авсан нь хууль бус байсныг мэдээд буцаан өгсөн тохиолдол бий.  

#Муухай

  Монголын морин уралдаан хол замд болдог бөгөөд унаач хүүхдүүд нь бага насных байх нь илүү хөнгөн, хурдтай давхих боломж өгдөг гэж үздэг байна. Хамгийн бага нь таван настай хүүхэд байх нь ч бий. Тэд ихэнхдээ хамгаалалтын малгай, хэрэгсэл өмсдөггүй. 2013-2017 онд 1500 унаач хүүхэд бэртэж гэмтсэний 10 нь амиа алдсан хэмээн Монголын Гэмтэл согог, сэргээн засах  төвөөс мэдээлсэн байнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  ДАВАА  №122  (6089)
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

7 цаг 39 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

16 цаг 4 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

19 цаг 57 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 57 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23