Ж.Сүхбаатарыг ийм эмэгтэйгээр сольжээ

2013-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

МАН-ын дарга М.Энхболдыг дагаж намын дарга нарын зөвшилцөх уулзалтад очсон эмэгтэйг Х.Булгантуяа гэдэг. Тэрээр МАН-ын шинэ бүтцэд багтсан, улс төрд танил биш эмэгтэй юм. Намдаа ч гэсэн төдийлөн танил болоогүй юм билээ. Тэрээр МАН-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон юм. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар энэ албанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд байсан. Түүний орыг Х.Булгантуяа үргэлжлүүлэн ажиллана. Тодруулбал, экс гишүүний дайтай ажиллах шаардлага энэ эмэгтэйд ногдож байгаа хэрэг.

Ж.Сүхбаатар сайн хуульчдын нэг бол Х.Булгантуяа эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь МАН-ын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны жендер хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн залуучуудын холбооны удирдах зөвлөлд байдаг.

Х.Булгантуяа  Австралид дунд сургууль төгсөж, Хятад, Германд бакалаврын зэрэг, АНУ-ын “Yale University”-д эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгссөнөөс хойш хөгжиж байгаа орнуудад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх, удирдагчаар ажилласан. Монголдоо ажиллах, амьдрах хүсэлдээ хөтлөгдөн 2010 оны эхээр эх орондоо ирж  “Оюутолгой” компанид төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Харин намын нарийн бичгийн дарга болохоосоо өмнө “Петровис” компанид бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Х.Булгантуяа боловсролын хувьд гологдохгүй ч улс төрийн мэдлэгээрээ Ардын намын удирдах албанд ажиллаж байсан хүмүүс болон нарийн бичгийн дарга нартай харьцуулашгүй гэж хэлж болно. Улс төрд танигдаагүй хүн Ардын намын удирдах албанд маш хурдтай дэвшиж орж ирснийг өөр өнцгөөс хардаг улстөрчид ч бий. Түүнийг  Ерөнхийлөгч асан Н.Багабандийн төлөөний хүн гэж ярьдаг. Мөн нөгөө талаас жендер харгалзан хоёр нарийн бичгийнхээ даргын нэгийг эмэгтэй байхаар тогтсон нь Х.Булгантуяаг зүтгүүлэх боломж олдсон ч гэх юм.

Х.Булгантуяа өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар МАН-аас Хан-Уул дүүргийн XI хороонд нэр дэвшиж байсан. Тэднийх Хан-Уул дүүрэгт олон жил  амьдарч байгаа гэнэ. Иймд энэ дүүрэгт нэр дэвшиж дүүрэг, хорооныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах санаа төрсөн тухайгаа сонгуулийн үеэр онцлон ярьсан байдаг. Ерөнхийдөө тэрээр сүүлийн гурван жилд л улс төрд, тодруулбал, Ардын намд орсон хүн.

Ийм боловсролтой эмэгтэй улс төрд орсныг сайшаах нэгэн байхад “хайран боловсрол” гэж халаглах хүн ч байна. Гадаадын сайн сургуульд өндөр боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирээд улс төрд орж буйг сүүлийн үед шүүмжилдэг. Тэд сурсан мэдсэнээ эх орондоо хийж хэрэгжүүлэхэд заавал улс төрд орох шаардлагатай гэж үү. Эсвэл  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр тус нам гадаадад боловсорсон залуус дутуу байсан нь шүүмжлэл дагуулсан тул энэ удаад Х.Булгантуяа мэтийн сонголтууд хийсэн юм болов уу.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 36 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 58 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин