А.Гэрэлзаяа: Төсөл бүрийг ил тод мэдээлэх учир чанартай хийх хэрэгтэй

2019-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР  Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа энэ сарын 27-ноос орон даяар эхэлсэн. Зээл олголт болон төсөл сонгон шалгаруулах явц, шинэ журмын дагуу хэрхэн зохион байгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяаг “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор урьж ярилцав.    - ЖДҮХС-д энэ жил хэчнээн төсөл ирээд байна. Төсөл сонгон шалгаруулах шинэ журмын талаар танилцуулна уу? -2019 оны ХХААХҮЯ-ны сайдын 119 дүгээр тушаалаар урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн журмыг шинэчлэн баталсан. Журмаар олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулах зорилгоор гол зүйлүүдэд өөрчлөлт оруулсан. Төрийн бус байгууллага, олон нийтээс ирсэн санал, санаачлага, холбогдох яамдын болон АТГ-ын ирүүлсэн зөвлөмж зэргийг тусгаж хуулийн хүрээнд өөрчлөлт хийж сайжруулсан.  Уг журмын дагуу зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-300 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-200 сая төгрөг, Улаанбаатар хотод 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэл олгохоор тогтоосон. Улаанбаатар хотод 47, хөдөө орон нутагт 20.5 тэрбум төгрөг хувиарлаж эрх мэдлийг нь шилжүүлсэн. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим систем ашиглан зохион байгуулж байна.Төсөл сонгон шалгаруулах хороонд долоон гишүүн байгаагаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулах зэргээр олон нийтийн оролцоог хангаж байгаа. Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллана. Төслийг энэ сарын 10 хүртэл цахимаар болон яамны байранд хүлээж авна. Зургадугаар сарын 1-ний байдлаар 47 хүний 13.1 тэрбум төгрөгийн төсөл ирсэн. - Шинэ журмын төсөлд тавигдах шаардлагуудын талаар тодруулна уу? - Өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд, хамаатан саданд зээл олгохыг бүрэн хориглосон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийнхээ 30 хүртэл хувийг өөрийн эх үүсвэрээс гаргасан байх шаардлагатай. Засгийн газрын тусгай сангуудад өр зээлтэй бол олгохгүй. Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн мэдээлэлд орсон бол зээлд хамрагдах боломжгүй. Түүнчлэн нийгмийн даатгал болон татварын байгууллагад өргүй байх зэрэг шаардлага тавьсан. Зээлийн хороо хамгийн түрүүнд төслийг хүлээн авч зээлийн иж бүрдлийг шалгана. Хэрэв дутуу бүрдүүлсэн байвал II шатанд орох боломжгүй болох учраас бүрдүүлэх материалаа нэг бүрчлэн шалгаж иж бүрэн, үр дүнтэй байх шаардлагатай. Түүнчлэн төсөл нь зээл олгох тэргүүлэх чиглэлийн салбарт багтсан байх ёстой.  Ингэснээр нэг оноо авах жишээтэй. -Төсөл бүрт оноо өгч хасагдах байдлаар сонгоно гэж байсан. Үүнийг тодруулна уу? -Төслийг тавдугаар сарын 27-ноос  хуанлийн 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл ирүүлэгчдэд олгож байгаа юм. Төсөл сонгон шалгаруулалт шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана. Төслийн зар болон төсөл хүлээн авах I шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй. II үе шат нь төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. II шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг III шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан газар дээрх судалгааг хийж мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм. Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, иргэн аж ахуйн нэгжийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ.  Энэ талаарх дэлгэрэнгүй  мэдээлллийг www.smefund.gov.mn сайтаас авч болно.Төслийн хүлээн авах эцсийн хугацааг  энэ  сарын 10-ны өдрийн 17:30 цагаар тасалбар болгоно. Зээлийн хугацаа тав хүртэл жил,   Сангаас шууд олгох зээлийн хүү гурав, банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ найман хувиас ихгүй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар байна. -Төсөл нь тэргүүлэх чиглэлийн салбарт байх ёстой гэж байна. Ямар салбаруудад зээл түлхүү олгогдох бол? -Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах болон барилгын материал үйлдвэрлэх, хог хаягдал, дахин боловсруулах, мал, амьтны тэжээл үйлдвэрлэх, ноос, ноолуур боловсруулах, мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сав баглаа боодол, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах, туслах аж ахуй, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт олгоно. Түүнчлэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, таваас  доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо загвар хоршоо, баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчимжсэн аж ахуй, шинэ техник, технологи нэвтрүүлэх салбарт зээлийг олгоно. - Жилийн борлуулалт 1.5 тэрбум төгрөг  байх ёстой гэхээр ийм борлуулалттай жижиг бизнес эрхлэгч хэр байгаа бол? -1.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн болохоор бүгд боломжтой. -Ямар ч зээлд хамрагдаж байгаагүй, санхүүгийн хар дэвтэртэй хүн зээлд хамрагдах боломжтой юу? -Төсөл нь олон нийтэд нээлттэй тавигдах учраас санхүү бүртгэл нь ойлгомжтой цэгцтэй байх хэрэгтэй. Хар дэвтэрт санхүүгийн  бүртгэлээ хөтөлдөг хүн зээлд хамрагдаж болно.  - Сонгон шалгаруулалт хэзээ дуусч, зээлийг хэзээ олгож эхлэх вэ? - Зургадугаар сарын 10 хүртэл төсөл хүлээж авна. Шалгаруулалт долдугаар сарын 20-доор дуусч, зээл олголт эхлэнэ. -ЖДҮЭ-ийг дэмжих тухай хуулийн төсөлд жижиг бизнес эрхлэгчдийн ангилалыг ялгаатай тогтооно гэж байсан. Энэ хууль ямар шатандаа явж байна вэ? -Энэ долоо хоногийн сүүлээр хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт орно. Яг хэзээ батлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.5  ЛХАГВА  №114  (6081)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин