Өлгий хотыг ОХУ-тай төмөр замаар холбоно

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хамтран “Транзит Монгол-2019” форумыг өчигдөр зохион байгууллаа.  Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Транзит буюу дамжин өнгөрөх тээвэр нь хамгийн бага зардлаар их орлого олдог тээвэр юм. Мөн манайхаас хөрөнгө шаарддаггүй тээвэр. Хөрш орны ачаатай чингэлэг манай орноор дамжин ачаа бараагаа зөөн, хөрөнгө оруулалт хийдэг.  Цаашид эрчимтэй хөгжүүлэхэд БНХАУ-ын Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Мөн төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалтын чиглэлээр хийх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хөршүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно” гэсэн юм. Энэ  форумыг 2017 онд Бээжинд зохиож байсан бол, өнгөрсөн жил ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байжээ. Үүнд БНХАУ, ОХУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцон гурван талт төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн юм. Өнгөрсөн жилийн форумын үр дүнд  Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгджээ. Түүнчлэн дамжин явах галт тэрэг ихэсснээр транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болон өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Мөн ОХУ-аас БНХАУ-руу явахад дайран өнгөрдөг хугацааг 28 цаг болгож хурдасгасан нь гурван улсын хамтын ажиллагааны  үр дүн гэдгийг мэргэжилтнүүд  онцолж байлаа. “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж буй транзит ачааны хэмжээ БНХАУ, ОХУ-ын чиглэлд жилд 22.1 хувиар өсчээ. ОХУ-ыг БНХАУ-тай холбосон төмөр зам 1110 км бөгөөд жилдээ 26 сая гаруй тонн ачаа тээвэрлэдэг байна. Энэ нь бусад улсаар дамжиж, БНХАУ-руу Казахстан улсаас ачаа тээвэрлэснээс 513 км-ээр дөт зам аж. Эдийн засгийн хувьд ч тэр цаг хугацааны хувьд ч тэр хэмнэлттэй , мөн манай улсын хувьд дэвшилттэй зүйл юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын дарга Д.Жигжиднямаа “Юуны өмнө Баян-Өлгий аймгаас ОХУ-ын чиглэлд баруун босоо тэнхлэгийн олон улсад ашиглах төмөр зам энэ онд ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын  зам тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж, цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачлагын хүрээнд илүү өргөтгөх боломжтой болоод байгаа юм. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд ачаа тээх чадварын хэмжээ 28 сая тоннд хүрэх тооцоо бий. 2018 онд замын их засварын ажлын хэмжээг 1.6 дахин нэмэгдүүлсэн. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс-Монголын коридор буюу “Улаанбаатар төмөр зам” нь Европ-Азийг холбосон тээврийн коридорын дэлхийд өрсөлдөх чадвар бүхий Транс-Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам юм” хэмээсэн юм. Цаашид галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах төсөл, Ачаа тээврийн  цахим мэдээлэл программ хангамж, Улаанбаатар төмөр замын, Замын-Үүдэд баригдсан Бүс нутгийн Логистикийн төвийг ажиллуулахаар болж байгаа аж.  Мөн бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд 32 сая тоннд хүргэхээр шамдан ажиллаж байгаа гэдгийг албаныхан дурдаж байсан юм. ОХУ-ын Өвөр байгалийн төмөр замын дарга Скачков Александр Анотольевич “Монгол, ОХУ хоорондоо хоёр төмөр замаар холбогддог. Манай улсын хувьд транзит тээврийг нэмэгдүүлэхийн төлөө бүх чадлаараа ажиллаж байгаа. Тэр хэрээр нэмэгдсэн таатай үзүүлэлттэй байгаа. Өмнөх жилүүдийн хэлэлцсэн төслүүд амжилттай хэрэгжээд, үргэлжлээд явж байгаа” гэсэн юм. Түүнчлэн 2007 онд мөрдөж байсан дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн үнийг өнгөрсөн оноос 15 хувиар хөнгөлсөн нь хөрш орнуудын хувьд транзит тээврийг манай улсын төмөр замаар дамжин өнгөрүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэн, өөрийн орны хувьд ч тэр ашиг орлогоо тодорхой хувиар өсгөх бас нэгэн шалтгаан болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.6  пүрэв  №115  (6082) 
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

11 цаг 31 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

11 цаг 58 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

12 цаг 0 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03